| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/00573/И |
| Дугаар | 210/МА2023/02093 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2023/02093
2023 12 04 210/МА2023/02093
*******.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/03029 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******.******* нь иргэн Э.Ганбуугаравтай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ачаа тээвэрлэх гэрээ байгуулж, Орхон аймгийн Эрдэнэт хотоос Завхан аймгийн Улиастай сум хүртэл 1000 боодол өвс тээвэрлэхээр харилцан тохиролцсон.
*******.******* нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өвсөө ачаад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Өвөр асгатын эх гэдэг газар явж байхад өндөр хүчдэлийн шугамд өвс хүрснээс үүдэн гал авалцан гал түймэрт өртсөн. Үүний улмаас ачааны автомашин болон тээвэрлэж явсан өвс шатаж их хэмжээний хохирол учирсан. Нэхэмжлэгч нь гал гарсан даруйд унтраах арга хэмжээ авсан хэдий ч хуурай өвсөнд авалцсан гал дийлдээгүй, мөн амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл байдалтай байсан ба ойр явсан иргэний өгсөн дуудлагын дагуу гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ирж галыг унтраасан.
Нэхэмжлэгчээс ачаагаа тээвэрлүүлсэн Э.Ганбуугарав нь ачааныхаа төлбөрийг нэхэж эхэлсэн. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий П.Алтанцэцэгээр хохирлын үнэлгээ хийлгэхэд 11,681,081 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан.
1.2. *******.******* болон ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 жилийн хугацаатай Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг *******ын эрсдэлд хамааруулна гэж заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ХХК-д хандсан. Гэвч ******* ******* ХХК-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 03/12-1238 тоот албан бичгээр Жолоочийн *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.
Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 9/4791 тоот албан бичгээр даатгагчид ... даатгуулагчийн ачаанд учирсан хохирол бус, бусдын эд хөрөнгөд учирсан хохирол болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан даалгаврыг өгсөн.
*******усдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэдэгт ачаа хамаарах бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т эрсдлийг бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол гэж заасан.
Иймд хариуцагчаас *******ын нөхөн төлбөр 11,681,081 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Жолоочийн *******ын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.9-д жолоочийн *******ын тохиолдлын талаар хуульчилсан.
Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч Ж.Нацагдоржийн 23 дугаар дүгнэлтэд гэрчээс авсан мэдүүлгийн тайлбар зэргийг үндэслэхэд тухайн автомашинд гарсан гал түймэр цахилгааны шугамнаас болж гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн. Шинжээчийн дээрх дүгнэлтэд галын шалтгаан нь цахилгааны шугамнаас үүдэлтэй гэж дүгнэсэн, харин жолооч *******.******* замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчиж, зам тээврийн осол гаргасан, түүний буруутай үйлдлээс гал гарсан, түүнд хариуцлага оногдуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт гараагүй, дээрх гал гарсан тохиолдолд *******.*******ын буруутай ямар нэгэн үйлдэл тогтоогдоогүй.
2.2. *******.*******, Э.Ганбуугарав нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ачаа тээвэрлэх гэрээг бичгээр байгуулсан бөгөөд тээвэрлэгч *******.******* нь тээвэрлүүлэгч Э.Ганбуугаравт учирсан хохирлыг гэрээний дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд төлж барагдуулах хууль зүйн зохицуулалттай. Үүнийг жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээнээс ялгаатай ойлгож хэрэглэх шаардлагатай. Энэ утгаараа Жолоочийн *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульчлагдсан.
2.3. Үүнээс гадна тухайн өвсийг гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох баримтгүй. *******одитоор ачаа тээвэрлэх гэрээ байгуулагдаж хөлс төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээдийнх гэдгийг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгчийн ирүүлсэн үнэлгээнд өвсний зардал, шатахууны зардал гэж нэхэмжилсэн. Гэтэл шатахууны зардал жолоочийн *******д хамаарах зүйл биш бөгөөд ачаа тээврийн ******* тусдаа.
Дээрх үндэслэлүүдээр Жолоочийн *******ын тухай хууль болон *******ын гэрээнд заасан *******ын тохиолдол бий болсон гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, Жолоочийн *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т тус тус заасны дагуу *******ын гэрээнд заасан *******ын тохиолдол үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар ******* ******* ХХК-аас 5,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,981,081 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,900 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 4.1-т Нэг талаас ******* ******* ХХК, нөгөө талаас *******.******* нар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож ... *******.*******ын эзэмшлийн 7117 ЗАН улсын дугаартай Beiben north benz маркийн С ангиллын тээврийн хэрэгслийг эрсдэлээс хамгаалахаар Жолоочийн *******ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн *******д заавал даатгуулна гэж заасны дагуу Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь даатгуулсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт, талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр *******ын гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлтэй байна. Энэхүү үндэслэл нь хэргийг буруу хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн.
4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т Хариуцагч шатсан өвс гуравдагч этгээдийнх гэдгийг нотолсон баримтгүй гэж тайлбарласан ч дээр дурдсан гэрээ, зарлагын баримт, нэхэмжлэхээр Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1, 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар Э.Ганбуугаравыг тухайн өвсний өмчлөгч гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдохоор заасан, маргааны энэ тохиолдолд Э.Ганбуугаравыг өмчлөгч биш гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч дээрх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Жолоочийн *******ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т хохирогч гэж *******ын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл *******ын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Э.Ганбуугарав хохирогч гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа гэж үзвэл нэхэмжлэгч *******.******* хохирлыг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хохирлыг барагдуулаагүй тул шаардах эрхгүй. Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ... нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж заасныг зөрчиж байна.
4.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноос үзэхэд Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээгээр гомдлын шаардлага гаргах эрх тээвэрлүүлэгчид байгаа юм. Тухайлбал, Иргэний хуулийн 393, 394 дүгээр зүйлд заасан журмын дагуу шаардах эрх хохирогчид үүсэх тул Жолоочийн *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т даатгуулагчийн тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол гэж ялган заасны дагуу *******ын тохиолдолд үл хамаарах хохирлыг хуулиар тогтоосныг шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. *******үх жолооч нар албан журмын *******д хамрагдах боловч даатгагчаа чөлөөтэй сонгох эрхтэй. Тус чөлөөтэй сонгох эрхийг Жолоочийн хариуцлагын *******ын тухай хуулийн 7.5-д заасан байдаг. Сайн дураар ******* ******* ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд албадлагын үйл ажиллагаа байхгүй, олон *******ын компаниас сайн дураар ******* ******* ХХК-ийн сонгож даатгуулсан. Даатгуулсан асуудал нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд хүчин төгөлдөр бус болоход нөлөөлж байгааг хариуцагч талаас тайлбарлаагүй байх тул үндэслэлгүй байна.
5.2. Мөн *******.******* өвсний хохирлыг Э.Ганбуугаравт төлөөгүй. Ачаа нь Э.Ганбуугаравынх гэдэг нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын байцаагч, үнэлгээчний дүгнэлт зэрэг баримтаар нотлогддог. Нэг сарын хугацаанд төлөх ёстой үүргээ биелүүлээгүй учир төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж гомдолдоо дурдсан. Энэ асуудлыг Жолоочийн хариуцлагын *******ын албан журмын гэрээний 8.4-д *******ын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн *******ын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохирсон бол энэ тухай даатгагчид мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолоочид барагдуулж болно гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, даатгагч зөвшөөрвөл түүний зааврын дагуу хохирлыг жолоочид барагдуулж болно гэх агуулга байдаг. Гэтэл даатгагч компани ямар ч заавар өгөөгүй, эргэн төлөх тухай асуудлыг яриагүй атлаа нэг сарын дотор төлөх ёстой байсан гэх агуулгыг хэлж байгаа нь үндэслэлгүй. Уг заалт нь даатгагчийн үүрэг юм. Даатгалын тохиолдол гарснаас хойш 1 сарын дотор хохирогчид нөхөн төлбөрийг барагдуулах ёстой.
5.3. Талуудын хооронд байгуулагдсан жолоочийн хариуцлагын *******ын гэрээнд жолооч нь автотээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол зэрэг эрсдэлийг даатгасан. Түүнчлэн Э.Ганбуугарав, *******.******* нарын хооронд ачаа тээврийн гэрээ байгуулагдсан, уг 1000 боодол өвсийг худалдаж авсан тухай баримт болон шинжээчийн дүгнэлт, онцгой байдлын байцаагч, цагдаагийн байгууллагын дүгнэлтүүдээр нотлогддог. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс гуравдагч этгээдэд учирсан хохирлыг *******ын эрсдэл мөн гэж тайлбарласан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 11,681,081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... өөрийн өмчлөлийн, 7117 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Э.Ганбуугаравын 1000 боодол өвсийг ачаад явж байхад өндөр хүчдэлийн шугамд өвс хүрснээс үүдэн гал авалцан өвс шатсан тул Э.Ганбуугаравт учруулсан хохирлыг жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулна гэж,
хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Жолоочийн *******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т ачаанд учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, мөн гуравдагч этгээдийн өвс гэж тодорхойлох баримтгүй, *******ын тохиолдол бий болоогүй, нэхэмжлэгч нь ачаа тээвэрлэх гэрээгээрээ хохирол барагдуулах үндэстэй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.
3. Нэхэмжлэгчийн тээвэрлэж явсан өвс бусдын өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
3.1. Хэрэгт *******.*******, Э.Ганбуугарав нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ачаа тээвэрлэх гэрээ авагдсан ба уг гэрээгээр *******.******* нь 1000 боодол өвсийг *******улган аймгийн Хангал сумаас Завхан аймгийн Улиастай суманд хүргэх, Э.Ганбуугарав хөлс 7,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тусгажээ.
Жолоочийн *******ын тухай хуульд заасан *******ын тохиолдол буюу жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан эсэхийг дүгнэхэд галд шатсан өвс гуравдагч этгээдийн эд хөрөнгө гэдгийг эргэлзээгүй байдлаар нотлох шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчид гэрээнд заасан хөлс 7,000,000 төгрөг төлөгдсөн эсэх нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тээврийн хөлсийг дансаар авсан гэх тайлбар гаргасан ба хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.
3.2. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.Ганбуугарав надаас шатсан ачааныхаа төлбөрийг нэхэж эхэлсэн гэж дурдсан боловч уг тайлбартай холбоотой баримт мөн хэрэгт авагдаагүй, Э.Ганбуугарав нь Жолоочийн *******ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөдөө учирсан хохирлыг нотлох бүх мэдээллийг даатгагчид гаргаж өгөх үүрэг бүхий хохирогчид хамаарах этгээд юм.
4. Дээр дурдсанаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад галын улмаас гуравдагч этгээд Э.Ганбуугаравын өвс шатаж хохирсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгч, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцүүлэх шаардлагатай.
5. Иймээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/03029 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД С.ЭНХ*******АЯР
Д.ЗОЛЗАЯА