Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 28

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

   

1.Төв аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ө Г овогт Э-ын   Э-д   холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг болгон,         

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О овогт Б-ийн  А.-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.       

2. Шүүгдэгч Ө Г овогт Э-ын   Э  ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

            бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

            хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

            хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,     

 

            Шүүгдэгч О овогт Б-ийн  А  ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

            хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,    

 

            Шүүгдэгч Г   овогт Н-ын  М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

3. Ө Г овогт Э-ын   Э  , О овогт Б-ийн  А   нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.                

Ө Г овогт Э-ын   Э  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял,    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял,   

О овогт Б-ийн  А  ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,    

Г   овогт Н-ын  М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.      

4. Ө Г овогт Э-ын   Э  ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан   

Э.Э ын эдлэх 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,  

Б.А ийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Н.М ын эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Э ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 630 /зургаан зуун гуч/ хоногийг, Б.А ийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 153 /нэг зуун тавин гурав/ хоногийг, Н.М ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.                   

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 

Шүүгдэгч Э.Э оос нийт 9.707.500 /есөн сая долоон зуун долоон мянга таван зуун/ төгрөгийг гаргууүлж   

1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.Болдбаатарт,

8.355.000 /найман сая гурван зуун тавин тав/ төгрөгийг хохирогч Ц.Түвшинбаярт,  

152.500 /есөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч С.Түмэнжаргалд тус тус олгосугай.   

8. Хохирогч Х.Цолмонгэрэл нь шүүгдэгч Б.А ээс 1.000.000 төгрөг, Э.Э оос 500.000 төгрөг авсныг дурдаж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтэлдээ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Э.Э , Б.А , Н.М  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдсугай.    

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн чулуу 1 ширхэгийг устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн Э.Б эзэмшлийн улсын дугааргүй “Дуюан” маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигчид,

Т.Мягмарсүрэнгийн эзэмшлийн 70.000 төгрөгийн үнэ бүхий “Хатачи” маркийн зурагт 1 ширхэг, 1.000.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” маркийн хөргөгч 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид,       

Ч.Рэнцэнпүрэвийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий “Сиеменс” маркийн зурагт 1 ширхэг, 180.000 төгрөгийн үнэ бүхий “ДиДи”-ийн хүлээн авагч 1 ширхэг, 150.000 төгрөгийн үнэ бүхий эмээл 1 ширхэг, 350.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан мотор 1 ширхэг, 350.000 болон 150.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятр 2 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигчид тус тус буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.А , Н.М , Э.Э  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.         

12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.        

13. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Э , Б.А , Н.М  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

     

   

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР

 

                                                ШҮҮГЧИД                                         Х.ОДБАЯР

 

                                                                                                            Д.АЛТАНЖИГҮҮР