Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 193

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Иргэн Г.А, “С” ХХК. 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга. 

Гуравдагч этгээд: “М” ХХК. 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” үндсэн шаардлагатай, “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн М ХХК-д холбогдох эзэмшлийн газраас Б.Б, С.Тнарын өмчилж байх үеийн хууль бусаар сунгасан хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх  хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Г.А нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А, “С” ХХК-ийн захирал Д.Б нар 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.А миний бие Орхоны 1-р гудамж ******* тоот хашааг гэр бүлээрээ олон жил эзэмшиж байгаад 2009 онд өмчилж авсан, “С ХХК нь 2004 оноос хойш одоог хүртэл хуучнаар Орхоны 1-р гудамжны хашааг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тухайн үед манай хашаануудын гаднах газрын орц, гарц хэвийн бид орж гарахад амар, гудамж маань сайхан өргөн, хашаа жижиг болохоор хашааны гадна хүүхдүүд тоглож наадахад ямар ч саад байдаггүй байсан. Гэтэл 2010 онд манай урд талын айл болох Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах айлууд хашаагаа хойшоо 6 метр орчим дахин сунгаж манай гудамжны хэмжээг хэт нарийн болгож иргэд бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг маань ноцтой зөрчиж байна. Манай Орхоны 1-р гудамжийг “С” ХХК-иас тохижуулахаар зураг төслийг хийлгэж, тухайн үеийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор зам талбай, ногоон байгууламжийн төлөвлөлтийг батлуулсан байдаг юм. Гэтэл Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах айл нь хашаагаа хойшоогоо хэт сунгаж, гудамжийг хэт нарийн болгосноор дээрх батлагдсан төлөвлөгөөний дагуу зам талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэх боломжгүй болгож, иргэн, аж ахуй нэгж бидний аятай тухтай, амар тайван амьдрах, ажиллах нөхцөлийг хааж байна. “С” ХХК-иас 2010 онд хашааг дахин сунгасан талаар гомдол гаргахад: Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 сарын 12 өдрийн 3/1199 дугаартай “Иргэн Б.Б, С.Тнарын өмчилсөн газрын тухай” гэж хариу албан тоот ирүүлсэн юм. Уг албан бичигт: Ц ХХК, ипгэн Б.Б, С.Тнарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , тоот хашааны газрьш өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна ” гэсэн хариуг авсан билээ. Иргэн Г.А миний бие, “С” компаний зүгээс хамтарч дээрх Нийслэлийн газрын албаны хариуг үндэслэн зохих байгууллагууд руу хандсаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17 өдрийн 370 дугаар захирамжаас зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүсэж Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн архивын газарт хүсэлт гарган тус захирамжийн лавлагааг 2016 оны 01 сарын 21 өдөр гаргуулан авсан. Гэтэл Нийслэлийн 370-р захирамжаар Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 сарын 12 өдрийн 3/1199 дугаар бүхий хариунд дурдсан “С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн атлаа Нийслэлийн 370-р захирамжаар дахин сэргээж, БГД-ийн 16-р хорооны Орхоны С.Агаас өмнөх өмчлөгч) дахь Б.Бд 2004 оны 3-р захирамжаар олгосон 214,97 мкв хэмжээтэй байсан газрыг 95,6 мкв хэмжээгээр дахин томсгож 0 мкв болгосон байсан ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 мкв хэмжээгээр дахин томсгож 584 мкв хэмжээтэй болгон өөрчилж томсгож олгосон байгаа юм. Гэтэл хашаагаа хашаагаа томруулсан хууль бус үйлдлийг дараах эрх бүхий байгууллагуудын албан бичгээр хууль бус, үндэслэлгүй гэж тогтоосон байдаг. Тухайлбал: 1. УМХГазрын 2005 оны 07-р сарын 04-ны өдрийн №07/156/2017 тоот Улсын байцаагчийн дүгнэлтээр “... Дээрх байдлыг үндэслэн дараах шийдвэрийг гаргаж байна. 1. Иргэн Б.Б, С.Тнар нь 2005 оны 2-р сарын 03-нд өргөдөл өгч... Нийслэлийн газрын албаны мэдээллийн сангийн дарга Б.Ч*******ээр хянуулсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь 2004 оны 07-р сарын 02-ны өдөр гарсан нь цаг хугацааны хувьд зөруүтэй хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх байдал нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулахыг хориглох заалт ззөрчигдсөн байна.

 Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 тоот захирамжаар Б.Бд 214,97 м.кв, С.Тт 4*******,66 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл Нийслэлийн газрын албаны Баянгол дүүргийг хариуцсан мэргэжилтэн Б.Ц нь иргэн Б.Б, С.Тнарт газар өмчлөх эрхийн бичиг баримт дээр талбайг томсгон бичиж баталгаажуулсан нь “Төрийн албаны лухай” хуулийн 13.1.4 дэхь заалтыг зөрчин албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байна.” гэжээ. 

Нийслэлийн газрын албаны 2005 оны 11 сарын 30 өдрийн №1/743 тоот албан бичгээр: “Баянгол дүүргийн 16-р хорооны Орхоны , С.Агаас өмнөх ' өмчлөгч Орхоны дахь Б.Бд 2004 оны 3-р захирамжаар олгосон 214,97 м.кв хэмжээтэй байсан газрыг 95,6 мкв хэмжээгээр томсгож 0,57 мкв болгосон ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 м.кв хэмжээгээр томсгож 583,8 мкв хэмжээтэй болгосон нь Баянгол дүүргийн мэргэжилтэн Б.Цийн санаатай хууль бус үйлдэл болохыг тогтоосон ба дээрх хашааны сунгалтыг хүчингүй болгож, эргүүлэн татсан билээ” гэжээ. 3.Нийслэлийн Газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 12 өдрийн 3/1199 дугаар албан бичгээр: “... ЦХХК, иргэн Б.Б, С.Тнарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , тоот хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна. Гэтэл дээрх хаяг бүхий газрын өмчлөх шийдвэрүүдийн эх хувь манайд байхад дээрх хашааны газруудыг иргэн С.А худалдан авч Г-22050*******, Г-22050******* дугаар бүхий бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар олгогдсон байна...” гэж тус тус дүгнэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжаар дахин гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захирамж гаргасанд гомдолтой байна. Баянгол дүүргийн Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах С.А, Б.Б, С.Тнар нь ямар ч өмчлөх эрхийн зөвшөөрөлгүй, мөн тэдэнд хашаагаа сунгах ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй байхад өнөөдрийг хүртэл хууль бусаар хашаагаа сунгаж, хууль бусаар улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Г-22050*******, Г-22050******* дугаар бүхий гэрчилгээнүүдийг гаргасан нь иргэд, хуулийн этгээд биднийг маш ихээр чирэгдүүлж, хэвийн аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг хааж байна. Ийнхүү 2016 оны 01 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга Э.Б*******д гомдол гаргахад дараах хариуг ирүүлсэн юм. Үүнд “...Тус гомдол гаргаж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Э ХХК-д Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 1406, 1407, 1409, 1410, 1411, 1412 тоот тушаалыг үндэслэн орон сууцны зориулалтаар 3372 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. “Э” ХХК нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаж, одоогоор уг газар нь “М” ХХК-ийн эзэмшилд байгаа болно. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын. 2004 оны 3 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1 дүгээр гудамжны од байрлах 214,97 м.кв 1г иргэн Б.Бд,од байрлах 4*******,66м.кв газрыг С.Тт тус тус үүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар Кадастрын өөрчлөгдсөн учир иргэн Б.Бд 0 м.кв газрыг, С.Тт 584 м.кв газрыг ,үлэх шийдвэр дахин гарсан байна. Дээрх иргэд нь өмчийн газраа иргэн С.Ад шилжүүлснээр иргэн А******* нь тус Орхоны гудамжны 25,26,27,28,29,а, тоотуудын өмчлөгч болсон ийн газар дээрээ нийтийн эзэмшлийн орон сууц барихаар “Э”- ХХК эзэмшилд тус газрын эрхийг олгож өгнө үү гэж 2013 оны 11 дүгээр сарын 29-ний хусэлт гаргасан тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1411, 1412, 1410,1407, 1406,1408,1409 тоот даргын тушаалуудыг үндэслэн Нйислэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар “Э” ХХК-д орон сууцны зориулалтаар 3372 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар “Э” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний нэгж талбарыг хувааж “Э” ХХК-Д 1063 м.кв, иргэн Б.Бд 1210 м.кв, иргэн С.Ад 1099 м.кв газрыг шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар дээрх иргэн. аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг М ХХК-д сургалтын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч иргэн Г.Ад Нийслэлийн газрын албаны /хуучин нэрээр/ 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/1199 тоот албан бичгээр тус газрын өмчлөгч нь иргэн С.А болсон талаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч нь тус улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах талаар холбогдох албан тушаалтан, байгууллага, шүүхэд хүсэлт, нэхэмжлэл гаргаагүй атлаа иргэн С.Т, Б.Б нарын өмчлөх эрх хүчингүй болсон байхад Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Г.Аын “Сонгол холдинг” ХХК-тай хамтран 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн иргэн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ. Яг ийм агуулга бүхий нэхэмжлэлийг 2010 онд С ХХК гарган Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Дээрх шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно” гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард тус шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б болон С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан тус нэхэмжлэлийн дагуу шүүх ажиллагаа явуулж хариуцагчийн тайлбараар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар дээрх иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг М ХХК-д сургалтын зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн гэсэн тайлбарыг үндэслэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар Б.Б, С.Тнарт газар өмчлүүлэхдээ С ХХК-ийн гудамжний зам талбайн тохижилт төслийн хүрээнд ашиглаж байсан газартай давхцуулж хууль бусаар хашааг нь 6 метрээр сунгаж гудамж тохижуулах ажлыг зогсоол нөхцөл байдалд шууд оруулсан. Ийнхүү тохижилтын ажил зогссоноор Г.Аын эрүүл ая тухтай амьдрах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Гэтэл тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар М ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Иймээс М ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Уг захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгосноор иргэн Г.Аын эрүүл аюулгүй ая тухтай орчинд амьдрах боломжтой юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжын М ХХК-д холбогдох эзэмшлийн газраас Б.Б, С.Тнарын өмчилж байх үеийн хууль бусаар сунгасан хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Г.А, “С ХХК хамтран 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2782 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 221/ШТ2016/0261 дүгээр тогтоолын хянах хэсэгт “...Хэрэв “С” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл нэхэмжлэл гаргах хугацааг сэргээхтэй холбогдсон гомдлоо анхан шатны шүүхэд гаргаж, шийдвэрлүүлсний дараа дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй” гэж шийдвэрлэж манай гомдлыг хангаагүй орхисон юм. Тус компаниас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай” хүсэлт гаргасан ба Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5149 тоот захирамжаар “С” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн”- ийг 07 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан ба 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6772 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. “С” ХХК-ийн захирал Д.Б миний бие 2016 оны 09 дүгээр сарын 21 - ний өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нэхэмжлэл гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлтийг дахин гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 8682 дугаар захирамжаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болно. Иймд тус компаниас доорх нэхэмжлэлийг дахин гаргаж байна. 

Үүнд: “С” ХХК нь 2004 оноос хойш одоог хүртэл хуучнаар Орхоны 1-р гудамжны хашааг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тухайн үед манай хашаануудын гаднах газрын орц, гарц хэвийн бид орж гарахад амар, гудамж маань сайхан өргөн машин техник, ажилтан ажилчид орж гархад ямар ч саад байдаггүй байсан. Гэтэл 2010 онд манай урд талын айл болох Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах айлууд хашаагаа хойшоо 6 метр орчим дахин сунгаж манай гудамжны хэмжээг дахин хэт нарийн болгож иргэд, аж ахуйн нэгж бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг маань ноцтой зөрчиж байна. Орхоны 1-р гудамжийг “С” ХХК-иас тохижуулахаар зураг төслийг хийлгэж, тухайн үеийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор зам талбай, ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийж 2006 онд батлуулсан байдаг юм. Гэтэл Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах айл нь хашаагаа хойшоогоо хэт сунгаж, гудамжийг хэт нарийн болгосноор дээрх батлагдсан төлөвлөгөөний дагуу зам талбай. ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэх боломжгүй болгож, иргэн, аж ахуй нэгж бидний аятай тухтай, амар тайван амьдрах, ажиллах нөхцөлийг хааж байна. “С” ХХК-иас 2010 онд хашааг дахин сунгасан талаар гомдол гаргахад: Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 12 өдрийн 3/1199 дугаартай “Иргэн Б.Б, С.Тнарын өмчилсөн газрын тухай” гэж хариу албан тоот ирүүлсэн юм. Уг албан бичигт: “... ЦХХК, иргэн Б.Б, С.Тнарын хооронд уүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т. Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , тоот хашааны газрын өмчлөх эохийг хүчингүй болгож, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна” гэсэн хариуг авсан билээ. “С” ХХК-ийн зүгээс дээрх Нийслэлийн газрын албаны хариуг үндэслэн зохих байгууллагууд руу хандсаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17 өдрийн 370 дугаар захирамжаас зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүсэж Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн архивын газарт хүсэлт гарган тус захирамжийн лавлагааг 2016 оны 01 сарын 21 өдөр гаргуулан авсан. Гэтэл Нийслэлийн 370 дугаар захирамжаар Нийслэлийн газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 12 өдрийн 3/1199 дугаар бүхий хариунд-дурдсан “С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн атлаа Нийслэлийн 370 дугаар захирамжаар дахин сэргээж, ийн 16-р хорооны Орхоны (С.Агаас өмнөх өмчлөгч) дахь Б.Бд 2004 оны 3 дугаар захирамжаар олгосон 214,97 м.кв хэмжээтэй байсан газрыг 95,6 м.кв хэмжээгээр дахин томсгож 0 м.кв болгосон байсан ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 мкв хэмжээгээр дахин томсгож 584 м.кв хэмжээтэй болгон өөрчилж томсгож олгосон байгаа юм. Гэтэл хашаагаа хашаагаа томруулсан хууль бус үйлдлийг дараах эрх бүхий байгууллагуудын албан бичгээр хууль бус, үндэслэлгүй гэж тогтоосон байдаг. Тухайлбал: УМХГазрын 2005 оны 07 дугаар сарын 04-нй өдрийн №07/156/2017 тоот Улсын байцаагчын дүгнэлтээр “... Дээрх байдлыг үндэслэн дараах шийдвэрийг гаргаж байна. Иргэн Б.Б. С.Тнар нь 2005 оны 2-р сарын 03-нд өргөдөл өгч... Нийслэлийн газрын албаны ... мэдээллийн сангийн дарга Б.Ч*******ээр хянуулсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын захирамж нь 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Дээрх байдал нь “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулахыг хориглох заалт зөрчигдсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 тоот захирамжаар Б.Бд 214,97 м.кв. С.Тт 4*******,66 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл НГА-ны БГД хариуцсан мэргэжилтэн Б.Ц******* нь иргэн Б.Б, С.Тнарт газар өмчлөх эрхийн бичиг баримт дээр талбайг томсгон бичиж баталгаажуулсан нь “Төрийн албаны тухай” хуулийн 13.1.4 дэхь заалтыг зөрчин албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байна.” гэжээ. Нийслэлийн газрын албаны 2005 оны 11 сарын 30 өдрийн №1/743 тоот албан бичгээр: “Баянгол дүүргийн 16-р хорооны Орхоны , С.Агаас өмнөх өмчлөгч Орхоны дахь Б.Бд 2004 оны 3-р захирамжаар олгосон 214,97 мкв хэмжээтэй байсан газрыг 95,6 мкв хэмжээгээр томсгож 0,57 мкв болгосон ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 мкв хэмжээгээр томсгож 583,8 мкв хэмжээтэй болгосон нь БГД-ийн мэргэжилтэн Б.Цийн санаатай хууль бус үйлдэл болохыг тогтоосон ба дээрх хашааны сунгалтыг хүчингүй болгож. эргүүлэн татсан билээ.”гэжээ. Нийслэлийн Газрын албаны 2010 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 3/1199 дүгээр албан бичгээр: “... ЦХХК, иргэн Б.Б, С.Тнарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамжны , тоот хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна. Гэтэл дээрх хаяг бүхий газрын өмчлөх шийдвэрүүдийн эх хувь манайд байхад дээрх хашааны газруудыг иргэн С.А худалдан авч Г-22050*******, Г-22050******* дугаар бүхий бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар олгогдсон байна...” гэж тус тус дүгнэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжаар дахин гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захирамж гаргасанд гомдолтой байна. Баянгол дүүргийн Орхоны 1-р гудамжны , хаягт байрлах С.А. Б.Б, С.Тнар нь ямар ч өмчлөх эрхийн зөвшөөрөлгүй, мөн тэдэнд хашаагаа сунгах ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй байхад өнөөдрийг хүртэл хууль бусаар хашаагаа сунгаж, хууль бусаар улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Г- 22050*******, Г-22050******* дугаар бүхий гэрчилгээнүүдийг гаргасан нь иргэд,;хуулийн этгээд биднийг маш ихээр чирэгдүүлж, хэвийн аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг хааж байна. Ийнхүү 2016 оны 01-р сард Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлд гомдол гаргахад дараах хариуг ирүүлсэн юм. Үүнд: "... Тус гомдол гаргаж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар ‘Тазар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар Э ХХК-д Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 1406, 1407, 1409, 1410, 1411, 1412 тоот тушаалыг үндэслэн орон сууцны зориулалтаар 3372 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. “Э” ХХК нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаж, одоогоор уг газар нь “М” ХХК-ийн эзэмшилд байгаа болно. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дах заалтын дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 сарын 17 өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай урд талын буюу С.Т, Б.Б нарын өмчилж байсан газрыг худалдан авч, шинээр эзэмшиж буй “М” ХХК нь манай компанийн ашиглаж байгаа дулааны болон бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээн дээр давхцуулж газар авсан атлаа манай компанийг шинээр барилга барих үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул уг бохир ус зайлуулах шугамыг зайлуулж газрыг чөлөөлж өгөөгүйгээс гарах хохирлыг “С” ХХК хариуцах ёстой гэж албан шаардлага ирүүлж бидэнд шахалт дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулах болсон. Үүний дагуу бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус гомдол гаргасан. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэг агентлаг мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 12 дугаар сарын 13 өдрийн 02-03/3908 тоот “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “... Шалгалтаар “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/95 тоот шийдвэрийг үндэслэн 3372 м.кв газрыг сургалтын зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь бусдын газар эзэмших холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;/ заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дах/Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна./ хэсэг, Газрын харилцаа, геодези зураг зүйн даргын 2008 оны 83 дугаар тушаалын 5 дугаар зүйлййн 5.2.5 дахь /Инженерийн шугам сүлжээ түүнйй хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах/ заалтыг тус тус зөрчиж байна. Иймд “Газрьн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох хэсгийн дагуу арга хэмжээ авч хариуг “С” ХХК-д хүргүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн. “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 тоот захирамжаар Сонголт ходинг ХХК-ийн хэрэглэж, ашиглаж байгаа дулааны шугам болон бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээн дээр давхцуулсан газар эзэмших эрх олгосны улмаас С ХХК-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол, дулааны болон бохирын шугам сүлжээний аюулгүй байдал, ашиглах эрх ноцтой зөрчин, С ХХК-ийн Барилга хот байгуулалт төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан төлөвлөгөөний дагуу ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаад гомдолтой байна. Энэхүү захирамжийн М ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор “С” ХХК-ийн Барилга хот байгуулалт төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой болж, мөн дулааны болон бохирын ус зайлуулах инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал хангагдах боломжтой юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Иргэн Г.А, С ХХК нарын нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах хариуг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1 дүгээр гудамжны од байрлах 214,97 м.кв газрыг иргэн (Б.Бд,од байрлах 4*******,66м.кв газрыг С.Тт тус тус өмчлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар Кадастрын зураг өөрчлөгдсөн учир иргэн Б.Бд 0 м.кв газрыг, С.Тт 584 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр дахин гарсан байна. Дээрх иргэд нь өмчийн газраа иргэн С.А*******д шилжүүлснээр иргэн А******* нь тус Орхоны гудамжны 25,26,27,28,29, а, тоотуудын өмчлөгч болсон ба өмчийн газар дээрээ нийтийн эзэмшлийн орон сууц барихаар “Э” ХХК-д газар эзэмших хүсэлт ирүүлсэн тул 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргасан тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1411, [1412,1410, 1407, 1406,1408,1409 тоот даргын тушаалуудыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар “Э” ХХК-д орон сууцны [зориулалтаар 3372 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар Э ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний нэгж талбарыг хувааж Э ХХК-д 1063 м.кв, иргэн Б.Бд И210 м.кв, иргэн С.Ад 1099 м.кв газрыг шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар дээрх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг М ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. М ХХК-д газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, тухайн газарт тохижилт хийх төлөвлөгөө батлагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай урд талын буюу С.Т, Б.Б нарын өмчилж байсан газрыг худалдан авч, шинээр эзэмшиж буй “М” ХХК нь манай компанийн ашиглаж байгаа дулааны болон бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээн дээр давхцуулж газар авсан атлаа манай компанийг шинээр барилга барих үйл ажиллагаанд саад учруулж байгаа тул уг бохир ус зайлуулах шугамыг зайлуулж газрыг чөлөөлж өгөөгүйгээс гарах хохирлыг “С” ХХК хариуцах ёстой гэж албан шаардлага ирүүлж бидэнд шахалт дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулах болсон. Үүний дагуу бидний зүгээс Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан хариу авч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус гомдол гаргасан. Ийнхүү гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын 12 дугаар сарын 13 өдрийн 02-03/3908 тоот “Арга хэмжээ авах тухай” албан бичгээр “... Шалгалтаар “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” А/95 тоот шийдвэрийг үндэслэн 3372 м.кв газрыг сургалтын зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэсэн хэсэг, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь Инженерийн шугам сүлжээ түүний хамгаалалтын бүстэй давхцаж буй эсэхийг шалгах гэсэн заалтьг тус тус зөрчиж байна. Иймд “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн хэсгийн дагуу арга хэмжээ авч хариуг “С” ХХК-д хүргүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн. “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 тоот захирамжаар “С” ХХК-ийн хэрэглэж, ашиглаж байгаа дулааны шугам болон бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээн дээр давхцуулсан газар эзэмших эрх олгосны улмаас “С” ХХК-ийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол, дулааны болон бохирын шугам сүлжээний аюулгүй байдал, ашиглах эрх ноцтой зөрчин, “С” ХХК-ийн Барилга хот байгуулалт төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан төлөвлөгөөний дагуу ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаад гомдолтой байна. Энэхүү захирамжийн "М" ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор “С” ХХК-ийн Барилга хот байгуулалт төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой болж, мөн дулааны болон бохирын ус зайлуулах инженерийн шугам сүлжээний аюулгүй байдал хангагдах боломжтой юм. Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А\595 дугаар захирамжийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү. Иргэн Г.А, “С ХХК хамтран 2016 оны 3-р сарын 28-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэж нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг тус шүүхийн 2016 оны 4-р сарын 4-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 2782 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэсэн. “С” ХХК нь 2004 оноос хойш одоог хүртэл хуучнаар Орхоны 1 дүгээр гудамжны хашааг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тухайн үед манай хашаануудын гаднах газрын орц, гарц хэвийн бид орж гарахад амар, гудамж маань сайхан өргөн машин техник, ажилтан ажилчид орж гарахад ямар ч саад байдаггүй байсан. Гэтэл 2010 онд манай урд талын айл болох Орхоны 1 дүгээр гудамжны , хаягт байрлах айлууд хашаагаа хойшоо 6 метр орчим дахин сунгаж манай гудамжны хэмжээг дахин хэт нарийн болгож иргэд, аж ахуйн нэгж бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг маань ноцтой зөрчиж байна. Орхоны 1 дүгээр гудамжийг “С” ХХК-иас тохижуулахаар зураг төслийг хийлгэж, тухайн үеийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газар, Улаанбаатар хотын ерөнхий архитектороор зам талбай, ногоон байгууламжийн төлөвлөлтийг хийж 2006 онд батлуулсан байдаг юм. Гэтэл Орхоны 1 дүгээр гудамжны , хаягт байрлах айл нь хашаагаа хойшоогоо хэт сунгаж, гудамжийг хэт нарийн болгосноор дээрх батлагдсан төлөвлөгөөний дагуу зам талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажил хийгдэх боломжгүй болгож, иргэн, аж ахуй нэгж бидний аятай тухтай, амар тайван амьдрах, ажиллах нөхцөлийг хааж байна. “С” ХХК-иас 2010 онд хашааг дахин сунгасан талаар гомдол гаргахад: Нийслэлийн газрын албаны 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3/1199 дугаартай “Иргэн Б.Б, С.Тнарын өмчилсөн газрын тухай” гэж хариу албан тоот ирүүлсэн юм. Уг албан бичигт: “... ЦХХК, иргэн Б.Б, С.Тнарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны , хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна ” гэсэн хариуг авсан билээ. С” ХХК-ийн зүгээс дээрх Нийслэлийн газрын албаны хариуг үндэслэн зохих байгууллагууд руу хандсаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17 өдрийн 370 дугаар захирамжаас зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал үүсэж Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Нийслэлийн архивын газарт хүсэлт гарган тус захирамжийн лавлагааг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гаргуулан авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжаар Нийслэлийн газрын албаны 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3/1199 дугаар бүхий хариунд дурдсан “С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны , хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн атлаа Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжаар дахин сэргээж, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны дахь Б.Бд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 ду захирамжаар олгосон 214,97 м.кв хэмжээтэй байсан газрыг 95,6 м.кв хэмжээгээр дахин томсгож 0 м.кв болгосон байсан ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 м.кв хэмжээгээр дахин томсгож 584 м.кв хэмжээтэй болгон өөрчилж томсгож олгосон байгаа юм. Гэтэл хашаагаа томруулсан хууль бус үйлдлийг дараах эрх бүхий байгууллагуудын албан бичгээр хууль бус, үндэслэлгүй гэж тогтоосон байдаг. Тухайлбал: Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2005 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 071******* тоот Улсын байцаагчийн дүгнэлтэд хууль зөрчсөн талаар дурдсан байдаг. Нийслэлийн газрын албаны 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/743 тоот албан бичгээр: “Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны , С.Агаас өмнөх өмчлөгч Орхоны дахь Б.Бд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар захирамжаар олгосон 214,97 м.кв хэмжээтэй байсан газрыг 95,6 мкв хэмжээгээр томсгож, 0,57 мкв болгосон ба мөн захирамжаар Орхоны хаяг дахь С.Тт 4*******,66 мкв хэмжээтэй олгосон газрыг 149,14 мкв хэмжээгээр томсгож, 583,8 м.кв хэмжээтэй болгосон нь Баянгол дүүргийн мэргэжилтэн Б.Ц*******ийн санаатай хууль бус үйлдэл болохыг тогтоосон ба дээрх хашааны сунгалтыг хүчингүй болгож, эргүүлэн татсан билээ.”гэжээ. Нийслэлийн Газрын албаны 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3/1199 дугаар албан бичгээр: “... Цкомпани, иргэн Б.Б, С.Тнарын хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар иргэн С.Т, Б.Б нарын өмчилсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны , хашааны газрын өмчлөх эрхийг хүчингүй болгож, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр”-үүдийг хураан авсан байна. Гэтэл дээрх хаяг бүхий газрын өмчлөх шийдвэрүүдийн эх хувь манайд байхад дээрх хашааны газруудыг иргэн С.А худалдан авч Г-22050*******, Г-22050******* дугаар бүхий бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар олгогдсон байна...” гэж тус тус дүгнэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжаар дахин гэрчилгээ олгогдсон нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захирамж гаргасанд гомдолтой байна. Баянгол дүүргийн Орхоны 1 дүгээр гудамжны , хаягт байрлах С.А, Б.Б, С.Тнар нь ямар ч өмчлөх эрхийн зөвшөөрөлгүй. Мөн тэдэнд хашаагаа сунгах ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй байхад өнөөдрийг хүртэл хууль бусаар хашаагаа сунгаж, хууль бусаар улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Г-22050*******, Г-22050******* дугаар бүхий гэрчилгээнүүдийг гаргасан нь иргэд, хуулийн этгээд биднийг маш ихээр чирэгдүүлж, хэвийн аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх нөхцөлийг хааж байна. Ийнхүү 2016 оны 1 дүгээр сард Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүлд гомдол гаргахад дараах хариуг ирүүлсэн юм. Үүнд: “... Тус гомдол гаргаж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар “Э” ХХК-д Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2013 оны 1406, 1407, 1409, 1410, 1411, 1412 тоот тушаалыг үндэслэн орон сууцны зориулалтаар 3372 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. “Э” ХХК нь газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлт гаргаж, одоогоор уг газар нь “М” ХХК-ий эзэмшилд байгаа болно. Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалтын дагуу шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Иргэд бид шүүхэд санаа бодлоо илэрхийлэх нээлттэй гэж үзэж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг харах гэж хавтаст хэргийг авч судалсан. Би хуульч биш болохоор шүүх хуралдааны процессыг сайн мэдэхгүй зарим нэг алдаатай зүйл ярьсан бол уучлал хүсье. Шүүх миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг би хувьдаа хүндэтгэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар бол захиргааны акт гэж үзэж байна. Манай шугам сүлжээнд 2.4 м ойртуулж, хажууд нь шугам сүлжээ байсаар байтал барилга барих зөвшөөрөл олгож буй нь хууль зөрчсөн гэж үзэж, уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлмээр байна. Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн албан бичигт маргаан бүхий шугам сүлжээг 1986 онд Цкомпани өөрийн хөрөнгөөр барьсан талаар дурдсан байна. Сүүлд 4 айл уг шугамд холбогдсон байна. Дээрх 4 айлаас ганцхан "С" ХХК уг шугам сүлжээ байгаа газраар орж, гарж байгаа. Нийслэлийн Засаг даргын А/595 тоот захирамж нь хуульд нийцсэн байх ёстой. Нийслэлийн Газрын албанаас надад таны маргаан шүүхэд явж байгаа тул эцсийн шийдвэрийг шүүх гаргана гэдэг хариуг өгдөг. Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан гомдлын хариуд таны маргаан шүүхэд хянагдаж байгаа тул шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ үү гэсэн тайлбарыг өгдөг. Иймд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Өмнө нь гаргасан Нийслэлийн Засаг даргын алдаатай шийдвэрийг хянаад алдаагаа залруулах ёстой байтал залруулалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнийг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлтээрээ тогтоосон” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1 дүгээр гудамжны од байрлах 214,97 м.кв газрыг иргэн Б.Бд,од байрлах 4*******,66 м.кв газрыг С.Тт тус тус өмчлүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 370 дугаар захирамжаар кадастрын зураг өөрчлөгдсөн учир иргэн Б.Бд 0 м.кв газрыг, С.Тт 584 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр дахин гарсан байна. Дээрх иргэд нь өмчийн газраа иргэн С.Ад шилжүүлснээр иргэн С.А нь тус Орхоны гудамжны 25, 26, 27, 28 ,29, , тоотуудын өмчлөгч болсон ба өмчийн газар дээрээ нийтийн эзэмшлийн орон сууц барихаар “Э" ХХК-д газар эзэмших хүсэлт ирүүлсэн тул 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүсэлт гаргасан тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1411, 1412, 1410, 1407, 1406, 1408, 1409 тоот даргын тушаалуудыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2014 оны А/55 дугаар захирамжаар “Э” ХХК-д орон сууцны зориулалтаар 3372 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар “Э” ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээний нэгж талбарыг хувааж “Э” ХХК-д 1063 м.кв, иргэн Б.Бд 1210 м.кв, иргэн С.Ад 1099 м.кв газрыг шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжаар дээрх иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг “М” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. “М” ХХК-д эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн газартай давхцаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, тухайн газарт тохижилт хийх төлөвлөгөө батлагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2010 оны "С" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр "С" ХХК-ийн гаднах орчныг тохижуулах төслийг нийслэлийн ерөнхий архитектураар батлуулсан нь тухайн газрыг "С" ХХК-д эзэмших эрх үүсгэхгүй талаар дүгнэсэн. "С" ХХК-иас нийтийн эзэмшлийн талбай хүртэлх замын зорчих хэсэг нь чөлөөтэй, тухайн талбайгаар бусад этгээд дамжин өнгөрөхөд "С" ХХК-ийн эрх ашгийг зөрчхөөргүй байгаа талаар шүүх дүгнэсэн. Иргэн С.Агаас болоод "С" ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй байгаа талаар шүүх мөн шийдвэртээ дүгнэсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5-д заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгуулах, даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч гаргасан бол эрх ашиг нь хэрхэн зөрчигдөж байгааг тодруулах ёстой. Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Иргэн Г.Аын хувьд гуравдагч этгээдийн газартай давхцалгүй, тохижилт хийх үүрэггүй этгээд байгаа. Тухайн шугамд 4 аж ахуй нэгж холбогдсон нийтийн эзэмшлийн шугам сүлжээ байгаа. Нийтийн хэрэгцээнд шугам сүлжээнд холболт хийх гэж байхад өөрийн юм шиг үзэж шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэж нэхэмжлэл гаргах үндэслэл байхгүй. Зөвхөн нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна гэдэг тайлбар үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнө шүүхийн шийдвэр гарсан, үйл баримтыг дүгнэсэн. Харин шугам сүлжээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын тухайд уг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга батлаагүй, эзэмшил газар дээр нь эрх бүхий байгууллага баталсан тул энэ талаар тусдаа нэхэмжлэл гаргаад явах боломжтой. Ер нь бол хурлыг удаашруулах үндэслэл гэж ойлгож байна. Нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл олгохдоо дүүргийн Засаг даргын саналыг авах зохицуулалт байдаг. Гэхдээ шугам сүлжээ бүхий болон түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгоход дүүргийн Засаг даргын санал авдаг. "М" ХХК-д нэр шилжүүлж газар эзэмших эрх олгосон тул энэ тухайд дүүргийн Засаг даргын саналыг авах шаардлагагүй. Нэгэнт Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газар нь өмчлөгдсөн байгаа. Зам хуулах ажиллагаа хийгдээгүй. Хэрэв зам бариагүй, бохир ус зайлуулах шугамыг муутгасан бол тухайн үед нь энэ талаарх гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. Уг шугам сүлжээг "С" ХХК-ийнх гэдгийг нотолсон баримт байхгүй. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан талаарх асуудлаар тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой. Өмнө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй талаар дүгнэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, нэмэгдүүлэх эрх хангалттай олгосон. Өнөөдрийн шүүх хуралдаан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дагуу процессийн дагуу шүүхийн хэлэлцүүлэг эхлээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага танилцуулсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээд явж байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар анх тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгтгэгдсэн ба адил нэхэмжлэлийн шаардлагатай байгаа. Гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэж байна. Нотлох баримтыг шинжлэн судалсны дараагаар дэлгэрэнгүй тайлбарыг хийнэ. Мөн Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ба нэхэмжлэгч "С" ХХК хуулийн хугацаанд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 071******* тоот дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамжаар "М" ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуулийн 35.2-т заасан болон шугам сүлжээний журмыг зөрчсөн гэж байгаа боловч дээрх Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 454 дүгээр шийдвэрт хангасан. Шүүх шийдвэртээ бусдын газартай давхцаагүй талаарх дүгнэлтийг хийсэн. Тохижилт, үйлчилгээ хийхэд архитектур төлөвлөлтийн даалгавар саад болоод байгаа гэх тайлбарын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т тодорхой заасан. Маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг сэргээгдэх гээд байгаа болон ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн 454 дүгээр шийдвэрт "С" ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөхгүй байгаа талаар дурдсан. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 54 дүгээр зүйлийн 54.1.6 болон 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 370 дугаар захирамжийг хууль зөрчөөгүй гэдгийг шүүх нэгэнт тогтоосон тул дахин нотлох шаардлагагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчиж, худал тайлбар гаргасан нь нотлох баримтыг судлах үед нотлогдсон. Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 454 дүгээр шийдвэрт иргэн Б.Б, С.Тнарын болон "С" ХХК-ийн газрууд аль аль нь давхцалгүй, "С" ХХК-иас нийтийн эзэмшлийн зам хүртэл зорчих хэсэг нь чөлөөтэй, түүгээр зорчих нь бусдын эрхийг зөрчхөөргүй байгаа талаар дүгнэсэн. Мөн нотлох баримт судлах явцад ямар нэг газрын давхцалгүй болох нь судлуулсан зургуудаас харагдаж байсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 12 дугаар сарын 13-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” дүгнэлтийг үндэслэсэн боловч уг дүгнэлт нь өмнө шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн дүгнэлт байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 5.2.5-д заасныг тус тус зөрчсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан арга хэмжээ авч, хариуг ирүүлэх тухай хариу ирүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д газар эзэмшигч нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх эрхтэй гэжээ. "С" ХХК-ийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, газрын давхцалгүй талаар шүүх өмнө нь дүгнэсэн тул Нийслэлийн Засаг дарга хууль зөрчөөгүй. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэж заасан. Энэ хамгаалалтын зурвас газар байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “бохир ус цуглуулах шугам” гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг; заасан. "С" ХХК-ийн шугамаас төв шугам хүртэлх шугам нь бохир ус цуглуулах шугам болно. Мөн хуулийн 3.1.10-т “бохир ус татан зайлуулах шугам” гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээ, 17 дугаар зүйлийн 17.6-д Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэж тус тус заасан. Түүнчлэн цэвэр усны шугам тусдаа байгаа. Бохир ус зайлуулах шугам нь давхцаж байгаа. 1988 онд Цкомпани нь "С" ХХК-д хэсэг газрыг худалдсан талаарх баримт нь Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн баримтад байгаа ба шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн. Энэ бол дундын шугам гэдгийг Ус сувгийн удирдах газраас хэлж өгсөн. Анх "М" ХХК-иас "С" ХХК-д албан бичиг хүргүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоногийн дотор хариуг өгөх байтал хариу өгөөгүй хирнээ шүүхийн хэлэлцүүлэгт хамтран ажиллахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хоорондоо ярилцах боломжтой байтал ярилцаагүй. Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.2.5-д шинээр газар эзэмшүүлэх тохиолдолд инженерийн шугам сүлжээ байгаа эсэхийг шалгахыг даалгасан заалт байдаг бөгөөд 2010 оны 454 дүгээр шийдвэрээр дээрх журмыг зөрчөөгүй талаар дурдсан байдаг. Цкомпани болон "С" ХХК-ийн хооронд гэрээ хийгдэж, газар худалдан авсан боловч тохижилт хийх эрхийг "С" ХХК-д олгосон зүйлгүй гээд дээрх 454 дүгээр шийдвэрт дүгнэсэн байгаа. Нийслэлийн Засаг дарга шинээр газар эзэмших эрх олгох үед татан зайлуулах шугам байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй. Төв татан зайлуулах шугам нь Ус сувгийн удирдах газарт хамаарах бөгөөд бусад нь хэрэглэгчдийн өмчлөлд хамаарна. Ус сувгийн удирдах газраас "С" ХХК-д бусад хэрэглэгчтэй харилцан тохиролцох хууль зүйн боломж байгаа талаар зөвлөж албан бичиг хүргүүлсэн байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Иргэн Г.А, “С” ХХК-ийн захирал Б.Б нараас Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох,  мөн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М” ХХК-д  холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч Г.А, “С” ХХК-ийн захирал Б.Б нар 2004 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч байх хугацаанд 2010 онд урд талын айл болох Орхоны 1 дүгээр гудамжны , хаягт байрлах айлууд хашаагаа хойшоо 6 м орчим сунгаж манай гудамжны хэмжээг хэт нарийн болгож бидний Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн, “С” ХХК-ийн хэрэглэж ашиглаж байгаа дулааны шугам болон бохир ус зайлуулах инженерийн шугам сүлжээн дээр давхцуулан “М” ХХК-д газар эзэмшүүлсэн нь манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол, дулааны болон бохирын шугам сүлжээний аюулгүй байдал, ашиглах эрх, иргэн Г.Аын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны шатанд гаргасан хүсэлтүүдийн талаар;

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О биеийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахаар, нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн эмнэлгийн магадлагааг олгосон эмчийн нэр, тамга, өвчний онош уншигдахгүй, ямар өвчний улмаас ажлаас чөлөөлсөн шалтгаан тодорхойгүй, эмнэлгийн магадлагаа бодитой эсэх нь эргэлзээтэйн дээр  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч удаа дараа нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаан (2017 оны 01 дүгээр сарын 13, 2 дугаар сарын 14, 3 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хурал)-д  оролцоогүй нь түүнийг хүндэтгэх шалтгаантай гэх боломжгүй гэж үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд  хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан үндэслэлээр;

Нэхэмжлэгч Б.Б “Бохирын шугам сүлжээг хэзээ, хэний хөрөнгөөр, хэдэн онд, хаанаас хаана хүртэл бий болгосон” талаар Ус сувгийн удирдах газраас тодруулж, нотлох баримт гаргуулах шаардлагатай гэсэн хүсэлтийг энэ талаарх нотлох баримт (2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас)  хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Харин нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлж байсан ч албан ёсоор нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэлийн дээрх шаардлагаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Д.Б шүүхэд хандаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 454 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн уг шийдвэр хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн дээрх шийдвэр хүчин төгөлдөр байгаа талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 221/ШТ2016/0719 дугаар шүүхийн тогтоолд дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;” гэж тус тус зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгч Г.А, “С” ХХК-ийн захирал Д.Б нарын  Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримтыг....хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр....байгаа;” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

  3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд; 

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1 дүгээр гудамжинд Б.Бд 214.97 м.кв, С.Тт 4*******.66 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд 2007 оны 370 дугаар захирамжаар Б.Бд 0 м.кв, С.Тт 584 м.кв газрыг тус тус өмчлүүлжээ.

Дээрх иргэд өмчийн газраа иргэн С.Ад шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/55 дугаар захирамжаар “Э” ХХК-д мөн Засаг даргын 2015 оны А/379 дүгээр захирамжаар “Э” ХХК-д 1063 м.кв, иргэн Б.Бд 1210 м.кв, иргэн С.Ад 1099 м.кв газрыг хувааж шилжүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” А/595 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэн “М” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж эзэмшүүлсэн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Учир нь “М” ХХК-ийн газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтууд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын А/595 дугаар захирамж хуулийн холбогдох зохицуулалттай нийцсэн байна.

  Хариуцагч “М” ХХК-д  дээрх захирамжаар 3372 м.кв газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаатай шилжүүлж эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газартай давхцалгүй,тэдний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байдал тогтоогдоогүй байна.  

Хэдийгээр “М” ХХК-д олгосон газрын дулааны төв шугам байрлаж байгаа газартай залгаа  хэсгээр тодруулбал “С” ХХК-ийн эзэмшлийн бохирын шугам төв шугамтай холбогдох  хэсэгтэй 3-4 м газраар давхцаж байгаа хэдий ч энэ нь “М” ХХК-ийн төлөвлөсөн барилгажих талбайд ороогүй байгаа нь “С” ХХК-ийн дулааны болон бохирын шугам сүлжээний аюулгүй байдал, нэхэмжлэгч нарын бохирын шугам ашиглах эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэв.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, тэдний дулааны болон бохирын шугам, сүлжээний аюулгүй байдал, түүнийг ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйн дээр  Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлд заасан үйл баримтыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2016/0923/3 индексийн дугаартай захиргааны хэргийг иргэн Г.Аын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2016/0424/3 индексийн дугаартай захиргааны хэрэгт нэгтгэсэн байх тул нэхэмжлэгч нарын давхардуулан тушаасан улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар иргэн Г.А, “С” ХХК-ийн захирал Б.Б нарын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 370 дугаар захирамжийн Б.Б, С.Тнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг баримтлан мөн Засаг даргын 2015 оны А/595 дугаар захирамжийн “М” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, тэднээс давхар тушаасан 70200 төгрөгөөс нэхэмжлэгч Г.Ад 35000 төгрөг, Б.Бд 35000 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР