Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 320

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 21-09 тоотод оршин суух Хан хөгшин овогт Лодонхоролын Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар 04-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Л.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгт 2007 онд үйлчлэгчээр ажилд орсон. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Энэ тушаалд заасан ажилдаа хариуцлага алдсан, итгэл алдсан, онц ноцтой зөрчил гаргаагүй. Иймд ариун цэвэр мэргэжлийн хяналт, боловсролын газрын шалгалтаар онц үнэлгээтэй гарч байсан. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан. Тус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл ньӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”  тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Түмэндэмбэрэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3.   Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.ЭНХМАА