Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02094

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023   12   04   210/МА2023/02094

 

 

 *******.*******аттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02756 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******аттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, хариуцагч *******.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******.******* нь *******.*******тай фэйсбүүк чатаар холбогдон түүний хүсэлтээр 10,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. *******.******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь өөрийн 5099040033 тоот данснаас *******.*******гийн 5000994471 тоот данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч *******.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг хэлж, аргацаасаар төлөхгүй байна.

Иймд зээлдэгч *******.*******гаас зээл 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь Голомт банк ХХК-д зээлийн эдийн засагч хийдэг бөгөөд харилцагчдаа өөрөөсөө өдрийн 1 хувийн хүүтэй зээл гаргаж зээлийг хааж өгдөг хүн юм. *******.******* нь 2021 оны 04 дүгээр сард надтай уулзаж ярилцаж байхдаа зээл гаргахаас өөрөөр мөнгө өсгөх арга юу байна гэхэд нь би түүнд мөрийтэй тоглоомын сайт байдаг, мөнгөө хийж өсгөж болдог, зарим тохиолдолд алдах эрсдэлтэй гэж хэлж байсан. *******.******* өөрөө мөнгөө хийж өсгөе гэж шийдсэн бөгөөд "мэддэгээр нь чамаар дамжуулж хийе, эрсдэлээ би өөрөө үүрнэ" гээд анх надаар дамжуулж 15,000,000 төгрөгийг 1ХВЕ******* гэдэг сайт руу шилжүүлсэн. Ингэхдээ *******.******* нь мөнгөө миний данс руу шилжүүлж, би цааш нь дамжуулсан. *******ухайн үед бид уг мөнгөөр бооцоо тавьж өсгөөд *******.******* нь буцааж 17,000,000 төгрөг болгож авч байсан.

2.2. Үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бид дахин дээрх сайт руу мөнгө хийж өсгөж авах талаар ярилцаж 10,000,000 төгрөг хийхээр болсон. Мөн л өмнөхтэй адил миний данс руу мөнгөө хийж, би цааш нь шилжүүлсэн боловч уг мөнгөө алдсан. Үүнийг тухайн үед *******.******* нь мэдэж байсан бөгөөд хамт ярилцаж байгаад сайт руу мөнгөө хийсэн тул хэн хэн нь эрсдэлээ үүрээд ямар нэгэн маргаан гараагүй салсан. Гэтэл түүнээс хойш 2 сарын дараа гэнэт дээрх мөнгөө зээл байсан мэтээр тайлбарлаж шүүхэд хандсан.

2.3. *******и *******.*******ас 10,000,000 төгрөг зээлээгүй бөгөөд өөрөө л энэ сайт руу мөнгө хийж өмнөх шигээ өсгөж хувааж авцгаая гэсэн санал тавьсны дагуу сайт руу мөнгийг хийсэн. *******ухайн үед над руу ямар утгаар шилжүүлснийг мэдээгүй бөгөөд сая нэхэмжлэл гардаж аваад үзэхэд зээл гэсэн утгаар шилжүүлсэн байна. *******идний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин надаар дамжуулж мөрийтэй тоглоомын сайт руу мөнгөө хийж алдсан тул би энэ мөнгийг түүнд төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Иймд *******.*******аттулгын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******гаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж Г.*******д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...*******.******* нь 10,000,000 төгрөгийг ... 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 03-ны өдөр хүртэл зээлдүүлэхээр тохиролцсон, зээлийг буцааж төлөхийг шаардаж байсан болох нь үзлэгийн тэмдэглэл, гэрч *******.Үүрцайхын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 10 цаг өнгөрөөгөөд *******.******* намайг ирж аваад хамт явсан. ******* нь надаас нэг хүн мөнгө гуйгаад байна, мөнгө байна уу гэж надаас асуухад нь би байхгүй гэсэн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Энэ гэрчийн мэдүүлэг нь бидний хооронд 10,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн гэдгийг шууд нотлох ач холбогдол бүхий нотолгооны хэрэгсэл болж чадахгүй. Учир нь гэрч *******.Үүрцайхын мэдүүлгээс *******.*******ас хэн гэдэг хүн, хэдэн төгрөг зээлдүүлэхийг хүссэн гэдэг нь мэдэгдэхгүй байх ба *******.******* хэн нэгэнд мөнгө зээлсэн эсэх, зээлсэн бол хэдэн төгрөг зээлсэн нь тодорхойгүй байхад шүүх уг мэдүүлгийг үндэслэн намайг нэхэмжлэгчээс 2 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн болох нь нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. *******үүнчлэн гэрч *******.Үүрцайхын зохигчдын маргааны бодит байдлыг тодорхой гэрчилж нотлоогүй мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчиж байна.

4.2. *******үүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д *******.*******гийн Хаан банк дахь... данс руу 10,000,000 төгрөгийг luvsanravdan tvr zeelev" гэсэн утгатайгаар шилжүүлсэн..., 8-д *******алуудын маргааны зүйл зээлийн гэрээ байгуулагдсан эсэх байна. Хариуцагч 10,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй., мөн 9-д Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд нийцэхгүй байх тул үндэслэлгүй.

Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байхын тулд зээлдэгч *******.*******гийн зүгээс 10,000,000 төгрөгийг зээлэх санал гаргаж, зээлдүүлэгч *******.******* нь хүлээн зөвшөөрч тохирсон мөнгийг шилжүүлсэн байх шаардлагатай. *******алуудын хүсэл зориг зээлийн харилцаа биш, харин *******.******* нь *******.*******гаар дамжуулан мөрийтэй тоглоомын сайтад мөрий тавьсан байдаг. Гэтэл *******.******* нь эрсдэл хүлээхгүйн тулд дүр үзүүлэн мөнгө шилжүүлсэн гүйлгээний утга дээрээ түр зээлэв гэж бичсэн нь талуудын хүсэл зоригийг хангалттай нотлох баримт болж чадахгүй юм. Шүүх хэрэгт авагдсан баримтаар 10,000,000 төгрөг зээлдүүлэх харилцаа үүссэн болох нь хангалттай нотлогдохгүй байхад шүүх хүсэл зоригийн илэрхийллийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар үнэн зөв мэтээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.3. *******идний тохиролцооны дагуу би өөрийн аккаунтаар мөнгийг шилжүүлж, хожсон тохиолдолд мөрийнд оруулсан мөнгөн дээр нь ашгийг нэмж шилжүүлдэг байсан. 2021 оны 04 дүгээр сард мөн бид 2 нийлж мөрийтэй тоглосон бөгөөд *******.*******аттулгын зүгээс 15,000,000 төгрөгийг оруулж хожсон тул 2021 оны 04 сарын 20-ны өдөр 17,120,000 төгрөг болгож *******.*******аттулгын данс руу буцаан шилжүүлж байсан. (хх 12 дахь тал)

Хэрвээ *******.******* авсан өгснөө буцаая гэж байгаа бол 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр илүү шилжүүлсэн 2,120,000 төгрөгөө түүний зээлсэн гэх 10,000,000 төгрөгөөс хасуулж тооцуулах хүсэлтэй байна. *******.******* анхнаасаа өөрөө эрсдэлээ хүлээнэ гэж хэлж тоглочихоод эрсдэл хүлээх болохоороо зээлсэн мэтээр надаас буцаан шаардаж, шүүхэд худал тайлбар гаргаж байгаа нь ямар ч ёс зүйгүй үйлдэл юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

2021 оны 07 дугаар сард 10,000,000 төгрөг зээлээч гэж утсаар ярьж чатаар холбогдсон. Өмнө нь автомашиныг барьцаанд аваад 15,000,000 төгрөг зээлсэн. Энэ нь хэрэгт авагдсан автотээврийн лавлагаагаар тогтоогддог. *******ухайн зээлсэн мөнгөө хэрхэн захиран зарцуулсныг нь би мэдээгүй. Хариуцагчийг таньдаг хүнийг гэрчээр асуулгасан. 2 жилийн хугацаанд цаг зав, хөрөнгө мөнгөөрөө хохирч байна. Иймд хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчтай фэйсбүүк чатаар холбогдон 10,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож шилжүүлсэн боловч буцаан өгөөгүй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч надаар дамжуулж мөрийтэй тоглоомын сайт руу мөнгөө хийж алдсан тул уг мөнгийг түүнд төлөх үүрэггүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцжээ.

3.1. Нэхэмжлэгч нь Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5099040033 тоот харилцах данснаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн 5000994471 тоот дансанд түр зээлэв гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.2. *******үүнчлэн зохигчийн хүсэлтээр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагчийн 80049559 дугаараас 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10-г өдрийн 200-г өгнө гээд цаад тал нь 3 дахь хүртэл хэрэгтэй байна аа, 2 дахь өдөртөө бараг багтах байх, мөн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Үүрээ ах өгөхгүй юу, маргааш оройдоо бараг амжвал амжихаар байна, 2.5-г гэвэл яах бол, оройтож болохгүй байна аа, маргааш оруулж ирэхийн тулд, болохоор байна уу, 5000994471, 4-н явуулж байхымуу 6-г нь тэгээд орж ирэхээр нь араас нь явуулчих юмуу гэсэн агуулга бүхий зурвасуудыг нэхэмжлэгчийн 99990088 дугаарт илгээсэн болох нь тогтоогдсон. Уг баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

3.3. Хэргийн баримтаар талууд мөрийтэй тоглоомд мөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал тогтоогдоогүй байна. Хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17,120,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь хариуцагчийн эзэмшлийн 428007402 тоот дансны хуулга хэрэгт авагдсан ба тухайн шилжүүлэг нь мөрийтэй тоглоомтой холбоотой гэх утга агуулга уг баримтад илэрхийлэгдээгүй. Үүнээс гадна мөрийтэй тоглох нь хуулиар зөвшөөрөгдөөгүй харилцаа бөгөөд хуульд заасан иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

3.4. Дээрх 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтыг талуудын харилцсан зурвасын агуулга болон шүүхэд гаргасан тайлбартай харьцуулж дүгнэвэл, хариуцагч нь богино хугацаатай мөнгө шилжүүлэхийг нэхэмжлэгчээс хүссэн, уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг зээл олгох утгаар хариуцагчид шилжүүлсэн байна.

Нэг талаас нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

4. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тул нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/02756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД   С.ЭНХ*******АЯР

 

Д.ЗОЛЗАЯА