Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 308

 

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

 

2016 оны 08-р сарын 24                    Дугаар   308                            Баруун-Урт               

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж-4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,      

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн ажлын албаны зээлийн ахлах мэргэжилтэн ажилтай, /РД:ХЗ84123112, утасны дугаар 99991708/, Г.Шинэболд,

Зээлийн мэргэжилтэн ажилтай, /РД:ИЭ83060816, утасны дугаар 99109959/, Б.Цогтгэрэл,

Зээлийн мэргэжилтэн ажилтай, /РД:ШУ88033131, утасны дугаар 99061727/, Г.Мөнх-Од

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н    08-14 тоотод оршин суух, /РД:ЛЮ79050108, утасны дугаар 86990497/, Хошуут овогт Эрдэнийн Золзаяа,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Эмнэлэгийн арын 8 айл, 1-1 тоотод оршин суух /РД:ЛЮ57080101, утасны дугаар 98701489, 99515179/, Шагайт овогт Гомбын Бямбаа нарт холбогдох 

 

“Зээлийн үндсэн төлбөр 3 096 386.33 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 401 577.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 273 024.93 төгрөг, нийт 4 770 988.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Золзаяа, Г.Бямбаа нар нь Хадгаламж банктай 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №227/2813 тоот цалингийн зээлийн гэрээгээр 5 000 000 /таван сая/ төгрөгийг сарын 2.0 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №227/2813 тоот цалингийн нэмэлт зээлийн гэрээгээр 1 000 000 /нэг сая/ төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар тус тус байгуулж нийт 6 000 000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг авч ашигласан.

Зээлийн барьцаанд Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н 08-14 тоотод орших зурагт /лэбщд 32 инч/, хөргөгч, угаалгын машин зэрэг гэрийн бусад тавилга эд хөрөнгүүдийг барьцаалсан болно.

Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2 903 613.67 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 2 062 940.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 114 145.53 төгрөг, нийт 5 080 700.00 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Э.Золзаяа, Г.Бямбаа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг хүргүүлж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгчийн үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 3 096 386.33 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл  1 401 577.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 273 024.93 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 4 770 988.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.Хариуцагч Э.Золзаяа, Г.Бямбаа нараас зээлийн нийт төлбөрт 4 770 988.94 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтанд дурдсан эд хөрөнгүүдээс болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг “Төмөртэй”-н    08-14 тоотод оршин суух, /РД:ЛЮ79050108, утасны дугаар 86990497/, Хошуут овогт Эрдэнийн Золзаяа,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Эмнэлэгийн арын 8 айл, 1-1 тоотод оршин суух /РД:ЛЮ57080101, утасны дугаар 98701489, 99515179/, Шагайт овогт Гомбын Бямбаа нар нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  

 

Эрдэнэ овогтой Золзаяа миний бие нь 2012 онд “Хадгаламж” банкнаас зээл авсан нь үнэн. Тухайн үед би МТ колонкид ажиллаж байсан. Ээж маань өрхийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Одоо би өөрөө ажилгүй, орлогогүй болсон учир зээлээ төлж чадахгүй байгаа. Тогтмол цалинтай ажил хийдэггүй учраас өдөр тутамд орлого орсон тохиолдолд бага багаар ч гэсэн төлж зээлээ дуусгах саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Бямбаа, Золзаяа гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Хошуут овогт Эрдэнийн Золзаяа, Шагайт овогт Гомбын Бямбаа нараас “Үндсэн зээлийн үлдэгдэл 3 096 386.33 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл              1 401 577.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 273 024.93 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 4 770 988.94 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Э.Золзаяа, Г.Бямбаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 770 988.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 4 770 988.94 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 91 285 төгрөгний тал хувь болох 45 642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар  шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Хадгаламж банк” ХХКомпани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн “Үндсэн зээлийн үлдэгдэл 3 096 386.33 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 1 401 577.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 273 024.93 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 4 770 988.94 төгрөгийг хариуцагч /РД:ЛЮ79050108/, Хошуут овогт Эрдэнийн Золзаяа, хариуцагч /РД:ЛЮ57080101/, Шагайт овогт Гомбын Бямбаа нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 4 770 988.94 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 91 285 төгрөгний тал хувь болох 45 642 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЗУУ