Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 955

 

                          

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч, шүүгдэгч Т.Т,

иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч Д.П,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Г, Т.Б овогт Д.П;

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т. Т нарт холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Т овогт Г.Г Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19.. оны ... дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ТЭЦ-З” ТӨХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 0-11 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Алтан овооны ....... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...................

2.Т.Б овогт Д.П Монгол Улсын иргэн, .... аймгийн ............. суманд 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, “Хархорин Өргөө” ХХК-нд туслах ажилтан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ............ дүүргийн ..... дугаар хороо, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....................

3.Х овогт Т.Т Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин, жолооч мэргэжилтэй, “Оргил Зуурмаг” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, 03 насны хүүхдийн хамт ........... дүүргийн ......... дугаар хорооны ..................... дугаар гудамжны 622-А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....................

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Г.Г, Д.П нар нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Ниссан сани” маркийн автомашинтай явж байхдаа ..................... дүүргийн ............. дугаар хорооны нутаг дэвсгэрт .......................... эсрэг талын урсгалд явж байсан бетон зуурмагийн “миксер” загварын тээврийн хэрэгслийн жолооч Т.Тыг зам дээр шахлаа гэх шалтгаанаар маргалдан Т-ын нүүрэн тус газарт бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан;

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “миксер” загварын тээврийн хэрэгсэлтэй, ....................... дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэр, ...................... руу явж байхдаа эсрэг урсгалд явж байсан “Ниссан сани” загварын  машины жолооч Д.Пийг замын хажуу руу шахсаны улмаас хоорондоо маргалдан Д.П, Г.Г нарт нүүрэн тус газраа цохиулсны дараа “миксер” загварын тээврийн хэрэгслээр иргэн Д.Пийн “Ниссан сани “маркийн машины араас мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж шууд зардал 460.000 төгрөг /шууд бус зардалтай нийлээд 840.000 төгрөг/ хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэхдээ:

 

Шүүгдэгч Т.Т Д.П, Г.Г нараас: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хохирогч Т.Т мэдүүлэхдээ: Намайг Д.П нь бариад, Г.Г нь цохиж зодсон. Тус гэмт хэргийн улмаас хамрын яс хугарсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлж, компьютер томографикт 120.000 төгрөгөөр харуулж, нийт 128.000 төгрөгийн зардал гарсныг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д.П, Г.Г нар нь надад төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.П-оос мэдүүлэхдээ: Тухайн үед Н.А-ийн эзэмшлийн “Ниссан сани” загварыг тээврийн хэрэгслийг жолоодож явсан бөгөөд уг автомашиныг эзэмшигчид нь Г.Г бид хоёр 700.000 гаруй төгрөгөөр засаж өгсөн. “Ниссан сани” автомашинд учирсан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 840.000 төгрөгийг Т.Т надад төлсөн тул нэмж нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны 23 цагийн орчим Орбитоос Тахилт руу явах замд 3081 УНА машинтай явж байсан. Урд явж байгаа машиныг гүйцэд түрүүлэхээр эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Энэ үед “ниссан сани” загварын машин урдаас нилээн холоос ирж явж байсан. Би гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж дуусаад “ниссан сани” загварын машин хажуугаар зөрсөн. Тэгээд цаашаа засмал замаас шороон зам руу орохоор эргэж байтал “ниссан сани”  машин араас гэрлээрээ дохиод байсан, баруун гар талаа шахаад зогссон. Тэр үед миний хажуугаар зөрсөн “ниссан сани” машин хажуугаар шахаж зогсоод дотроос нь хоёр залуу бууж ирсэн. Энэ үед би хаалгаа онгойлгоод “юу болсон бэ” гэж асуусан. Энэ үед жолоочийн эсрэг талд сууж байсан намхан махлагдуу залуу “чи яаж яваад байгаа юм бэ, юу унасан гээд ингэж яваад байгаа юм бэ” гэхээр нь учрыг нь ойлгоогүй байж байтал намайг хараагаад байсан махлаг залуу миний машины дугуйн дээр гишгээд баруун гараараа бариулнаас бариад зүүн гараараа миний зүүн шанаа, хамар руу цохихоор нь би машинаас буулгах гээд хөлөөрөө жийсэн. Тэгсэн нөгөө талын хаалгаар “ниссан сани” машины жолооч орж ирээд миний хоёр гарыг толгой дээгүүр нь давуулаад татсан. Тэр үед миний гар ямар ч хөдөлгөөн хийж чадаагүй. Тэр үед махлаг залуу миний хамар, хацар хэсэгт хэд хэд цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан. Миний гарыг татаж байсан залуу бас нэг гараараа миний нүүр рүү цохих шиг болсон. Тэр хоёр намайг загнаад машинаас буугаад явах гээд байхаар нь би машинаараа тэр хоёрын машины араас мөргөөд машинаа зогсоосон. Тэр хоёр залууг буугаад ирэхээр нь одоо энэ асуудлыг шийддэг газраар нь шийдүүлье гэсэн чинь энэ яасан овоо гар вэ гээд нэг хүн дуудсан. Удалгүй нэг жийп машинтай залуу ирээд машинаасаа бууж ирээд энэ юм уу, чи яахлаараа ингэж явдаг юм гэж хэлээд машины дугуйн дээр зогсож байгаад надтай хэрүүл хийж байгаад машинаас буугаад явцгаасан. Намайг эхлээд “ниссан сани” машины хажууд сууж явсан махлаг залуу гараараа хамар, шанаа руу олон удаа цохисон. Дараа нь машины жолооч нүүр рүү цохисон. ...” гэх мэдүүлэг [1],

2.Хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн “... миний талаар хоёулаа орж ирээд нэг нэг цохисон. Нөгөөх нь бас цохиод байсан. Миний хамраас цус гараад би хаалгаа хаах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Нэг танхай залуу нь буугаад тойрч нөгөө талын хаалгаар орж ирээд миний гарыг ард гаргаад барьж татаад нүүр нүдгүй цохисон. Ингээд тэр хоёр залуу буугаад машиндаа суугаад зугтаах гэхээр нь машинаараа 6443 УБВ улсын дугаартай машины араас нь мөргөсөн. Г гэдэг залуу нь гараараа хамар, шанаа руу олон удаа цохисон. Дараа нь машины жолооч талын суудлаас бууж ирсэн залуу нүүр рүү цохисон. Миний биед учруулсан гэмтлийг П, Г нар нийлж учруулсан. Намайг зодсон Г, П нараас 128.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг [2],

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 05 дугаар сард би Хас банкны лизингээр Ниссан сани маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн машиныг шинээр авч байсан. 2018 оны 05 дугаар сарын 09-нд машиныхаа эд ангийг солиулах гээд хамт ажилладаг П гэдэг хүнд өгсөн. Тэгсэн оройхон нь П над руу яриад машиныг чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Миний машины арын багажны таг, хойд гупер, баруун хойд талын булан чихэгдэж арын их гэрэл хагарсан байсан. П ахыг машин засуулаад өг гэсэн чинь 10 хоногийн дараа миний машиныг бүрэн засаад өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [3],

4.Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 21-22 цагийн орчимд манай хүргэн П над руу утсаар яриад гудамжинд машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь............дүүргийн .... дугаар хороо, ................... орчимд нэг гудамжинд яваад очсон. Тэгсэн хүргэн ах П-ийн “ниссан сани” маркийн машиныг “Хьюндай миксер” машин мөргөсөн байдалтай байсан. Намайг очиход миксер машины жолоочийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [4]

5. Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ................ дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт П-ийн “ниссан сани” маркийн машинд нь суугаад хүргүүлэх гээд Жаргалант дэлгүүрийн орчимд явж байсан чинь эсрэг урсгалаас Хьюндай загварын миксер машин их хурдтай орж, зөрөөд өнгөрсөн. Тэгэхээр нь тэр машины жолоочийг согтуу байна гэж бодоод П машинаа эргүүлээд араас нь хөөсөн боловч гүйцээгүй. Тэр машин гудамж руу орохоор нь араас нь гүйцэж очоод замын баруун тал руу зүүн талаас нь шахаж зогсоогоод П бид хоёр машинаасаа буугаад би миксерийн жолооч талын хаалгыг онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь тэр жолооч “та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлээд нүүр рүү хөлөөрөө жийсэн. Ингээд нүүр лүүгээ жийлгэсэндээ уур хүрээд авирч гараад машиныг нь унтраах гэсэн чинь түлхүүр нь хаана байгааг олоогүй хэсэг зууралдсан. Тэр үед П-ийг нөгөө талын хаалгаар очоод машиныг нь унтраагаадах гэж хэлэхэд хаалгаар нь ороод бас түлхүүрийг нь хайгаад олоогүй. Тэр залуу “та нар ямар хүнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна даа” гээд байхаар нь “чи миксерийн л жолооч байна” гэж хэлсэн. П бид хоёр явах гээд машиныхаа хаалгыг онгойлгох гэж байхад миксерний жолооч машинаа хөдөлгөөд П-ийн машиныг яг араас нь ирээд мөргөсөн. Ингээд миний уур хүрээд машины хаалгыг нь онгойлгож байгаад жолоочийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгтэл жолоочийн хамраас цус гарсан. ...” гэх мэдүүлэг [5],

6. Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед автомашины клубын найз Г.Г надаар машинаа янзлуулсан. Тэгээд би Г-ыг Толгойтод байх гэрт нь дөхүүлж өгөх гээд надаар түлк резин солиулсан А-ийн “Тоёота сани” маркийн машиныг унаад Тахилтаас Орбит орох замд явж байсан чинь эсрэг урсгалтай замаар өөдөөс миксер машин урсгал сөрж орж ирсэн. Ингээд мөргүүлэхгүйн тулд замын хажуугийн боржур даваад зогссон. Ингээд тэр жолоочийг согтуу байна гэж бодоод би машинаараа гүйцэж түрүүлээд урьд нь гараад шахаад зогсоосон юм. Г бид хоёр бууж очоод Г машиных нь хаалгыг онгойлгоод яаж яваад байгаа пизда вэ буугаад ир гээд өмднөөс нь татсан чинь тэр залуу Г-ын нүүр рүү гутлаараа өшиглөсөн. Тэгэхээр нь би очоод “чи эрүүл юм уу, согтуу юм уу, хүн алах нь байна шүү дээ” гэсэн чинь би замаа хараад явж байгаа, та нар зам тавьж өгөх ёстой” гэсэн. Г тэр залуутай машиных нь кабин дотор зууралдаад байхаар нь би нөгөө талын хаалгаар нь кабинд нь ороод Т-ын хувцаснаас нь хойш татсан. Тэгээд тэр хоёрыг хоёр тийш нь салгачихаад би машиндаа суутал араас нөгөө миксерийн жолооч мөргөчихсөн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь одоо цагдаа ирээд учрыг нь олоод өгнө гэсэн. ...А-ийн машиныг хүргэж өгөх гэж байгаад Т.Ттой маргаад тэр А-ийн машины араас мөргөөд гэмтээчихсэн юм. А-ийн машиныг тэр үйл явдал болсноос хойш 20 хоногийн дараа Тахилтад байх засварчин ахаар янзлуулсан. Ойролцоогоор 700,000 төгрөгийн зардал гарсан. ...” гэх мэдүүлэг [6],

7. Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “... Би “Оргил зуурмаг” ХХК-нд жолооч ажилтай. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр .......... дүүргийн ....... дугаар хороонд ........... хүрэх гээд зуурмагны миксер машинтай авто замаар явж байсан. Хөдөлгөөнд оролцохдоо би урдаа явж байсан хоёр машиныг гүйцэж түрүүлсэн, хэн нэгний хөдөлгөөнд саад учруулаагүй байтал зам дээр шахсан гэж намайг үл таних хоёр хүн нийлж зодсон. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г, П хоёр бүлэглэж зодчихоод машиндаа суугаад зугтаах гэхэд нь би машины урд зогсож байсан 6443 УБВ дугаартай саарал өнгийн “ниссан сани” маркийн автомашиныг араас нь мөргөчихсөн юм. Намайг нүүр нүдгүй зодчихоод машинаа унаад зугтаах гээд, хэрвээ явчихвал дараа нь олдохгүй гэж би бодсон юм. ... гэх мэдүүлэг [7],

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6017 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгний гадна хэсэгт 0,5 х0,2 см, баруун нүдний дотор өнцөгт 0,5х0,5см, хамрын нуруунд 1х0,5см, оочинд 1х1см улаан ягаан өнгийн зулгаралтуудтай, хамрын нуруугаар хавдартай, тэмтрэхэд эмзэглэлтэй, доод уруулын дотор салстын зүүн хэсэгт 0,5см х0,5, 0,3х0,2 см цайвар өнгийн язралттай.

Дүгнэлтэд:

1.Т.Тын биед хамар ясны зулгаралт, уруулын дотор салстад язралт, баруун хөмсөг, хамрын нуруу, оочинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /шинжээч эмч Ц.Нандинцэцэг/ [8],

9. 6443 УБВ “Ниссан Сани” загварын автомашины эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан, гэрэл зураг [9],

10. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай 3081 УНА улсын дугаартай “Хьюндай Миксер” загварын автомашиныг битүүмжлэх тухай зөвшөөрөл [10], тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, автомашины гэрэл зураг [11],

11. 6443 УБВ улсын дугаартай “Ниссан Сани” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [12],

12. Хохирогч Т.Тын Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн хуудас, мөн эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд [13],

13.Шүүгдэгч Г.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт [14], түүний ажлын газар Дулааны гуравдугаар цахилгааны станцын тодорхойлолт, түүний Голомт банкинд эзэмшдэг дансны хуулгын хуулбар [15], Г.Г-ын эд хөрөнгийн талаар бүртгэлийн лавлагаа [16], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа [17],

14.Шүүгдэгч Т.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа[18] түүний ажилладаг “Оргил зуурмаг” ХХК-ний тодорхойлолт [19], Т.Тын эд хөрөнгийн талаар бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, Хаан банкинд эзэмшдэг дансны хуулгын хуулбар [20],

15.Шүүгдэгч Д.Пийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа [21] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г, Д.П, Т.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч Г.Г, Д.П нар нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим .............. дүүргийн ......... дугаар хорооны нутаг дэвсгэрт, .............. руу чиглэлтэй иргэн Н.А-ийн эзэмшлийн “Ниссан сани” маркийн автомашиныг жолоодон явж байхдаа эсрэг талын урсгалд явж байсан бетон зуурмагийн “Х.Миксер“ загварын тээврийн хэрэгслийн жолооч Т.Тыг “зам дээр шахлаа” гэх шалтгаанаар зогсоож, түүнтэй маргалдан Т.Тын нүүр нь тус газарт гараараа цохих зэргээр  бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны зулгаралт, уруулын дотор салстад язралт, баруун хөмсөг, хамрын нуруу, оочинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны 23 цагийн орчим Орбитоос Тахилт руу явах замд 3081 УНА машинтай явж байгаад урд явж байгаа машиныг гүйцэд түрүүлэхээр эсрэг урсгал руу орж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Энэ үед “ниссан сани” загварын машин урдаас нилээн холоос ирж явж байсан. Би гүйцэж түрүүлэх үйлдлээ хийж дуусаад “ниссан сани” загварын машины хажуугаар зөрсөн. ...цаашаа засмал замаас шороон зам руу орохоор эргэж байтал “ниссан сани” машин араас гэрлээрээ дохиод байсан, баруун гар талаа шахаад зогссон. ...хажуугаар зөрсөн “ниссан сани” машин хажуугаар шахаж зогсоод дотроос нь хоёр залуу бууж ирсэн. Энэ үед би хаалгаа онгойлгоод юу болсон бэ гэж асуутал ...жолоочийн эсрэг талд сууж байсан намхан махлагдуу залуу “чи яаж яваад байгаа юм бэ, юу унасан гээд ингэж яваад байгаа юм бэ” гээд ...махлаг залуу миний машины дугуйн дээр гишгээд баруун гараараа бариулнаас бариад зүүн гараараа миний зүүн шанаа, хамар руу цохихоор нь би машинаас буулгах гээд хөлөөрөө жийсэн. Тэгсэн нөгөө талын хаалгаар “ниссан сани” машины жолооч орж ирээд миний хоёр гарыг толгой дээгүүр нь давуулаад татсан. Тэр үед миний гар ямар ч хөдөлгөөн хийж чадаагүй. Тэр үед махлаг залуу миний хамар, хацар хэсэгт хэд хэд цохиод авсан. Тэр үед миний хамраас цус гарсан. Миний гарыг татаж байсан залуу бас нэг гараараа миний нүүр рүү цохих шиг болсон. ...Намайг эхлээд ниссан сани машины хажууд сууж явсан махлаг залуу гараараа хамар, шанаа руу олон удаа цохисон. Дараа нь машины жолооч нь нүүр рүү цохисон. ...” гэх мэдүүлэг [22],

-хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн “... миний талаар хоёулаа орж ирээд нэг нэг цохисон. Нөгөөх нь бас цохиод байсан. ...Нэг танхай залуу нь буугаад тойрч нөгөө талын хаалгаар орж ирээд миний гарыг ард гаргаад барьж татаад нүүр нүдгүй цохисон. ...Г гэдэг залуу нь гараараа хамар, шанаа руу олон удаа цохисон. Дараа нь машины жолооч талын суудлаас бууж ирсэн залуу нүүр рүү цохисон. Миний биед учруулсан гэмтлийг П, Г нар нийлж учруулсан....” гэх мэдүүлэг [23],

-гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг очиход миксер машины жолоочийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [24]

-Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ............ дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт П-ийн “ниссан сани” маркийн машинд нь суугаад хүргүүлэх гээд Жаргалант дэлгүүрийн орчимд явж байсан чинь эсрэг урсгалаас “Хьюндай загварын миксер” машин их хурдтай орж, зөрөөд өнгөрсөн. ...Тэр машин гудамж руу орохоор нь араас нь гүйцэж очоод замын баруун тал руу зүүн талаас нь шахаж зогсоогоод П бид хоёр машинаасаа буугаад би миксерийн жолооч талын хаалгыг онгойлгоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэсэн чинь тэр жолооч “та нарт ямар хамаатай юм бэ” гэж хэлээд нүүр рүү хөлөөрөө жийсэн. ...миксерний жолооч машинаа хөдөлгөөд П-ийн машиныг яг араас нь ирээд мөргөсөн. Ингээд миний уур хүрээд машины хаалгыг нь онгойлгож байгаад жолоочийн нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгтэл жолоочийн хамраас цус гарсан. ...” гэх мэдүүлэг [25],

-Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед ...А-ийн Тоёота сани маркийн машиныг унаад Тахилтаас Орбит орох замд явж байсан чинь эсрэг урсгалтай замаар өөдөөс миксер машин урсгал сөрж орж ирсэн. ...тэр жолоочийг согтуу байна гэж бодоод би машинаараа гүйцэж түрүүлээд урьд нь гараад шахаад зогсоосон юм. Г бид хоёр бууж очоод Г машиных нь хаалгыг онгойлгоод яаж яваад байгаа пизда вэ буугаад ир гээд өмднөөс нь татсан чинь тэр залуу Г-ын нүүр рүү гутлаараа өшиглөсөн. ... Г тэр залуутай машиных нь кабин дотор зууралдаад байхаар нь би нөгөө талын хаалгаар нь кабинд нь ороод Т-ын хувцаснаас нь хойш татсан. ...” гэх мэдүүлэг [26],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6017 дугаартай дүгнэлт[27] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

1.2 Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр .............дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт, ............... руу Т.Ж-ы эзэмшлийн “Х.Миксер” загварын тээврийн хэрэгсэлийг жолоодон явж байхдаа эсрэг урсгалд явж байсан жолооч Д.Пийн жолоодож явсан “Ниссан сани” маркийн машины замын хажуу руу шахсаны улмаас хоорондоо маргалдаж, улмаар Д.П, Г.Г нарт нүүрэн тус газраа цохиулсны дараа “Х.Миксер” загварын тээврийн хэрэгслээр иргэн Д.Пийн жолоодон явсан, иргэн Н.А-ийн эзэмшлийн “Ниссан сани “маркийн машины араас мөргөж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж шууд зардал 460.000 төгрөг /шууд бус зардалтай нийлээд 840.000 төгрөг/ хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр хоёр намайг загнаад машинаас буугаад явах гээд байхаар нь би машинаараа тэр хоёрын машины араас мөргөөд машинаа зогсоосон....” гэх мэдүүлэг [28],

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машиныхаа эд ангийг солиулах гээд хамт ажилладаг П гэдэг хүнд өгсөн. Тэгсэн оройхон нь П над руу яриад машиныг чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Миний машины арын багажны таг, хойд гупер, баруун хойд талын булан чихэгдэж арын их гэрэл хагарсан байсан....” гэх мэдүүлэг [29],

-гэрч Т.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 09-ний орой 21-22 цагийн орчимд манай хүргэн П над руу утсаар яриад гудамжинд машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь ........... дүүргийн ............. дугаар хороо, .............. орчимд нэг гудамжинд яваад очсон. Тэгсэн хүргэн ах П-ийн ниссан сани маркийн машиныг Хьюндай миксер машин мөргөсөн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [30]

-Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...П  бид хоёр явах гээд машиныхаа хаалгыг онгойлгох гэж байхад миксерний жолооч машинаа хөдөлгөөд П-ийн машиныг яг араас нь ирээд мөргөсөн. ...” гэх мэдүүлэг [31],

-Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... 2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед ...тэр хоёрыг хоёр тийш нь салгачихаад би машиндаа суутал араас нөгөө миксерийн жолооч мөргөчихсөн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь одоо цагдаа ирээд учрыг нь олоод өгнө гэсэн. ...А-ийн машиныг хүргэж өгөх гэж байгаад Т.Ттой маргаад тэр А-ийн машины араас мөргөөд гэмтээчихсэн юм. ...” гэх мэдүүлэг [32],

-Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ............... дүүргийн .................... дугаар хороонд .................. хүрэх гээд зуурмагны миксер машинтай авто замаар явж байсан. Хөдөлгөөнд оролцохдоо би урдаа явж байсан хоёр машиныг гүйцэж түрүүлсэн, хэн нэгний хөдөлгөөнд саад уруулаагүй байтал зам дээр шахсан гэж намайг үл таних хоёр хүн нийлж зодсон. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Г П хоёр бүлэглэж зодчихоод машиндаа суугаад зугтаах гэхэд нь би машины урд зогсож байсан 6443 УБВ дугаартай саарал өнгийн “ниссан сани” загварын автомашиныг араас нь мөргөчихсөн юм. Намайг нүүр нүдгүй зодчихоод машинаа унаад зугтаах гээд, хэрвээ явчихвал дараа нь олдохгүй гэж би бодсон юм. ... гэх мэдүүлэг [33] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл хохирогч Т.Т нь 3081 УНА улсын дугаартай “Хьюндай миксер” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа урсгал сөрж гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн байх ба эсрэг урсгалд 6443 УНВ улсын дугаартай “Ниссан сани” автомашиныг жолоодон явсан Д.П нь “Х.Миксер” загварын автомашины жолоочийг эсрэг урсгал руу орж гүйцэд түрүүлэх үйлдэл хийж замын хөдөлгөөнд саад учрууллаа гэж үзэн, гэрлээрээ дохиж зогсоон улмаар тус автомашины жолооч Д.П, автомашин дотор сууж явсан Г.Г нар нь хэрүүл маргааныг үүсгэж, 3081 УНА улсын дугаартай “Х.Миксер” загварын автомашиныг жолоодон явсан Т.Тыг бүлэглэж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулжээ. Үүний  улмаас хохирогч Т.Т нь тэднийг зодоод зугтаах гэлээ гэх шалтгаанаар Д.Пийн жолоодон явсан “Ниссан сани” маркийн автомашиныг өөрийн жолоодон явсан Х.Миксер машинаар мөргөж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогджээ. Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй байдал, мөн  бие биендээ хүндэтгэлгүй хандсан, тэдний ёс суртахуунгүй байдал зэрэг нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Г, Д.П нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Тыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.П нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй. Мөн шүүгдэгч Г.Г, Т.Т нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Г.Г, Д.П нар нь иргэн Т.Тын бие махбодид халдаж түүнийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн нь тус хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нөхцөлийг бүрдүүлж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ. Иймээс тэднийг тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцох талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцов.

Мөн шүүгдэгч Т.Т нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж  460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Т.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд 128.000 төгрөгийг нэхэмжилж хэрэгт нотлох баримтыг ирүүлсэн ба тус хохирлыг шүүгдэгч Г.Г, Д.П нараас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нөхөн төлсөн байх ба, шүүх хуралдаанд хохирогч Т.Т нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн.

Мөн “Тэнцвэр эстимэйт” ХХК нь 6443 УНВ улсын дугаартай “Ниссан сани” автомашины эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан байх ба шууд зардлыг 460.000 төгрөг, нийт зардлыг 840.000 төгрөгөөр тогтоосон. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А нь өөрийн эзэмшлийн 6443 УНВ “Ниссан сани” загварын автомашиныг шүүгдэгч Д.П засуулж өгсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.П нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож дээрх тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Т нь нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Г.Г, Д.П нар нь хохирогч Т.Тод, шүүгдэгч Т.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.А, Д.П нарт тус тус төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 600.000 төгрөгийн, шүүгдэгч Д.Пийг 500.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нараас улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч Г.Г, Д.П, Т.Т нар нь ял шийтгэгдэж байгаагүй байх ба шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын зардлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.Г-ын ажилладаг Дулааны гуравдугаар цахилгаан станцаас түүний талаар гаргасан 1.800.000 төгрөгийн цалинтай тухай тодорхойлолт, шүүгдэгч Т.Тын талаар “Оргил зуурмаг” ХХК-ний гаргасан тус компанид 2014 оноос тасралтгүй жолоочоор ажиллаж, рейсээр цалинждаг тухай тодорхойлолт, мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Тын гаргасан бэлэн мөнгөний орлогын баримтууд буюу цалин хөлс авч байсан гэх баримтууд зэрэгт үндэслэн, шүүгдэгч Г.Г-ыг 600.000 төгрөгийн, шүүгдэгч Т.Тыг 500.000 төгрөгийн, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Д.Пийг 600.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.Тын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 3081 УНА улсын дугаартай “Хьюндай Миксер” загварын автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Т.Ж-ы эзэмшилд бүртгэлтэй байх тул тус автомашиныг битүүмжилсэн тухай[34] прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, дээрх автомашиныг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Харин тус хэрэгт хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г.Г, Т.Б овогт Д.П нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Шүүгдэгч Х овогт Т.Т-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Д.П нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Д.П нарт тус бүрт оногдуулсан 600.000 төгрөгийн, шүүгдэгч  Т.Тод оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Т, Г.Г, Д.П нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Ж-ы эзэмшлийн 30-81 УНА улсын дугаартай “Ньюндай Миксер” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  шүүгдэгч Г.Г, Д.П нар нь хохирогч Т.Тод, шүүгдэгч Т.Т нь иргэний нэхэмжлэгч Н.А, Д.П нарт төлөх төлбөргүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Д.П, Т.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.АЛТАНТУЯА

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 69-71 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 61-620 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[9] Хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 77 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 117 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 79-81 дүгээр тал,

[14] Хавтаст хэргийн 109-111 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 96-106 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 112-113 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 114 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 107-108 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 83 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 84-94 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 115-118 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 69-71 дүгээр тал

[27] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 69-71 дүгээр тал

[33] Хавтаст хэргийн 61-620 дугаар тал.

[34] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал.