Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0515

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов  

шүүгдэгч: Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт Ч Б   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906006820625 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Ч Б,19 оны 11 дүгээр  сарын 07-ны  өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол  суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг,  ам  бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт  Баянзүрх  дүүргийн  дугаар  хороо   тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1995 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн  шүүхийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялаа Амгалан дахь хорих ангид биеэр эдлэж байгаад 1999 онд хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

          Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзкүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцсийн нийтийн байрны гадна Ц.Этолгой, хамар, нүд рүү нь гараараа 4-5 удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

           Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

          Шүүгдэгч  Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хохирогч Ц.Э биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ний өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастайн хуучин эцэст байдаг нийтийн байрны гадаа мөнгөний асуудлаас болоод маргалдаад түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж гэмтэл учруулсан. Бид хоёрын дунд 300.000 төгрөгний асуудал байсан юм гэжээ. /хх-ийн 29/

           Хохирогч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хамт ажиллаж байсан Батсүх гэдэг хүнээс 600.000 төгрөгний авлагатай юм. Түүнийгээ авах гээд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо Улиастайд гэрт нь очсон. Тэр байхгүй байсан юм тэгээд орой нь 19-20 цагийн орчимд дахиад гэрт нь очтол Б ах гэртээ ирчихсэн байсан. Гэрт нь жоохон хүүхдүүд байхаар нь гарч уулзий гээд гадаа гарч ярилцаж байтал Б ах бид хоёр мөнгөний асуудлаас болоод маргасан. Би Б ахыг заамдаад автал тэрээр намайг зодож эхэлсэн. Бид хоёрыг түүний  хадам дүү болох Баагий гэх залуу гарч ирээд салгасан.  Ардаас нь Б эхнэр салгах гээд гарч ирсэн. Бид хоёрыг салгах гээд дундуур орохдоо  ахын эхнэр цохиулсан байх. Тэгээд би тэндээс гялс салаад цагдаад дуудлага өгсөн. Би тэдгээр хүмүүсийг цохиж зодоогүй.  Би Б зээлсэн 600.000 төгрөгөө авья гэхэд мөнгө байхгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би түүнийг заамдаад автал тэрээр намайг эргүүлээд зодсон. Тэр үед Б эхнэр О, дүү нар нь гарч ирж салгасан. Өөр асуудал болоогүй  гэжээ.  /хх-н 8-11/   

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1182 тоот шинжилгээ  Дүгнэлт :

         1.Ц.Э биед хамар ясны хугарал, дээд уруул, духанд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 18-19/

          Ч.Б хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/

          Ч.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22-23/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 20/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 21/,

          Ч.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 26/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 95 дугаартай прокуррорын тогтоол /хх-н 45/ яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/ хохирогч, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтүүд /хх-н 32-33/ зэрэг болно.

         Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14.00 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн  дугаар хороо хуучин эцсийн нийтийн байрны гадна Ц.Э мөнгөө нэхэж ирэхэд нь одоо өгөх мөнгө байхгүй гэж хэлсэнээс болж өөрийг нь заамдаад авахад нь өөдөөс нь толгой, хамар,нүд рүү нь гараараа 4-5 удаа цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хохирогч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би хамт ажиллаж байсан Б гэдэг хүнээс 600.000 төгрөгний авлагатай юм. Түүнийгээ авах гээд 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 14.00 цагийн үед Баянзүрх дүүргийн  дугаар хороо  гэрт нь очсон. Тэр байхгүй байсан юм тэгээд орой нь 19-20 цагийн орчимд дахиад гэрт нь очтол Бах гэртээ ирчихсэн байсан. Гэрт нь жоохон хүүхдүүд байхаар нь гарч уулзий гээд гадаа гарч ярилцаж байтал Б ах бид хоёр мөнгөний асуудлаас болоод маргасан. Би Б ахыг заамдаад автал тэрээр намайг зодож эхэлсэн. Бид хоёрыг түүний  хадам дүү болох Б гэх залуу гарч ирээд салгасан.  Ардаас нь Бн эхнэр салгах гээд гарч ирсэн. Бид хоёрыг салгах гээд дундуур орохдоо Б ахын эхнэр цохиулсан байх. Тэгээд би тэндээс гялс салаад цагдаад дуудлага өгсөн. Би тэдгээр хүмүүсийг цохиж зодоогүй.  Би Б зээлсэн 600.000 төгрөгөө авья гэхэд мөнгө байхгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би түүнийг заамдаад автал тэрээр намайг эргүүлээд зодсон. Тэр үед Б эхнэр О, дүү нар нь гарч ирж салгасан. Өөр асуудал болоогүй  гэжээ.  /хх-н 8-11/   

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 15/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1182 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Ц.Э биед мохоо зүйлийн үйлчлэлээр хамар ясны хугарал, дээд уруул, духанд зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16/, шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... мөнгөний асуудлаас болоод маргалдаад түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

        Ч.Б холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

       Хохирогч Ц.Эл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Ч.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэргийн улмаас Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Б  овогт Ч Б    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ч.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг хоёр сарын дотор  нэг сард 225.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                    ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН