Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 325

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багт оршин суух Бурхан лам овогт Бажингийн Болдын “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Болд шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1974 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Болд нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1974 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаартай лавлагаа, гэрч Д.Бямбацэрэн,С.Хатанбаатар нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Б.Болд өөрийг нь эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                            ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Бурхан лам овогт Бажингийн Болдыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1974 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 
  1. Монгол Улсын Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчБ.Болд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА