Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 331

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг Дэлгэрэх 17-339 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Боржигон овгийн Цэгмидийн Амгаланмаагийн хүсэлттэй

            “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Ц.Амгаланмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дэлгэрэх хүнс ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дэлгэрэх хүнс ХК-д нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Амгаланмаа “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Ц.Амгаланмаа Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дэлгэрэх хүнс ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн даргын 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 79 тоот, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 тоот, 1982 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот, 1984 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот, 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 37 тоот тушаалууд, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны гурилын үйлдвэрийн нэгдлийн харъяа Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрийн захиргааны 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 287 тоот лавлагаа, өргөмжлөл, батламжийн хуулбарууд, гэрч З.Пунцаг, Ц.Тогтох нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Амгаланмаа “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарБоржигон овгийн Цэгмидийн Амгаланмааг Өвөрхангай аймгийн Хүнсний үйлдвэрт 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дэлгэрэх хүнс ХК-д нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА