Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 268

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1-14 тоотод оршин суух Бууч овгийн Донжингийн Амаржаргалын /РД: ДЮ90040504/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 4-30 тоотод оршин суух Өөлд овгийн Төмөрхүүгийн Амарбаясгаланд /РД: ДЮ86110319/ холбогдох 
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг  2016 оны 06 дугаар сарын 30-ный өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амаржаргал, хариуцагч Т.Амарбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
 Нэхэмжлэгч Д.Амаржаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Нөхөр болох Т.Амарбаясгалантай 2006 онд танилцаж 2013 онд гэр бүл болсон юм. Бид 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрхэм-Эрдэнэ гэдэг хүүтэй болсон. Одоо бидний хүү Эрхэм-Эрдэнэ 8 настай. Бид танилцаад 10 жил, хүүтэй болоод 8 жил болох хугацаанд хамтдаа амьдарсан хугацаа маш богино. Хүүгээ төрөхөд ч ирээгүй, хүүхэд төрснөөс хойш харилцаа холбоо муу, хүү бид хоёрт нэг ч удаа тус дэм болж байгаагүй. Хүүгээ 5 нас хүртэл тусдаа амьдарч байгаад 2012 онд дахин уулзаж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болоод тэр өдрөөс муудалцсан. 10 жилийн 8 жилийг хол хөндий байсан. Маш урт хугацаанд хол хөндий байсан учраас зан харилцаа болон сэтгэл санаа ердөө ч таарахгүй, гэрлэлтээ батлуулснаас хойш хоёр ч удаа салсан. Гэрлэснээс хойш 3 жил болоход 1 жил хагас тусдаа өнгөрөөсөн. Нэг гэрт амьдрах ямар ч боломж байхгүй. Тусдаа амьдраад нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Ганц нэг удаа мсж бичсэн, ярьсан уулзаад үр дүнд хүрээгүй. Хоёр талд ямар ч хүсэл  зорилго байхгүй. Сэтгэл санаагаар хамт амьдрах боломжгүй. Үр хүүхдээ бодож гэр бүл болсон гэж хэлсэн. Бие биенийгээ гэсэн сэтгэл, гэр бүлийн уур амьсгал байхгүй. Би ээжтэйгээ амьдардаг манай хүүхэд ээж дээр байдаг. Энд сургуульд сурдаг. Би СУИС сая төгссөн. Би 4 жил сурахдаа 1000 төгрөг аваагүй, би өөрөө сургалтын төлбөрөө төлдөг. Амарбаясгалан байна уу гэхээр утасны дугаар байхгүй гэж ээж нь хариулдаг. 4 сард яваад 7 сард ирсэн гэж ярьсан. Олон удаа ярих гэж ээжтэй нь ярьсан өөртэй нь ярих гэхээр ярьдаггүй. Надтай гэр бүл болчихоод би чамайг тэжээхгүй гэж хэлдэг. Эдний аав, ээж нь уулздаг байсан. Нэг ч удаа тэвэрч байгаагүй. Ийм хүмүүст хүүхдээ өгөхгүй. Миний хүүхэд гэж хэлдэггүй байсан. Хүүхдээ орхиод явсан гэхэд эцэг эхийн аль нэг дээр үлдэнэ. Хүүхдээ харах нь эцгийн үүрэг. Хүүхэддээ би өөрөө дугаарыг нь авч өгдөг. Энэ хүнтэй ийм байдалтай байдаг. Хүнийг ойлгохгүй. Өдөрт байнга хэрүүлтэй байдаг. Ээж нь орж ирээд нэмэрлэдэг. Үг хэлэхээр худлаа ярьдаг гэж өмөөрдөг. Бие биенийгээ харах сонирхол байхгүй. Утсаа авдаггүй, наадмын хоёр хоног хүүхдээ авч явчихаад таг болсон. Эмээ дээрэ өссөн хүүхдийг өөр дээрээ авна гэж байна. Гэр бүл болсон өдрөө эмээ дээрээ хононо гээд дагаж явж байсан. Намайг төрөхөд ирээгүй ээж, аав хоёр нь утсаар ярьдаггүй. Энэ хэрүүлээс залхаж байна. Хоёр талыг эвлрүүлэх арга байдаггүй. Би эвлэрэх бодолгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Т.Амарбаясгалан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Д.Амаржаргалтай 2009 оны зун танилцсан. 2008 оны 02 сарын 02-нд хүүтэй болсон. Д.Амаржаргал жирэмсэн болсны дараа авахуулна гэсэн. Энэ маргаанаас болоод болон тэдний гэрийнхэнтэй зөрчилдөөнтэй,  эгч нь манайхаас зайл гээд мессеж бичээд байсан учир төрөхөд нь хажууд нь байж чадаагүй. Удалгүй сургуульд явах хугацаа болж би сургууль руу явсан. Сар хагасын дараа Д.Амаржаргал Улаанбаатарт ирсэн. Бид хоёр хамтран амьдарч байгаад намайг сургууль төгссөний дараа буюу 2008 оны 06 дугаар сард хамт Алтайд ирсэн. Ирснийхээ дараа бид бие биенийхээ гэрч очилгүй гадуур уулздаг байсан. 2010 оны намар Д.Амаржаргал сургуульдаа үргэлжлүүлэн сурна гээд Улаанбаатар хот руу явсан. Жил орчим сураггүй байж байгаад ирсэн. Алтайд буцаж ирсний дараа нь бид хүүхэдтэйгээ уулзах гэж хааяа уулздаг байсан. 2013 оны 07 сард хийх хүртлээ хоёр талын гэрт хамтдаа амьдардаг байсан. 2014 оны хавар Д.Амаржаргал сургуулиа төгсөнө гээд Улаанбаатар хот явсан. Очоод удалгүй утсаар ярихаа больж харилцаагаа тасалсан. Энэ хоёр сар орчим хугацаанд хүүтэйгээ ч бараг утсаар яриагүй. Алтайд буцаж ирснийх нь дараа ээжийнх нь гэрээс гуйж байж гэртээ аваачсан. Ингээд амьдарч байтал 2015 оны хавар 05 сард мөн л сургуульд явна гэсэн. Улаанбаатарт очоод дахиад холбоогоо тасалсан. 2015 оны 07 сарын дундуур Алтайд ирээд шийдсэн, сална гэсэн. Гэртээ авч ирсэн тавилгаа авсан. Тэр үед хоёулаа эвлэрье, хүүхэд өнчирлөө гэж гуйсан боловч тоогоогүй. 2015 оны 08 сарын дундуур эмчилгээнд явлаа гээд сураггүй болсон. Энэ жил ирэхдээ жирэмсэн болсон байсан. Хотод байх хугацаандаа хүүхэдтэйгээ огт ярьдаггүй байсан. Миний хүү А.Эрхэм-Эрдэнэ энэ хугацаанд ихэнхдээ надтай хамт байдаг байсан. Хичээлдээ явахдаа Д.Амаржаргалын ээжийнд буюу эмээгийндээ очиж хичээлийн хувцсаа сольж хичээлдээ явдаг байсан. Миний хүүхэд эмээ дээрээ очно гэж ярьдаг. Эмээгийндээ очдог, ихэвчлэн надтай байдаг. Би хүүхдээ өөрөө авна, Д.Амаржаргал нь миний хүүхдийг тэжээн тэтгэх чадваргүй, энэ хүний ээж настай, энэ хүн ямар хүнтэй гэрлэх гэж байгааг би мэдэхгүй санаа зовж байна. Хотод байхдаа нөхөртэй байсан. Манай хүүхдэд аав гэж зааж өгсөн гэж хэлж байсан. гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Өөрийн хүү Амарбаясгалангийн Эрхэм-Эрдэнийг өөрийн халамжинд авах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 
Нэхэмжлэгч Д.Амаржаргал нь хариуцагч Т.Амарбаясгалангаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагч Т.Амарбаясгалан нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд харин хүүхдээ өөрийн асрамжид үлдээнэ гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Амаржаргал, хариуцагч Т.Амарбаясгалан нар нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан №0136094/Г№40 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4 дэх хэсэгт зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ...” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Гэрлэгчид нь 2015 оны 04 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан, хоорондын таарамжгүй байдал, мөн гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Амарбаясгалангийн Эрхэм-Эрдэнэ төрсөн болох хэрэгт авагдсан №0000914126 /Г№46/ дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. 
2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Эрхэм-Эрдэнэ нь төрснөөсөө хойш эхийн асрамжид өсч торниж байгаа нөхцөл байдал, хүүхдийн насны онцлог болон хүүхдийн санал зэргийг үндэслэн хүү А.Эрхэм-Эрдэнийг эх Д.Амаржаргалын асрамжид үлдээх шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  
Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү А.Эрхэм-Эрдэнийг эх Д.Амаржаргалын асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү А.Эрхэм-Эрдэнэд тэтгэлэг тогтоож эцэг Т.Амарбаясгалангаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Амарбаясгалангаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Амаржаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч Т.Амарбаясгалангаас гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бууч овгийн Донжингийн Амаржаргал, Өөлд овгийн Төмөрхүүгийн Амарбаясгалан нарын /2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн №0136094/№40 дугаартай гэрлэлтийн бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалсугай. 
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Эрхэм-Эрдэнийг эх Донжингийн Амаржаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2008 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Эрхэм-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрд сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Т.Амарбаясгалангаар тэжээн тэтгүүлсүгэй. 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Амаржаргалд даалгасугай.
5. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Амарбаясгалан нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Амаржаргал нь Т.Амарбаясгаланг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдсугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү  шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгасугай.  
9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Амарбаясгалангаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Амаржаргалд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 988.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.281 төгрөгийг хариуцагч Т.Амарбаясгалангаас гаргуулан төрийн санд оруулсугай. 
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ