Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 266

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаантуг багт оршин суух Аливаа овгийн Занын Пүрэвийн /РД: ДП56111816/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч З.Пүрэв нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Зана овогтой Пүрэв нь 1956 онд төрсөн. 1972 оны 01 сарын 01-нээс 1975 оны 03 сарын 31 хүртэл Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багт малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 сараас 1978 оны 06 сар хүртэл 3 жилийн хугацаат цэргийн албанд явж ирээд тус багт 1978 оны 11 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 30 хүртэл малчнаар, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 12 сарын 31 хүртэл барилгачин, мужаан, 1984 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31 хүртэл малчин, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул холбогдох архивын лавлагаа болон бусад материалыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. 
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
З.Пүрэвийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч З.Пүрэв нь Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хамтын хүч багт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, мужаан, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, худгийн моторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
З.Пүрэв нь Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хамтын хүч багт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, мужаан, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, худгийн моторчноор  тус тус ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд З.Пүрэвийг Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хамтын хүч багт 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, мужаан, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, худгийн моторчноор  тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Аливаа овгийн Занын Пүрэвийг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1978 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд барилгачин, мужаан, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчин, худгийн моторчноор Говь-Алтай аймгийн Шарга сумын “Говийн хөгжил” нэгдлийн Хамтын хүч багт тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч З.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ОЮУНБИЛЭГ