Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 337

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаарбаг 16-01 тоотод оршин суух Өндөр өнц овогт Лэгшидцоодолын Төмөрчөдөрийн   “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Л.Төмөрчөдөр нар  оролцов.        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Л.Төмөрчөдөр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1974 оны 01 дүгээр 02-ныөдрөөс 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газрын уурын зууханд сантехникийн слесарээр, 1980 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс ДКВР-барилга материалын үйлдвэрийн зуухны слесарээр, 1988 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ДКВР- зуухны механикчаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн эрх бүхий хүмүүсийн хариуцлаггүйгээс хөдөлмөрийн дэвтэрт миний овгийг буруу бичиж үсгийг нь зассаны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд надад 1981 оны 08 дугаар сарын 15-нд олгосон улаан хавтастай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Өндөр өнц овогт Лэгшидцоодолын Төмөрчөдөр нь 1981 оны 08 дугаар сарын 15-нд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчид 1981 оны 08 дугаар сарын 15-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Усны аж аж ахуйн  удирдах газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1980 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаартай, 1984 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай тушаалуудын хуулбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 171дугаартай архивын лавлагаа, БМҮ-ийн “Өгөөж” пүүсийн захирлын 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн барилгын материалын үйлдвэрийн “Өгөөж” компаний захирлын 1994 оны 03 дугаар сарын 21-ний 07 дугаартай тушаалын хуулбар, Барилга материалын үйлдвэрийн “Өгөөж” пүүсийн ИТА-ны 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын протколын хуулбар, гэрч Д.Гүндэгмаа, Т.Дашзэвэг, Ц.Лэгшид нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өндөр өнцовогт Лэгшидцоодолын Төмөрчөдөрийг 1981 оны 08 дугаар сарын 15-нд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                           

                                

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА