Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 329

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг Ноён 40-05 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, Вандан овгийн Нэргүйн Нямдолгорын хүсэлттэй

            “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Нямдолгор, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Н.Нямдолгор шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Н.Нямдолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. иймд намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Нямдолгор “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Н.Нямдолгор Намайг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох ньӨвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 178 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 46 тоот тогтоол, хүсэлт гаргагчийн 1986 оны 07 дугаар сарын 24-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Энхцэцэг, Б.Загархорлоо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарВандан овгийн Нэргүйн Нямдолгорыг Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өрнөлт” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллажбайсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА