Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 332

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Онги 4-08 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Монгол овгийн Дэмиднамдагийн Дагийсүрэнгийн хүсэлттэй

            “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагч Д.Дагийсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан. Надад 1991 онд хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн боловч тухайн үеийн сургуулийн удирдлага бичилт хийсэн ч тамга, тэмдэг дараагүй, чөлөөлсөн тушаал байхгүйгээс болж ажилласан жил маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1981 оны 08 дугаар сарын 17-нб өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Дагийсүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

Д.Дагийсүрэн 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 46 тоот цалингийн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн архивын 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1981 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 49 тоот тушаал, Өвөрхангай аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70 тоот, 1983 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 110 тоот тушаалууд, 434785 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Адъяасүрэн, Х.Эрдэнэчимэг, Х.Мягмарсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч Д.Дагийсүрэн “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарМонгол овгийн Дэмиднамдагийн Дагийсүрэнг 1981 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бага ангийн багшаар, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА