Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
Хэргийн индекс | 133/2016/0205/И/ |
Дугаар | 263 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 263
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багт оршин суух Соод овгийн Монхорын Цэнгэлмаагийн /РД: ДО66031205/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Цэнгэлмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.Цэнгэлмаа миний бие 1984 оны 06 сарын 28-нд Говь-Алтай аймгийн ТМС-ийн ногоочны ангийг төгсөөд Чандмана сумын Үүрийн туяа нэгдийн Шонд бригадад хуваарилагдан тэжээлийн цехийн ажилтан, нэгдсэн конторын цэвэрлэгч, Үүрийн туяа нэгдлийн чанар нөөцийн бригад буюу Хан Чандмана хоршоонд нормчноор ажиллаж байсан. Энэ ажиллах хугацаанд Үүрийн туяа нэгдэл Үүрийн туяа компани болон өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөөр хөдөлмөрийн дэвтэр, тушаалаа Үүрийн туяа компаниас гарсан шийдвэрээ бичүүлснээс болж ажилласан жилээ зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон. Тухайн үед өөрсдийн болон боловсон хүчний мэдлэг дутмаг байдлаас болсон юм. 1991, 1992 онд Үүрийн туяа компани нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. Иймд миний 1984 оны 08 сарын 01-нээс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Үүрийн туяа нэгдэл компанид тэжээлийн цехийн ажилтан, нэгдсэн конторын цэвэрлэгч, Үүрийн туяа нэгдлийн Чанар нөөцийн бригад буюу Хан Чандмана хоршоонд нормчноор ажиллаж байсан байдлуудыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Цэнгэлмаа нь 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс Чандмана сумын Үүрийн туяа нэгдлийн Шанд бригадын тэжээлийн цехийн ажилтан, нэгдсэн конторын цэвэрлэгч, барилгачин, Үүрийн туяа хувьцаат компаний чанар нөөцийн бригад буюу Хан Чандмана хоршоонд нормчноор 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан. Ажиллах хугацаанд Үүрийн туяа нэгдэл Үүрийн туяа компани болон өөрчлөгдсөн. М.Цэнгэлмаа нь 1986 оноос нэгдэлд барилгачнаар ажиллаж байгаад компани болж өөрчлөгдөхөд нормчноор ажилласан байдаг юм. Иймд М.Цэнгэлмаагийн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
М.Цэнгэлмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч М.Цэнгэлмаа нь 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдэл компаний тэжээлийн цехийн ажилтан, нэгдсэн конторын цэвэрлэгч, барилгачин, “Үүрийн туяа” хувьцаат компаний чанар нөөцийн бригад буюу Хан Чандмана хоршоонд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
М.Цэнгэлмаа нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Шанд бригадын Тэжээлийн цехийн ажилтнаар, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тус нэгдлийн Нэгдсэн конторын цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус нэгдлийн Чанар нөөцийн бригадад барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд “Үүрийн туяа” хувьцаат компаний Хан Чандмань хоршоололын нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай” тушаал, мөн зөвлөлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай “Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажил хавсаргах тухай” тушаал, мөн зөвлөлийн даргын 1986 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” хувьцаат компаний захирлын 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай “М.Цэнгэлмааг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар тус тус тогтоогдож байна.
Иймд М.Цэнгэлмааг 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Шанд бригадын Тэжээлийн цехийн ажилтнаар, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тус нэгдлийн Нэгдсэн конторын цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус нэгдлийн Чанар нөөцийн бригадад барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд “Үүрийн туяа” хувьцаат компаний Хан Чандмань хоршоололын нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зохион байгуулалтын төрөл хэлбэрээ өөрчлөн “Үүрийн туяа” ХК болж 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр татан буугдсан болох нь Улсын бүртгэл статистикийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Чандмань сумын “Үүрийн туяа” нэгдлийн ерөнхий хорооны 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай өргөдөл, 1991 оны 04, 08, 12 дугаар саруудын 19, 53, 77 дугаартай төлбөрийн даалгаврууд, 1992 оны 04 дүгээр сарын 4 дугаартай төлбөрийн даалгавраар тус тус тогтооогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Соод овгийн Монхорын Цэнгэлмааг 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн Шанд бригадын Тэжээлийн цехийн ажилтнаар, 1986 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал тус нэгдлийн Нэгдсэн конторын цэвэрлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус нэгдлийн Чанар нөөцийн бригадад барилгачнаар, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд “Үүрийн туяа” хувьцаат компаний Хан Чандмань хоршоололын нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Цэнгэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ