Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2016/00335/И |
Дугаар | 335 |
Огноо | 2016-07-29 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 335
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар багт оршин суух Саран овогт Нэргүйн Отгонцэрэнгийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, Н.Отгонцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.Отгонцэрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүс хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс болоод улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Отгонцэрэн нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Эх орон” нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 11-нийөдрийн 254 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн “Эх орон” нэгдлийн зөвлөлөөс аймгийн ХАА-н нэгдэлчдийн 1984 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 7 дугаар бага хуралд сонгогдсон төлөөлөгчдийн хурлын протокол, Өвөрхангай аймгийн “Эх орон” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1991 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай тогтоол, гэрч Д.Бямбасүрэн, С.Шайгив, С.Даваадулам нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА