| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/1111/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 55
-
-
2019 01 08 55
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Б.Солонгыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011314 дүгээр 8 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багшийн туслах мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, хүүгийн хамт тоотод оршин суух,
урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Илжгэн овогт Бат-Очирын С /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.С 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр У.Түмэннасангийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамжны 34 тоот өвлийн байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхгийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
Л.Гантөмөртэй бүлэглэн машин механизм ашиглаж:
1. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3-17-04 тоотод оршин суух иргэн Н.Баатархүүгийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Мөрөн сумын 9-47-06 тоотод оршин суух иргэн Ц.Лхачинбатын байшинд нэвтрэн орж, Фипай маркийн 32 инчийн телевизор хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн сумын 9-27-10 тоотод оршин суух иргэн Л.Сүхбаатарын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 13-46-01 тоотод суух иргэн Б.Батцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Мөн өдөр Мөрөн сумын 10-26-17 тоотод оршин суух иргэн Н.Жумдааны байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Мөн өдөр Мөрөн сумын 10-26-16 тоотод оршин суух иргэн Ч.Идэрбатын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 1-25-15 тоотод оршин суух иргэн С.Отгонтэнгэрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 541.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Мөн өдөр Мөрөн сумын 12-16-05 тоотод оршин суух иргэн Д.Нарантуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан,
9. Мөрөн сумын 9-50-17 тоотод оршин суух иргэн Н.Содномдаржаагийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3-19-13 тоотод оршин суух иргэн Л.Төрмөнхийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Мөн өдөр Мөрөн сумын 9-31-05 тоотод оршин суух иргэн У.Баттөмөрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 13-28-12 тоотод оршин суух иргэн Т.Довчингийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. Мөн өдөр Мөрөн сумын 13-54-02 тоотод оршин суух иргэн З.Гэрэлтуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 531.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 23-14 тоотод оршин суух иргэн С.Чадраабалын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-09 тоотод оршин суух иргэн Б.Баттогтохын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан,
16. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-07 тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 16 үйлдэл дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Түмэннасангийн хэргийг зөвшөөрч байгаа. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. 1 жил 5 сар 10 хоног хоригдоод байна. Баттогтох, Мөнхбаярын үйлдэлд машин байгаагүй, бусад үйлдэлд машинтай явсан” гэв.
Эрүүгийн 201626011314 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
1. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамж, 34 тоотод байрлах У.Түмэннасангийн өвлийн байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 2 ширхгийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч У.Түмэннасангийн: “...2016 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн таамбарын жижиг цонх онгорхой байхаар нь анзааралгүй дотогш ороход гал тогооны өрөөний шүүгээн дотор ил харагдаж байсан 4 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан. ...Гомдолтой байна. 4 ширхэг аяганы үнэ 600.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-227, 8 дугаар хавтас, хх-67/,
Гэрч Б.Батцэцэгийн: “...Гэрийн амбаарын цонхыг хөшиж онгойлгоод хулгай орж гал тогооны тавиур дээр байсан 4 ширхэг мөнгөн аягыг авсан байсан. ...Их гарын мөнгөн аяганы доороо морины сийлбэртэй, дунд гарын мөнгөн аяга нь цулгай, бөөрөн дээрээ “Мөнх-Очирын гэр бүлээс дурсгав” гэсэн бичигтэй, дараагийн мөнгөн аяга нь эвтэй 4 амьтны сийлбэртэй, жижиг мөнгөн аяга нь ёроол дээрээ зааны хэвтэй байсан...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-68-69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.05.19-ний 3291 дүгээр дүгнэлтэд: “...2. Адилтгалын шинжилгээний шаардлага хангаж буй “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр санд MN004610006862 дугаараар бүртгэгдсэн Бат-Очир овогтой Солонгын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэжээ /7 дугаар хавтас, хх-230-231/,
Шинжээч Т.Оюунжаргалын: “...Гарын мөр нь Бат-Очирын Солонгын зүүн гарын долоовор хурууны дардастай папилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалалт гэсэн хувийн шинж тэмдгээр тохирсон. Гарын өндөгний мөрөнд адилтгалын шинжилгээ хийхэд доод талдаа шинж тэмдэг /дахин давтагдашгүй, цогц байдлаараа/ тохирч байвал тухайн хүний гарын мөр гэж үзнэ...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-15/,
Шүүгдэгч Б.Солонгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хотод байсан ч хэрэг хийгээгүй. Нагац ах Бат-Эрдэнийн гэрт эмээгээ асарч байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг /7 дугаар хавтас, хх-238-239, 8 дугаар хавтас, хх-65/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтас, хх-218-222/, эд зүйлийн үнэлгээ /7 дугаар хавтас, хх-224/, гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /8 дугаар хавтас, хх-14/,
2. Л.Гантөмөртэй бүлэглэн машин маханизм ашиглаж 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-17-04 тоотод байрлах иргэн Н.Баатархүүгийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 3.562.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Баатархүүгийн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний ...орой 18 цаг 30 минутын үед ажлаасаа ирэхэд манай байшингийн гал тогооны хэсгийн вакуум цонхны салхивчаар хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Салхивчийг хөшиж түлхэн онгойлгож орсон байсан. Гал тогооны баруун хаалгаар бүргэд хаалгыг дотроос нь онгойлгоод гараад явсан байсан. ...Алдсан зүйлүүдээ бүрэн олж авсан. Одоо санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-247-248, 249/,
Сэжигтэн Л.Гантөмөрийн: “...2014 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө гэрээсээ машинтайгаа гарсан. Согийн гэрт очиж түүнийг аваад 3 дугаар хороонд хоёр давхар байшинтай айлын цонхоор орж нөүтбүүк, эмэгтэй үнэгэн малгай, 4 ширхэг мөнгөн аяга, торго, мах, ул боов, еэвэн, чихэр зэрэг зүйл авсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-95/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-73-75/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-225-226, 227-228/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-229, 230/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /2 дугаар хавтас, хх-103/,
3. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр хороо, 47-06 тоотод байрлах иргэн Ц.Лхачинбатын байшинд нэвтрэн орж, Фунай маркийн 32 инчийн телевизор хулгайлж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ц.Лхачинбатын: “2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09:00-13:00 цагийн хооронд ажилдаа явсан хойгуур манай байшингийн цонхыг түлхээд хулгай орж, 32 инчийн Funai маркийн өнгөт зурагтыг хулгайлан авч явсан байсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-1-2, 3/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-78-79/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /2 дугаар хавтас, хх-112/,
4. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр хороо, 27-10 тоотод байрлах иргэн Л.Сүхбаатарын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 4.355.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Л.Сүхбаатарын: “2014 оны 10 дугаар сарын 01-ний ...11:40 цагийн үед гэртээ харьсан чинь байшингийн урд цонхоор хулгай орсон бололтой цонхны салхивч онгорхой байсан. Том өрөөний ханын стекний дээд шилэн хаалгатай хэсгээс бэлэн 3.500.000 төгрөг, “Энхтайваны гэр бүлээс дурсгав, 2018 оны 8 дугаар сарын 28” гэсэн бичигтэй 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, унтлагын өрөөний жижиг тавиур дээрээс хаан сүйх хээтэй миний өөрийн хуримын монетон бөгж 1 ширхэг, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгж, зүүлт нийлсэн 2 хос, цагаан өнгийн корпустай Нокиа маркийн гар утас 1 ширхэг, Ссын Бэби гэсэн бичигтэй ягаан өнгийн хайрцагтай эмэгтэй хүний нүүрний тос шинээрээ 1 ширхэг, манай эхнэрийн ээмэг бөгжөө хийдэг жижигхэн савыг аваад явсан байсан.
...Би 1 сая төгрөг авсан. Үлдэгдэл хохирлыг 2015 оны 3, 4 дүгээр саруудад барагдуулахаар болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-41-42, 43/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-139-143/, эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтас, хх-195/,
5. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгал аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороо, 46-01 тоотод байрлах иргэн Б.Батцэцэгийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.310.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Б.Батцэцэгийн: “...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ...13 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны цонхоор хулгай орж эд зүйлүүд алдагдсан. ...Миний хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-50-51, 52/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-153-155/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /2 дугаар хавтас, хх-225/,
6. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 26-17 тоотод байрлах иргэн Н.Жумдааны байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Жумдааны: “2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ...16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд цонхоор хулгай орсон байсан. Хулгай орж манай унтлагын өрөөнд байдаг авдар дотор байсан 480.000 төгрөг, мөнгөн аяга, манай эхнэрийн бүс алдагдсан байсан. ...Хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-54-55, 56/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-161-163/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /2 дугаар хавтас, хх-235/,
7. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг, 26-16 тоотод байрлах иргэн Ч.Идэрбатын байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж, 2.074.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ч.Идэрбатын: “...2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай байшингийн цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. ...Хохирлыг бүрэн барагдуулсан гэж хэлж болно, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-58-59, 60/
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-166-168/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /2 дугаар хавтас, хх-244/,
8. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 25-15 тоотод байрлах иргэн С.Отгонтэнгэрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 541.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч С.Отгонтэнгэрийн: “2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагт гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. Хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-62-63, 64/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-184-185/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-1, 2/,
9. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг, 16-05 тоотод байрлах иргэн Д.Нарантуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.425.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Нарантуяагийн: “...2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагаас 13 цагийн хооронд манай байшингийн арын вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйл алдагдсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-66-67, 68/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-189-190/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-5/,
10. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 9-50-17 тоотод оршин суух иргэн Н.Содномдаржаагийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлан 2.813.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Н.Содномдаржаагийн: “2014 оны 10 дугаар дугаар сарын 17-ны өдөр манай байшингийн урд талын вакум цонхыг хөшиж хулгай ороод эд зүйлс алдагдсан. авдарт байсан эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй хүний бор торгон өнгөтэй үстэй дээл 1 ширхэг, бор өнгийн эмэгтэй ноолууран цамц 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэн торгон өнгөтэй хурган дотортой дээл, ургамлын тос 1 ширхэг, 10.000 төгрөг, торгонууд тус тус алдагдсан. ...Одоо санал хүсэлт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-70-71/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015.01.13-ны өдрийн 13 дугаар дүгнэлтэд: “...Б.Солонгын гутлын мөр нь Мөрөн сумын 9-50-17 тоотоос бэхжүүлсэн гутлын мөртэй зураг 4,5,6,7-д харуулсан шинж тэмдгээр тохирч байна” гэжээ /3 дугаар хавтас, хх-11-13/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-195-196/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-8, 9/,
11. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Мөрөн сумын 3-19-13 тоотод оршин суух иргэн Л.Төрмөнхийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Л.Төрмөнхийн: “...2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ эргэж очсон чинь манай байшингийн урд талын зүүн талын цонхны салхивч онгорхой байсан. Том өрөөнд байсан Оllоо гэсэн бичигтэй телевизор, унтлагын өрөөнд байсан том чемодан, Опу цув, булган малгай зэрэг алга болсон байсан. Нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-74-75, 76/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-198/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-233-234/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-15/,
12. 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг, 31-05 тоотод байрлах иргэн У.Баттөмөрийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч У.Баттөмөрийн: “2014 оны 11 дүгээр сарын 04-ний ...18 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонхоор хулгай ороод бүргэд хаалгаар гараад явсан байсан. Хохирлоо бүрэн төлүүлж авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-78-79, 80/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-90-93, 200/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-231-232/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-20/,
13. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, 28-12 тоотод байрлах иргэн Т.Довчингийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Г.Довчингийн: “2014 оны 10 дугаар сарын 24-ний ...15 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хувцасны шүүгээ, сейф онгойчихсон, хамаг юмнууд эмх замбараагүй байдалтай болчихсон гэрт хулгай орчихсон байсан. Хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-82, 83/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014.11.12-ны өдрийн 124 дүгээр дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн “1” гэж дугаарласан гарын мөр санд “MN004610006862” дугаараар бүртгэгдсэн Бат-Очирын Солонгын /РЮ81031461/ баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдгүүдээр ...тохирч байна” гэжээ /3 дугаар хавтас, хх-24-25/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-203-204/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-33/,
14. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, 54-02 тоотод байрлах иргэн З.Гэрэлтуяагийн байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж, 531.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч З.Гэрэлтуяагийн: “2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн хажуу талын цонх онгорхой гэрт хулгай орчихсон байсан. С үлдсэн хохирлын тал 80.000 төгрөг өгсөн. Гантөмөрөөс хохирлын үлдэгдэл 80.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-85, 87/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014.11.11-ний өдрийн 123 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн 1 гэж дугаарласан гарын мөр санд “MN004610006862” дугаараар бүртгэгдсэн Бат-Очирын Солонгын /РЮ81031461/ баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэжээ /3 дугаар хавтас, хх-38-41/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хх-208, 210/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-235/, эд зүйлс үнэлсэн тухай тайлан /3 дугаар хавтас, хх-46/,
15. 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 23-14 тоотод байрлах иргэн С.Чадраабалын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Ч.Энхжаргалын: “Яг өдрийг нь сайн санахгүй байна, цагаан сар болохоос хэдэн өдрийн өмнө аав Чадраабалынхаа гэрт цагаан сарын угаалга хйихээр очсон. Тэгээд бурхны тавиурыг цэвэрлэх гээд хөшгийг нээж үзэхэд аавын шүтэж явдаг Майдар бурхан алга болсон байсан. Эд зүйлээ олж авсан болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-130-131, 132/,
Гэрч С.Чадраабалын: “...Бурхныхаа хайрцгийг даавуугаар хаачихдаг болохоор хэзээ алга болсныг анзаарсангүй. Хүүхдүүд маань цагаан сарын өмнө гэр цэвэрлэх гэж байгаад алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-162-163/,
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-109-110/, Хөрөнгийн үнэлгээний төвийн 585 дугаар тайлан /7 дугаар хавтас, хх-34-36/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 дугаар хавтас, хх-113/,
16. 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, 04-09 тоотод байрлах иргэн Б.Баттогтохын гэрт нэвтрэн 8.020.000 төгрөг хулгайлсан хэргийн талаар:
Хохирогч Б.Баттогтохын: “2015 оны 02 дугаар сарын 20-ны ...22 цаг болж байхад гэртээ иртэл байшингийн баруун талын цонхны жижиг поорчикийг онгойлгоод хулгайч орж, гэр доторх өөр ямар ч зүйлд хүрээгүй, жижиг сэйфийг урд нүүрийг нь хурц иртэй хүнд зүйлээр цохиж эвдэн дотор нь байсан бэлэн 8 сая 20 орчим мянган төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, 133-135/,
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтас, хх-114-117/, эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтас, хх-229/,
17. 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг, 08-07 тоотод байрлах иргэн Д.Мөнхбаярын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, 3.170.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:
Хохирогч Д.Мөнхбаярын: “2015 оны 01 дүгээр сарын 20-дын үеэр би гадуур явж байгаад гэртээ харисан чинь гэрийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшиж онгойлгоод авдар дээр байсан бурхны гуунаас бурхан алга болсон байсан. Хуучны хийцийн бурхнууд байсан. Хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-140-143/,
хөрөнгө үнэлгээний төвийн 586 дугаар тайлан /7 дугаар хавтас, хх-28-31/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хавтас, хх-240-242/, эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авар тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-243-245/, шинжээчийн 2014.11.12-ны өдрийн 125 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас, хх-121-123/, 2014.12.12-ны өдрийн 138 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас, хх-197-201/, 2014.11.17-ны өдрийн 127 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас, хх-219-221/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-222/, гэрч Б.Отгондалайн мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-162-163/, гэрч Б.Баттулгын мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-165-166/, гэрч А.Нэргүйн мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-167-169/, гэрч Я.Эрдэнэбулганы мэдүүлэг /5 дугаар хавтас, хх-174-175/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-118/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /7 дугаар хавтас, хх-119/, “Авъяас” сургуулийн тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-120/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /7 дугаар хавтас, хх-121/, эмчийн тодорхойлолт /7 дугаар хавтас, хх-122/, амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /7 дугаар хавтас, хх125-141/, ялын тооцооны хуудас /8 дугаар хавтас, хх-182/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.С нь ганцаараа болон бусадтай бүлэглэн Хөвсгөл аймаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай 17 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдад нийт 38.632.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хулгайлах гэмт хэргийн улмаас 17 хохирогчид нийт 38.632.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Үүнээс хохирогч Н.Баатархүү, Ц.Лхачинбат, Л.Сүхбаатар, Б.Батцэцэг, Н.Жумдаан, Ч.Идэрбат, С.Отгонтэнгэр, Д.Нарантуяа, Л.Төрмөнх, У.Баттөмөр, Т.Довчин, З.Гэрэлтуяа, С.Чадраабал нарын хохирол биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлөгдсөн болох нь тэдний мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-249, 2 дугаар хавтас, хх-3, 43, 52, 56, 60, 63, 68, 71, 76, 80, 83, 87, 5 дугаар хавтас, хх-132/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-229, 230, 233, 231/, шүүгдэгчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Солонгыг дээрх нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.Сос нийт 7.601.500 төгрөг гаргуулж, хохирогч У.Түмэннасан /Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, РД-АЭ81082276/-д 600.000 төгрөгийг, хохирогч Б.Баттогтох /Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 2 дугаар баг, 4-9 тоотод оршин суух, РД-РЭ71112814/-д 4.010.000 төгрөгийг, хохирогч Д.Мөнхбаяр /Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 12 дугаар баг, 8-17 тоотод оршин суух, РД-РУ73091018/-т 1.585.000 төгрөгийг, хохирогч Н.Содномдаржаа /Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 9 дүгээр баг, 50-17 тоотод оршин суух, РД-РП86110719/-д 1.406.500 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Солонгыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу болон хэргийн зүйлчлэлээр маргахгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд аль аль нь байхгүй. Хохирогч нарын нилээд хохирлыг төлсөн нь гэмшиж байгааг харуулж байна. 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /17 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 38.632.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, дийлэнх хохирогч нарт төлөх төлбөргүй/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны болон өндөр настай эхийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Сд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Солонгын бага насны хүүхэд болох М.Энх-Эрдэнэ /12 настай/, эх болох өндөр настай Ш.Хоролжав /86 настай/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
401 дүгээр хаалттай хорих ангиас шүүгдэгч Б.Солонгын урьдчилан хоригдсон болон өмнөх шийтгэх тогтоолоор эдэлсэн хорих ялын хоногийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон 1 жил 3 сар 6 хоног гэж тодорхойлжээ. Харин 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг нэмж, нийт 504 /таван зуун дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.С нь хохирогч Н.Баатархүү, Ц.Лхачинбат, Л.Сүхбаатар, Б.Батцэцэг, Н.Жумдаан, Ч.Идэрбат, С.Отгонтэнгэр, Д.Нарантуяа, Л.Төрмөнх, У.Баттөмөр, Т.Довчин, З.Гэрэлтуяа, С.Чадраабал нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Илжгэн овогт Бат-Очирын Солонгыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Солонгыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Солонгын урьдчилан хоригдсон 504 /таван зуун дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Солонгын хүүхэд 2006 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн Мягмарын Энх-Эрдэнэ /РД:ФВ06302431/, эх 1932 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Шагдарын Хоролжав /РД:РЮ32100967/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Сос 7.601.500 /долоон сая зургаан зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч У.Түмэннасан /Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 2-34 тоот, РД-АЭ81082276/-д 600.000 төгрөг, хохирогч Б.Баттогтох /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-4-9 тоот, РД-РЭ71112814/-д 4.010.000 төгрөг, хохирогч Д.Мөнхбаяр /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-23-2 тоот, РД-РД80082818/-т 1.585.000 төгрөг, хохирогч Н.Содномдаржаа /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-50-17 тоот, РД-РП86110719/-д 1.406.500 төгрөг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Солонгын эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР