Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 265

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3-8 тоотод оршин суух Олохнууд овгийн Шажинбадрахын Сарангэрэлийн /РД: ДЭ66083000/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Ш.Сарангэрэл нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Олохнууд овогтой Шажинбадрахын Сарангэрэл нь 1966 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн төрөх тасагт төрсөн. 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуульд байрын багш, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Залуу техникчдийн станцад нэхмэлийн дугуйлангийн багш, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршооллын гуанзанд туслах тогооч, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ТМС одоогийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан. МСҮТ-д ажиллаж байхдаа 1991, 1994 онд төрсөн. 12-ын дээд талын байшинд Хөдөлмөр нөхөрллийн хоршоолол гэж байгуулагдахад н.Гэндэн гэдэг даргатай уулзаж ажилд орсон. Улсын хувийн хоёрыг мэдэхгүй байна. Нягтлан бодогч, дарга ажилчид байсан. Би туслах тогооч хийдэг байсан. Ахлах тогооч нь Дуламсүрэн гэж хүн байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.  
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Ш.Сарангэрэл нь 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуульд байрын багш, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршооллын гуанзанд туслах тогооч, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-.ий өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 116 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Тайшир сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаартай тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 03/195 дугаартай архивын лавлагаа, Тайшир сумын 8 жилийн сургуулийн 1986 оны 01, 02, 09, 10, 11, 12 дугаар сарын цалингийн цэс, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цалингийн цэсэнд хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгтэй холбогдуулан дахин гаргуулсан цалингийн тодорхойлолт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 789764 дугаартай Бат илэрхийлэх, Батзаяагийн Должин эцгийн овог нэр Бэгзсүрэнгийн Батзаяа, эхийн овог нэр Шажинбатын Сарангэрэл, 1991 оны 07 дугаар сарын 21-нд Алтай хотын төрөх газар төрснийг Алтай хот төрсний бүртгэлд 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгэв гэх 396 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Батзаяагийн Ичинхорол эцгийн овог нэр Бэгзсүрэнгийн Батзаяа, эхийн овог нэр Шажинбадрахын Сарангэрэл, 1994 оны 01 дүгээр сарын 05-нд Алтай хотын төрөх газар төрснийг Алтай хотын иргэний төрсний бүртгэлд 1994 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэв гэх 21 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Ж.Дашдондогийн “...Би 1981-1988 онд Тайшир сумын дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг Тайшир сумын дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхад Ш.Сарангэрэл байрны багшаар ажилладаг байсан. 1985 оны 09 сараас 1986 оны 12 сарыг дуустал ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Дуламсүрэнгийн “...Би 1988 оноос 1990 онд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршоонд ахлах тогоочоор ажилладаг байсан. Дарга нь н.Гэндэнсүрэн гэж хүн байсан. Ш.Сарангэрэл кассчнаар ажилладаг байсан. 1988-1990 онд Ш.Сарангэрэл ажилласан. Тэрнээс хойш ажилласан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Цэвэгмидийн “...Би 1988-1990 онд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршоонд эхлээд 1 жил эмнэлгийн цайны газарт бэлтгэгч хийж  байгаад сүүлд нь Модны үйлдвэрт кассчнаар ажиллаж байсан. Ш.Сарангэрэл 1988 оноос 1990 онд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршооны Эмнэлгийн цайны газарт кассчнаар ажиллаж байсан. Хөдөлмөр нөхөрлөлийн хоршоо байгуулагдаад 2 жил болоод зах зээлд шилжээд татан буугдсан...” гэх мэдүүлэг,
Гэрч  Н.Мөнхжаргалын “...Би 1986 оноос одоог хүртэл МСҮТ-д барилгын багшаар ажиллаж байна. Анх ТМС гэж нэрлэдэг байхад л ажиллаж эхэлсэн. Ш.Сарангэрэл 1990 оноос 1996 он хүртэл ТМС-д үйлчлэгчээр ажилласан. Тухайн үед Хөдөө аж ахуйн Техник Мэргэжлийн Сургууль гэдэг нэртэй байхад ажиллаж байсан. Үйлчлэгчээс өөр ажил хийж байгаагүй. Тасралтгүй ажилласан. Дунд нь жирэмсний амралт авч байсан. Хэдэн он гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд Ш.Сарангэрэлийг  1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуульд байрын багш, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршооллын гуанзанд туслах тогооч, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Харин 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Залуу техникчдийн станцад нэхмэлийн дугуйлангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олохнууд овгийн Шажинбадрахын Сарангэрэлийг 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 жилийн сургуульд байрын багш, 1988 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Хөдөлмөр нөхөрлөлийн хоршооллын гуанзанд туслах тогооч, 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд Залуу техникчдийн станцад нэхмэлийн дугуйлангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Сарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ