Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 163

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ш.

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.

Гуравдагч этгээд: “М” ХХК, “К” ХХК, “У” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах ******* хотхоны ******* байрны 1 дүгээр орцны *******, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 167 тоот автозогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч З.Ш миний бие нь 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр М ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн тойруу хаягт байрлах ******* хотхоны ******* байрны 1 дүгээр орцны *******, 132 м.кв талбай бүхий орон сууц, ******* байрны зоорийн давхарт байрлах 167 тоот автомашины зогсоолыг захиалан бариулж төлбөр тооцоог бүрэн барагдуулсан, улмаар 2011 онд нүүж орсноос хойш одоог хүртэл 4 жил амьдарч байна. Орон сууц захиалах гэрээний дагуу М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Баянгол, Хануул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/04661 дугаар захирамж гарч З.Ш миний биеийг дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон болно. Гэтэл Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасаг дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн байна хэмээн миний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан. Дээрх шийдвэр миний хууль ёсны эрхийг хөндөж байна гэж үзсэн учир Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гомдол гаргасан боловч тус газраас 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/12631 тоотоор мөн татгалзсан хариу авлаа. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд барьцаалагч банктай ямар нэгэн харьцаа үүсгээгүй, банкны өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах ******* хотхоны ******* байрны 1 дүгээр орцны *******, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 167 тоот автозогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн шүүхээс З.Шг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байгаа. Үүний үндсэн дээр өмчлөх эрхээ эдлэх зорилгоор нэхэмжлэгч нь оюуны өмч, улсын бүртгэлийн газарт хандсан. Бүртгэлийн газраас уг маргаан бүхий бүртгэл нь барьцаанд бүртгэлтэй байна. Тийм болохоор өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь шүүгчийн хүчин төгөлдөр өмчлөгчөөр тогтоосон захирамж байгаа. Уг захирамжийг иргэний маргааны явцад хариуцагч тал нь хүлээн зөвшөөрч баталж гаргасан. Энэ үндсэн дээр нэхэмжлэгч нь өмчлөгчөөр бүртгэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр бүртгэлийн газрын шийдвэр нь шүүгчийн захирамжийг давж үйлчилээд байна.

"У" ХХК, "К" ХХК-ийн барьцаатай холбоотой асуудал байгаа. "У" ХХК нь барьцааны үүргээр хангагдах ёстой байсан эрх үүрэг нь зээлийн төлөлт, зээлийн харилцаатай холбоотой бүх эрхийг 2010 онд "К" ХХК-д шилжүүлсэн байгаа. Тэгэхээр "У" ХХК-ийн яриад байгаа эрх, үүрэг нь дуусгавар болсон байгаа. Юунаас болсон юм бүү мэд тухайн үед эрхийн улсын бүртгэлд "У" ХХК-ийн барьцаа дуусгавар болсонтой холбоотой бүртгэлд холбогдох баримтаа өгөөгүйгээс болж барьцааны бүртгэл дуусгавар болоогүй нөхцөл байдал байх шиг байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчээс өөр этгээдүүд нэхэмжлэл гаргаад маргаад эхлэхээр "К" ХХК нь "У" ХХК-ийг шүүхэд өгөөд барьцааны эрхийг буцаая гэсэн зүйл болсон. Өнөөдөр "У" ХХК-ийн төлөөлөгчийн ярьж байгаагаар "К" ХХК нь шүүхэд өгсөн байна. Үүрэг нь манайд буцаад ирж магадгүй байгаа учраас хүчинтэй гэж үзэж маргах гэж байгаа юм. Хэрэв энэ талаас нь үзэх юм бол "У" ХХК-ийн гаргаж байгаа барьцаа хүчинтэй байх ёстой гэсэн тайлбар нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар дуусгавар болсон хэвээрээ байгаа.

"К" ХХК-ийн тухайд нотлох баримт болон гэрч асуулгахад нэхэмжлэгч нь энэ байр, орон сууцыг худалдаж авахдаа үүрэг илүү гүйцэтгэж байгаагаар нь "М" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нөгөө талдаа "К" ХХК-ийн 2009 онд гаргуулж байсан. Энэ байрыг худалдаж авахтай холбоотой санхүүжилтийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлээр шийдсэн байдаг. Тэгээд 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн "К" ХХК-д байдаг "М" ХХК-ийн дансанд мөнгө нь шилжиж орсон байдаг. Тэрнээс нь "К" ХХК нь суутгаж авсан байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар юу тодорхойлогдож байна гэхээр "К" ХХК-ийн манай барьцаа хөрөнгө байхгүй болох гээд байна. "М" ХХК нь бид нарт мэдэгдэхгүйгээр бидний барьцаа хөрөнгийг бусдад худалдаад, худалдсан орлогоо бид нарт төлөөгүй байна гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй болж байгаа юм. Тэгэхээр бүртгэлийн газрын бүртгэхээс татгалзаад байгаа үйлдэл нь дээрх нөхцөл байдлууд дээрээс шалтгаалж үндэслэлгүй байна гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн З.Шгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 44 А

дугаар байрны ******* аялал жуулчлалын зориулалттай 132 м.кв талбай бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “М ХХК-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг,

тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206013617 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000103610 гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Улаанбаатар банк болон “М ХХК” нарын хооронд байгуулсан ЗГ0003/100319 тоот зээлийн гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот барьцааны гэрээ, 2010 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ЗНГ000/100519/1/ тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 сарын 28-ны өдрийн 1/10599, тус албаны 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2/10901 тоот албан бичгүүдээр дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Оийн гаргасан 2010 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.ын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтад хавсрагдсан байна.

2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 44 А,Б,В,Г дүгээр

байрны зоорийн давхрын 167 тоот 18 м.кв бүхий 90%-ийн гүйцэтгэлтэй авто машины зогсоолыг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “М ХХК” ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхний хуулбар,

тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014050 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000107219 гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд 2007 оны 8 дүгээр сарын 01-ний өдрийн К болон “М ХХК”  нарын хооронд байгуулсан Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Т07/141 тоот барьцааны гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр дээрх үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.Оийн гаргасан 2011 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Бын нэхэмжлэлтэй Шүүх хуралдааны хойшлуулах тухай захирамж нотлох баримтад хавсрагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ. ..Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасаг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэлтэй байна хэмээн миний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан гэж дурьдсан байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам’’-ын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нйислэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13 т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ гэж зааснаар “М” ХХК /РД:2714728/-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйл 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М” ХХК /РД: 2714728/ нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан К болон Улаанбаатар банкнаас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох, 18.1.10-т Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно гэж заасан байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.9- д Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална ” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн 000103610, 000107219 тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдоно” гэжээ.

Гуравдагч этгээд “К” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус банк нь иргэн З.Шгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №206 тоот шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохоор болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбарыг үүгээр гаргаж байна.

Тус банк нь “М” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г, 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г “М” ХХК-тай байгуулж, “М” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206014050 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю-Скай хотхоны 44-А,Б,В,Г байрны зоорийн давхрын 167 тоот авто зогсоолыг барьцаалж, улсын бүртгэлийн байгууллагад баркцааны эрхээ бүртгүүлж, баталгаажуулсан.

Гэтэл нэхэмжлэгч З.Ш нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгөхийг шаардсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн хариунд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасныг баримталж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй барьцаалагч этгээд болох Кнаас зөвшөөрөл авахыг шаарджээ.

Хариуцагчийн уг тайлбар нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байна. Учир нь нэхэмжлэгч З.Ш нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №102/ШШ2015/04661 тоот шүүгчийн захирамж гарснаар Ү-2206014050 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю-Скай хотхоны 44-А,Б,В,Г байрны зоорийн давхрын 167 тоот авто зогсоолыг хууль ёсоор өмчлөх эрхээ олж авсан. Өөрөөр хэлбэл тус банкны барьцааны эрх бүртгэгдэж, баталгаажсанаас хойш өмчлөх эрхтэй болсон.

Тиймээс Улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан журмын дагуу уг өмчлөх эрхэнд бүртгэлтэй байгаа барьцааны эрхийн эзэмшигч болох Кнаас зөвшөөрөл авахыг шаардах нь зүйн хэрэг юм.

Харин тус банк нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан зөвшөөрлийг нэхэмжлэгч З.Шд хуульд заасан журмын дагуу дор дурдсан болзол хангагдсан тохиолдолд өгч болох юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж заасан бөгөөд барьцааны эрх нь эзэмшигч (эзэн)-ийг бус харин өмчлөх эрхээ дагадаг, өмчлөх эрхээс салгаж үл болох эрх юм. Иймээс Ү-2206014050 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Блю-Скай хотхоны 44-А,Б,В,Г байрны зоорийн давхрын 167 тоот авто зогсоолд бүртгэлтэй тус банкны барьцааны эрхийг хөндөлгүйгээр, өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч болно.

Үүнээс бусад нөхцөлд тус банк нь “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Кны барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй болно.

Гуравдагч этгээд У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй иргэн З.Шгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэГт гуравдагч этгээд Унаас дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Зээлийн барьцааны гэрээний тухайд: У нь М ХХК-тай 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ0002/100319 дугаар Зээлийн гэрээг байгуулсан бөгөөд барьцаанд тавьсан орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа буюу 2010 оны 05 сарын 19-ний өдөр ЗБГ0003/100519 дугаар Зээлийн барьцааны гэрээг байгуулсан.

2. Зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгчийн маргаж буй Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ******* байрны ******* 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчөөр М ХХК бүртгэгдсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсьга бүртгэлийн тухай хуулийн 7.1-т Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна... гэж заасны дагуу улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн Зээлийн барьцааны гэрээний 3.1-т зааснаар Барьцаалагч М ХХК нь барьцаэны зүйлтэй холбоотой Банкинд мэдэгдээгүй ямар нэг өр, төлбөр, барьцаа, маргаан, үүрэг хариуцлага байхгүй болохыг баталж гэрээг байгуулсан тул хүчин төгөлдөр Зээлийн барьцааны гэрээ юм.

Дээрх үл хөдлөх хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байна хэмээн миний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан гэсэн тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ М ХХК-тай 2010 оны 10 сарын 06-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн талаараа дурджээ. М ХХК нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 05 сарын 13-ны өдөр авсан ба 2010 оны 05 сарын 19-ний өдөр Утай Зээлийн барьцааны гэрээг байгуулан, тус банкны барьцааны эрх бүртгэгдэж, баталгаажсанаас хойш захиалгын гэрээг байгуулсан байна. Иймд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх М ХХК-аас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 110.1-т заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн

дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу нэхэмжлэгчид үл хөдлөх эд өмчлөх эрх үүсээгүй байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт .... зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт”-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно гэж заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад нэхэмжлэгч З.Ш нь хөрөнгө оруулагч болоогүй байсан нь харагдаж байна. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн

тухай хуулийн 19.2-т Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх ... гэж заасны дагуу барьцаалагч Унаас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм. 

Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн байна хэмээн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулахаас татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл үндэслэлтэй байна.

3. Барьцаалагч банктай ямар нэгэн барьцаа үүсгээгүй, банкны өмнө ямар   нэгэн үүрэг хариуцлага хүлээгээгүй болно гэсэн тухайд:

 Нэхэмжлэгч З.Ш нь Хан-Уул дүүрэг, 11-р хороо, ******* байрны ******* 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмлөгч болоогүй учир Утай ямар нэгэн барьцаа үүсгээгүй, Зээлийн барьцааны гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М ХХК-тай байгуулсан болно.

Иймд иргэн 3. Шгийн нэхэмжлэлийн шаардлагьпг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******* хотхоны 44а байрны 1-р орцны ******* 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв 167 тоот автозогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгосон. Үүнтэй холбоотой шүүхэд маргаан үүсгэсэн. Учир нь бүртгэлийн газар нь иргэн З.Шгийн мэдүүлгийг бүртгээгүйтэй холбоотойгоор энэхүү маргаан үүссэн гэж ойлгож байгаа.

"У" ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан байгаа. Энэ зээлийн гэрээний барьцааны үүргийг хангуулахаар 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар бүртгэгдсэн.

Хариуцагчийн зүгээс энэ маргаантай холбоотойгоор яагаад бүртгээгүй талаар сая тайлбар хэлсэн. Үүнээс харахад 3 нөхцөл байгаад байгаа юм. "У" ХХК-ийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан байна. Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн битүүмжилсэн албан бичгүүд байна. "К" ХХК-ийн барьцаанд байгаа учраас энэ асуудалтай холбоотойгоор мэдүүлгийг бүртгэх боломжгүй гэсэн хариу тайлбарыг нэхэмжлэгчид гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Тэгэхээр өнөөдрийн маргааны гол зүйл нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл нь хуульд заасан үйлдэл эсэх юм. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэлээр гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл захиргааны байгууллагын хууль бус үйлдэл гэхээр тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.9-д заасан үндэслэлээр татгалзсан байгаа. Тэгэхээр энэ үндэслэл нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг буруутгах үндэслэл байхгүй байна. Хариуцагч байгууллагын мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан үйлдэл байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан үндэслэл буюу хууль бус үйлдэл гэж харагдахгүй байна. Хэрэв Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээгээд авах юм бол "У" ХХК-ийн барьцааны эрх нь зөрчигдөх гээд байгаа юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэлийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаад байгаа үйлдэл нь шүүхийн шийдвэрийг давсан шийдвэр гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар хуурамч бүртгэл хийгдсэн байгаа учраас өөрчлөлт оруулъя. Өөрчлөлт оруулах үндэслэл нь эрх бүхий этгээдийн шийдвэр буюу шүүхийн шийдвэр юм гэж байна. Гэтэл тус хуулийн 19.2-т 19.1-д зааснаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа тохиолдолд урьдчилсан нөхцөл буюу бүртгэл нь барьцаанд бүртгэгдсэн байгаа бол, өөр гуравдагч этгээдийн эрхийг хөндөхөөр байгаа тохиолдолд тэр этгээдийн зөвшөөрлийг авна гээд заасан.

Нэхэмжлэгч нь "М" ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн. Энэ гэрээний үндсэн дээр төлбөрөө төлсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Тэгэхэд "У" ХХК-ийн барьцааны эрх нь хэзээ үүссэн бэ гэхээр 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу нэхэмжлэгч "М" ХХК-тай гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн байна. Өнөөдрийг хүртэл энэ барьцааны гэрээ хүчинтэй байгаа. Дуусгавар болгосон талаар бүртгэл хийгдээгүй байгаа.

Өнөөдрийн байдлаар "М" ХХК нь "У" ХХК-аас авсан зээлээ төлөөгүй байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Төлбөр төлсөн эсэх асуудал нь иргэний хэргийн шүүх дээр маргаантай байгаа. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. "К" ХХК болон "У" ХХК нь хоорондоо тохиролцоод иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсгээд байгаа зүйл байхгүй. Баримтаар нотлогдохгүй зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярих эрхгүй хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаад байгаа, нэхэмжлэгчийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзаад байгаа үйлдэл нь шууд банк буюу гуравдагч этгээдийн эрхтэй холбоотой юм.

Барьцааны эрх хүчин төгөлдөр бүртгэгдсэн байхад шинээр бүртгэхийн тулд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан. Тэгэхээр өнөөдрийг хүртэл барьцааны эрх нь дуусгавар болоогүй байна. Мэдүүлэгт тусгах зүйлс нь тусгагдаагүй байгаа нь мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах үндэслэл болж байгаа юм. Тийм учраас "М" ХХК-ийн зээлийн төлбөр төлөгдөөгүй, "У" ХХК-ийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас өмчлөгчөөр өөрчлөн тогтоох боломжгүй. Тийм учраас бүртгэхээс татгалзаад байгаа хариуцагчийн үйлдэл нь хуульд заасан үйлдэл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Гуравдагч этгээд М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Зуунай овогтой Шагдарсүрэнгийн нэхэмжлэлтэй манай компанийг гуравдагч этгээдзэр оролцож буй иргэний хэргийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг хүргүүлж байна. 2015 оны 07-р сарын 27-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2015/04661 дугаар захирамжаар Зуунай овогтой Шагдарсүрэнг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны ******* хотхоны ******* байрны ******* 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, ******* байрны зоорийн давхрын 167 тоот автомашины зогсоол тус бүрийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч Зуунай овогтой Шагдарсүрэнгийн нэр дээр дээрх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч З.Ш Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны 1 дүгээр орцны ******* 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв  167 тоот автозогсоолийн өмчлөгчөөр З.Шг бүртгэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ний “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар маргаан бүхий байр, зогсоолын өмчлөгчөөр З.Шг тогтоосон байхад хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх бүртгэгдсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж маргажээ.

Нэхэмжлэгч З.Ш “М” ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны 1 дүгээр орцны ******* 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, уг байрны зоорийн давхарт байрлах 18 м.кв  167 тоот автозогсоолийг 131.760 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийн 4 өрөө орон сууц нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 дугаар “Зээлийн барьцааны гэрээг”-ээр Уинд, 167 тоот автозогсоол нь 2010 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн Т07/141 дугаар “Барьцааны гэрээ”-гээр Кинд тус тус барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар “М” ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79, 472 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлтээр 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 167 тоот автозогсоолийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус компанийг бүртгэж гэрчилгээ олгожээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.”, 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.”гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч З.Ш 4 өрөө орон сууц, 167 дугаар автозогсоолын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Учир нь нэхэмжлэгч дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэ болох гэрээгээр хүлээсэн 131.760 ам.долларыг бүрэн төлсөн нь “К”-наас хэрэгт хотлох баримтаар ирүүлсэн “Депозит дансны хуулга”-аар нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1. “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ.”, 182.3-д ”Энэ зүйлд заасан эрхийг бүртгэх журмыг хуулиар зохицуулна.” гэж, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.“ гэж заасан байх тул нэхэмжлэгч З.Ш өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан 4 өрөө орон сууц, 167 тоот автомашины зогсоол өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар баталгаажихаар байна.  

Нэхэмжлэгч “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу ******* байрны 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 167 тоот зогсоолын үнийг бүрэн төлж өөрийн эзэмшилд авсан хэдий ч 2015 оны 09 сар хүртэл эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад хандаж байгаагүй байх бөгөөд харин хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаж, хариуцагч “М” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. 

Улмаар 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч эд хөрөнгө өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлийн байгууллагаас уг эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэж, уг бүртгэлд У, болон Ктай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх тул дээрх 2 банкинд хүсэлт гаргаж өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсаргаж дахин мэдүүлэг гаргах талаар хариу өгсөн хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна. 

Тодруулбал “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэснийг үндэслэн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох “B*******” хотхоны ******* байрны ******* 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 167 тоот автомашины зогсоолууд нь “М” ХХК болон “У”, “К” ХХК-иудын хооронд 2010 онд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаанд байх ба уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байх тул нэхэмжлэгч З.Шг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн өмчлөгчөөр сольж бүртгэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “..мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол... улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах...”, гэж зааснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч З.Шгийн нэр дээр давхар бүртгэх эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.”, гэж заасан байх тул  нэхэмжлэгч  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэрээ үндэслэн “У” болон “К” ХХК-д хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан тохиолдолд өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой юм. 

Иймд  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “B*******”  хотхоны ******* байрны ******* 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 167 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “өмчлөгчөөр сольж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч З.Шгийн хуульд заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх ба нэхэмжлэгч хуульд заасан шаардлага хангаснаар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад дахин мэдүүлэг гаргах эрхтэй болно.  

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж “B*******”  хотхоны ******* байрны ******* 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 167 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр З.Шг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг  З.Шгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах шаардлага бүхий  З.Шгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.НАСАНДЭЛГЭР