Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх алдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,  улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Ц.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх алдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх алдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* *******  овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1900550052 дугаартай, 178/2019/0054/Э/ индекстэй хэргийг 2019 оны   сарын 21-ний  өдөр  хүлээн  авч  2019 оны сарын -ны  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн,   оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ ” ХХК-д жолооч ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын, , дугаар багийн дугаар гудамжны тоотод оршин суух /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, ы дугаар гудамжны тоотод амьдарч байгаа/, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх  ************** дугаарын регистртэй ******* ******* овогт *******ын *******.

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч ************** овгийн *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн О.той маргалдсаны улмаас иргэн О.ын нүүрэн хэсэгт нь гараараа цохиж иргэн О.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант  сумын Магсаржав багийн -- тоотод  оршин суух, оны 02 сарын 1-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ************** дугаарын регистртэй / ******* овогт ын ын  өгсөн...2019 оны 02 сарын 07-ны өдөр найзууд болох Г.Анхбат, Нямка гэх залуучуудтйа хамт “Итгэл” нэртэй бааранд орохоор явж байтал Гончигоо гэх зүс таних залуутай таараад манай найзууд тэр залуутай мэнд ус мэдээд зогсож байтал Гончигоо надтай уулзъя гээд дагуулж харанхуй гудамж руу ороод намайг гэнэт цохиод авсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй ухаан алдсан нэг мэдэхэд манай найз Нямка босоорой гээд татаж босгосон. Миний хамраас цус гоожиж байсан. Би босож ирээд цагдаад дуудлага өгсөн.Намайг харанхуй хэсэгт ороход баруун гараараа зүүн нүд рүү цохиод авах шиг болсон.  Хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Миний толгой хэсэг газар хэд хэдэн газраа зулгарсан, хавдсан байдалтай байгаа. Бид 2 хоёулаа согтуу байсан болохоор үл ойлголцож маргалдаж байгаад Ц.******* миний нүүр хэсэг рүү атгасан гараараа 1 удаа цохиж хамраас цус гарсан байсан. Харин Нямдорж хэлэхдээ Гончигоо чиний дээр гараад суучихсан нүүр лүү чинь цохиж байхад нь чамайг салгаж авахад хамраас чинь цус гарч, нүд чинь хавдаж, хамр чинь мурийсан байсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх- ийн -11,20-21-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  З.Насанбатын  гэрчээр өгсөн...Би 2019 оны 02  сарын 07-ны өдрийн 8 цагаас 2019 оны 02 сарын -ны өдрийн 8 цаг хүртэл жижүүрийн офицерийн үүрэг гүйцэтэгэн ажилласанб а 2019 оны 02 сарын 07-ны өдрйин 2 цаг 40 минутын үед иргэн О.оос “Итгэл” баррны үүдэнд намайг үл таних хүн зодлоо гэх дуудлыгн дагуу эргүүлийн чиглэлд зарлан ажиллахад иргэн Ц.******* зодсоныг эргүүлийн алба хаагчид олж тогтоон хүргэж ирсэнийг эрүүлжүүлэх байранд оруулж согтолтыг тодохойлоход 1,16% байсан ба тухайн үед иргэн Ц.******* нь би таньдаг хүнтэйгээ маргалдсан.Очиж уулзаад эмнэлэгт үзүүлээд ирье гээд айхаар нь явуулсан. Хэсэг хгцаааны дараа буцаж 2 дээр ирээд нөгөө хүнээ олсонгүй. Маргааш ирж уулзъя гэхээр нь чиний хүн зодсон асуудал чинь рапортанд орсон байгаа гээд маргааш Батмөнх гэдэг байцаагчтай уулз гээд явуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 12-1-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Г.Анхбатын  гэрчээр өгсөн...2019 оны 02 сарны 07-ны орой Нямдорж, нартай хамт Аравт клаб бааранд сууж байгаад Итгэл бааранд орхохоор бид хамт гарч яваадп Итгэл баарны гадна Ц.Даагончигтйо тааралдсан. О.Пүрэволд,Ц.******* 2 юунаас болсон юм мэдэхгйү хоорондоо маргалдаад Ц.******* ийшлье гэж хэлээд ыг дагуулаад явахад нь Нямдорж бид 2 араас нь хараад үлдсэн. Тэгээд удалгүй нүүр нь хавдаж, хамраас нь цус гарцан ирэхээр нь цагдаа дуудаад Нямдорж бид 2 ыг дагуулж яваад эмнэлэгт очиж үзүүлсэн...Ц.******* О.той маргалдаж байгаад дагуулж яваад О. буцаж ирэхдээ зодуулсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-24 дүгээр хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай “....О.ын биед гэмтэл учирсан байна. О.ын биед зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун нүдний дээд зовхинд тус бүр цус алтууд, 2 хацарт тус бүр өнгөц зулгаралтууд, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. О.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.ын биед гэмтлүүд учирсан боловч яг тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг нарйин тогтоох боломжгүй. О.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтлүүд байна  гэх  дүгнэлт /хх-ийн дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 02 сарны 07-ны 20 цагйин үед Итгэл бааранд найзуудтайгаахат сууж байгаад ганцаараа тамхи татхаар гараад МИтгэл баарны гадна Анхбат, О., Нмядорж нартай тааралдаад О. чи Хараагийн дүү мөн үү гэхээр нь тийм гэсэн чинь О. Даваанямын бацаан байна ш дээ гэхээр нь чи үгээ бодож хэлээрэй гэхэд гуйлгачингийн хаан минь яах гээд байна гэж О. хэлээд  маргалдаж байгаад бид 2  барилцаж аваад би О. миний хамар луу хальт мөргөхөөр нь би О.ыг цаашаа түлхээд нүүр лүү 1 удаа атгасан баруун гараараа цохиж унагаасан. Өөр цохиогүй. намайг 1 удаа мөргөхөд нь би бултаад цохиулаагүй.” гэх мэдүүлэг О.од учирсан хохирлыг төлж барагдуулж өгсөн. .. гэх мэдүүлэг,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/ хх-ийн 9-42-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч ************** овгийн *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн О.той маргалдсаны улмаас иргэн О.ын нүүрэн хэсэгт нь гараараа цохиж иргэн О.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  хэргийн нөхцөл байдал, бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Ц.*******ийн дээрхи үйлдлийн улмаас хохирогч О.ын биед зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун нүдний дээд зовхинд тус бүр цус алтууд, 2 хацарт тус бүр өнгөц зулгаралтууд, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэх хөнгөн  гэмтэл учирсан болох нь шинжээчийн 65 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Ц.******* учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч Г.Анхбатын мэдүүлэг болон  хохирогч О.ын нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун нүдний дээд зовхинд тус бүр цус алтууд, 2 хацарт тус бүр өнгөц зулгаралтууд, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 500000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч ************** овгийн *******ын ******* нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн О.той маргалдсаны улмаас иргэн О.ын нүүрэн хэсэгт нь гараараа цохиж иргэн О.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Шүүгдэгч Ц.******* нь хохирогчид төлөх хохиролыг бүрэн  барагдуулсан, улмаар ямар нэгэн санал хүсэлт, гомдолгүй...талаараа хэргийн -4 дүгээр хуудаст яллагдагчаар  өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн, хохирогч О. нь эмчилгээний зардалд 500000 төгрөг авсан  байх тул  шүүгдэгч Ц.*******ийг хохирогчид хохиролд тооцож 500000 төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж үзэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  8 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар, тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.******* нь хохирогч О.од учруулсан хохирлыг төлсөн байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ц.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Ц.*******ийг  таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний,  таван зуун    мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял биелүүлэх хүртэл түүний Голомт банкны Ховд аймаг дахь   салбарын 52000204 тотт дансан дахь 200000 битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 20-ны  өдрийн 5/5  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.******* нь  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун  мянган төгрөгөөр торгох  саналыг хүлээн зөвшөөрч, 1 сарын хугацаанд  төлнө.   Дахин гэмт хэрэг үйлдэхгүй   гэв. 

Шүүхээс шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ц.*******ийг таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******т  оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд   төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 1900550052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч   Ц.*******нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 500000 төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Ц.*******ийн Голомт банкны Ховд аймаг дахь   салбарын 52000204 тоот дансан дахь 200000 битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 20-ны  өдрийн 5/5  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8,6.,6.1  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн -т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ийг таван  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний   таван зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******т оногдуулсан таван зуун    мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 сарын хугацаанд   төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.*******т тайлбарласугай.

5.Эрүүгийн 1900550052 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*******  нь  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх 500000 төгрөг төлөгдсөн   болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.*******ийн Голомт банкны Ховд аймаг дахь   салбарын 52000204 тоот дансан дахь 200000 битүүмжилсэн прокурорын 2019 оны сарын 20-ны  өдрийн 5/5  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Ц.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА