Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0246/и |
Дугаар | 309 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 309
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 08-р сарын 24 Дугаар 309 Баруун-Урт
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга Данзаннямын Батбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг, “Наран булаг”-т нутаглах, /РД: ЛЕ56111575, утасны дугаар 91316160/, Адуучин овогт Ухнайн Монхорт холбогдох
“Хугацаа хэтэрсэн зээл 2 240 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар хурлаар хэлэлцэн шийдвэрлэж Сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/117 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 8 000 000 /найман сая/ төгрөгийн зээлийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулан нотариатаар батлуулан авсан. Сүхбаатар аймгийн Аудитын газраас Наран сумын хугацаа хэтэрсэн зээлд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/11 СБР-2016 15/СТА-ТТЗ тоот акт тавигдсан. Актын дагуу эргэн төлөлтөө сум хөгжүүлэх сангийн 120555406 тоот дансанд хийхийг хугацаатай мэдэгдэл өгч мөн утсаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд У.Монхороос хугацаа хэтэрсэн зээл болох 2 240 000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Адуучин овогт Ухнайн Монхор нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Наран сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ухнай овогтой Монхор нь Сум хөгжүүлэх сангийн зээлд төсөл бичиж 8 000 000 /найман сая/ төгрөгийг өөрийн төслийг дэмжүүлэхээр авсан болно. Төслийн алдагдалтай холбоотой зээлийн эхний төлөлт 2 240 000 төгрөгийг хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн. Цаашид уг төлөлтийг 2 хуваан 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Ухнай овогтой Монхор гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь хариуцагч У.Монхороос “Хугацаа хэтэрсэн зээл 2 240 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч У.Монхор нь нэхэмжлэлийн шаардлага болох 2 240 000 /хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 240 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50 790 төгрөгний тал хувь 25 395 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг даргын нэхэмжилсэн 2 240 000 төгрөгийг хариуцагч Адуучин овогт Ухнайн Монхор нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Монхороос 2 240 000 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 50 790 төгрөгний тал хувь 25 395 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ