Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00330/И |
Дугаар | 330 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 330
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг Ноён 25-25 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Дандар овгийн Дашдоржийн Бямбатогоогийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбатогоо шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Богд сумын Гүн-Ус бригадад сувилагчаар тус тус ажиллаж байсан. Тухайн үеийн ажилтны хариуцлагагүйгээс ажилд томилсон, чөлөөлсөн тушаал бичигдээгүйгээс болж миний ажилласан жил тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Богд сумын Гүн-Ус бригадад сувилагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бямбатогоо “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
Д.Бямбатогоо Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Богд сумын Гүн-Ус бригадад сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 62 тоот, 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 153 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 322 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 тоот тогтоол, хүсэлт гаргачийн 1984 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 131144 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Долгорсүрэн, Д.Насантогтох, Г.Цэвэлхорол нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Бямбатогоо “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарДандар овгийн Дашдоржийн Бямбатогоог Өвөрхангай аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, 1984 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Богд сумын Гүн-Ус бригадад сувилагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА