Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0187/И/ |
Дугаар | 261 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 261
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл гол багт оршин суух Боржигон овгийн Базархүүгийн Алтанцэцэгийн /РД: ДЖ66101301/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь 1966 онд төрсөн. Жаргалан сумд 8 дугаар анги төгссөн. 1982 онд 8 дугаар анги төгсөөд 1982 оны 10 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 31-нд Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчин, 1985 оны 09 сарын 01-нээс 1990 оны 07 сарын 15 хүртэл Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1990 оны 07 сарын 15-наас 1992 оны 12 сарын 31 хүртэл Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Б.Алтанцэцэг нь 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчин, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1990 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 390 дугаартай лавлагаа, мөн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Батнайрамдал” нэгдлийн даргын 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 43 дугаар “Ажилчдыг ажилд томилох ба ажил өөрчлөн өөр ажил хариуцуулах тухай” тушаал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 518427 дугаартай Бат илэрхийлэхээр тус тус тогтоогдож байна.
Иймд Б.Алтанцэцэгийг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчин, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1990 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Харин 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Базархүүгийн Алтанцэцэгийг 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчин, 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад эмчилгээ тэжээлийн цэгт санитарчаар, 1990 оны 07 дугаар сарын 15-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Тээл гол бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ