Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/154

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Г.*******, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох, 178/2018/0052/ индекстэй,193600000007 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 сарын 21-ний өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 05 сарын 18-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл -5, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, аминдаа гэр нэг, хашааны газартай, сарын өрхийн орлого 170000 төгрөг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дугаар гудамж тоотод оршин суух, ******* *******  регистрийн дугаартай, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2017 оноос өөрийн эхнэр Г.*******г  удаа дараа зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн дугаар гудамж тоотод оршин суух, одоо багийн 8 дугаар гудамж 1 тоотод оршин суух, оны 09 сарын 20- ны өдөр төрсөн, настай, эмэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханчийн мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр, ах, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй ПЮ9509206 дугаарын регистртэй/ овогт ын *******гийн өгсөн...2019 оны 02  сарын 1-ний орой 19-20 цагийн үед манай нөхөр Б.******* нь гэртээ согтуу ирээд намайг хэл амаар доромжилж, мод аваад цохих гэхэд нь  би гэрээс гарч зугтаасан. Гэрээс гарч ирээд миний загварын улаан дээлийг шатаах гэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг гэрт оруулахгүй байхаар нь найзындаа очиж байж байгаад 23 цагийн үед гэртээ ирэхэд гэр цоожлоод явсан байсан. Надад гэрийн түлхүүр байхгүй тул аавындаа очсон. 2018 оны 07 дугаар сард согтуу  ирээд баруун нүдэнд гараараа цохиж, баруун талын  гуя руу дэгээ төмрөөр цохиж байсан. Тухайн үед эмнэлэг болон цагдаагийн  байгууллагад мэдэгдэж байгаагүй. Архи уусан согтуу үедээ янз бүрээр доромжилж байдаг. 02 сарын 1-ний орой намайг цохих гэхээр нь гэрээсээ гараад зугтаасан. Аавынхаа гэр лүү явлаа гээд миний хувцаснуудыг шатаадаг. Нийт 3 удаа хувцас шатаасан. Надад 10000 төгрөгний хохирол учирсан түүнийг төлж хохиролгүй болгосон. Бид хоёр хүүхэдтэй, Б.*******ын сэтгэцийн өвчтэй ах нь хамт байдаг. Бид эвлэрсэн. Б.******* нь уучлалт гуйсан тул цаашдаа хамт амьдрах хүсэлтэй байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Жаргалын гэрчээр өгсөн...2019 оны 02 сарын 15-ны өдөр манай охин надад хэлэхдээ...02 сарын 1-ний өдөр цохиогүй, загварын дээл шатаасан “ гэж хэлсэн. 2019 оны 01 сард толгой нүүр лүү нь цохиод хавдаж байсан. 2018 оны 07 дугаар сард цохиж савхин дээл, хөвөнтэй дээлийг нь шатаасан, 2018 оны дугаар  сард малгай, өвлийн куртик,гутлыг нь шатаасан. Урьд нь энэ талаар хэлж байгаагүй. Б.*******ыг эхнэрээ зодлоо, хувцасыг нь шатаалаа гээд тухайн үед нь хэлдэг боловч үгэнд орж, алдаа дутагдалаа засахгүй байгаа. Г.******* миний хувцасыг Б.******* шатаасан, өмсөх хувцасгүй байгаа гэхээр нь хувцас авч өгдөг байсан. Хувцасыг нь шатаахдаа “чи дандаа аавынх руугаа явдаг” гэж хэлдэг гэсэн. Архи уух нь сүүлийн үед багасаад байгаа. Хуулийн дагуу шийдвэрлэж өгмөөр байна...гэх мэдүүлэг /хэргийн 23-2 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ын гэрчээр өгсөн...Миний охин Г.******* нь Б.*******тай гэр бүл болоод  3 жил болж байна. 2019 оны 02 сарын 1-ний шөнө бид нарыг унтаж байтал манай охин Г.******* нь гадуур хувцасгүй, дан хувцастай, охин Анхцэцэгийг тэвэрсэн орж ирсэн. Тэгээд нөхөр Б.******* нь  загварын дээл, савхин дээл, хөвөнтэй дээл, өвлийн малгай зэргийг шатаасан гэж хэлсэн. Урьд нь  нүүр, нүд хөхөрсөн байхад онцын зүйл ярьдаггүй, Б.******* согтуу ирээд цохисон гэдэг байсан. Бид Б.*******ыг согтуу эхнэрээ зодож болохгүй талаар хэлдэг байсан. Б.******* нь аавынх руу гаа явлаа гээд хувцаснуудыг шатаадаг байсан гэж хэлсэн.  Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг / хэргийн ******* дугаар хуудас / 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мөнхтуяагийн гэрчээр өгсөн...Г.******* 2019 оны 02 сарын дундуур манай нөхөр зодлоо гээд орж ирж байсан. Ер нь урьд нь манай нөхөр согтуу зодлоо гээд орж ирж байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 27-28 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 сарын 25-ны өдрийн 73 дугаартай...Г.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. Г.*******гийн биед тархи доргилт гэх гэмтэл тогтоогдлоо. Г.*******гийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Г.*******гийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.*******гийн биеийн гадаргууд урьд өмнө үүссэн байж болох ямар нэгэн гэмтэл байхгүй байна. Биеийн дотор эрхтнүүдэд урьд өмнө үүссэн байж болох гэмтэл болон архаг хууч өвчин байсан эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй...гэх дүгнэлт/ хэргийн 3 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Миний буруу. Болсон үйл явдлын талаар нарийн сайн санахгүй байна. Манай эхнэр мэдэж байгаа. 2018 оны 07 дугаар сард эхнэр Г.*******г зодож савхин куртик, загварын дээлийг нь шатаасан. Энэ үед Г.******* нь эмчид үзүүлээгүй. 2018 оны 12 сарын сүүлээр нимгэн дээл, малгайг гутлыг нь шатаасан. 2019 оны 02 сарын 1-ний өдөр загварын дээлийг нь шатаах гэж байгаад болисон. Манай эхнэр намайг архи уугаад ирсэн үед хэл амаар доромжилж байдаг.  Би согтуу үедээ эхнэр Г.*******г эцэг, эх рүүгээ явдаг, гэртээ суусан ажилгүй авгай, зайл гэж хэлдэг. Намайг согтуу ирсэн үед цагдаад өгнө, шоронд хатаана гэснээс болж хэрүүл маргаан үүсдэг. Мөн галаа түлж чаддаггүй гэж би хэлдэг. Би тухайнд үед модоор цохиогүй. Модоор гал түлэх гэж гартаа барьсан байхад цохих гэж байна гэж ойлгоод гэрээс гарч явсан байсан. Цаашдаа өөрийн гэм бурууг ойлгосон. Дахин эхнэртэйгээ хэрүүл маргаан хийхгүй, би уучлалт гуйсан, ах маань асаргааны хүн байгдаг. Түүнийгээ асраад эхнэр хүүхдийнхээ хамт ажил хийж амьдарна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү   гэх мэдүүлэг   

Аюулын зэргийн үнэлгээ тогтоолгосон баримт / хэргийн 13-1 дүгээр хуудас/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 15- дугаар хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай тайлан...савхин дээл-50000 төгрөг, хөвөнтэй дээл- 000 төгрөг, малгай -5000 төгрөг, өвлийн урт куртик- 20000 төгрөг, гутал- 000 төгрөг, загварын дээл -30000 төгрөг, дан дээл-15000 төгрөг нийт 10000 төгрөг  / хэргийн  6 дугаар хуудас/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтыг үнэлж  үзэхэд: Шүүгдэгч Б.******* нь  2017 оноос 2019 оны 02 сарын 1-ний өдрүүдэд өөрийн эхнэр Г.*******г удаа дараа цохиж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж, эд зүйлийг урж шатаан, үг хэлээд доромжилж сэтгэл, санаа, эдийн засаг бие махбодын хүчирхийлэл үйлдэх замаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, зодсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч С.Жаргал,  Г.Мөнхтуяа, Д. нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 10000 төгрөгний хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

 Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, хохирогч овогт ын ******* нар нь 2015 оны 09 сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2017 оны 11 сарын 17-ны өдөр  иргэний  гэрлэсний бүртгэлийн 8000202 дугаарт бүртгүүлсэн байх тул  шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.*******г  2017 оноос 2019 оны 02 сарын 1- ний өдөр хүртэл удаа дараа эрүүл мэндэд халдаж зодсон нь...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон...гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан  гэмт хэргийн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий өөрийн эхнэр Г.*******гийн өмсөж байсан хувцасыг удаа дараа шатааж, 10000 төгрөгний хохирол учруулсан нь...хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэх...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.3-т  заасан  гэмт хэргийн шинжийг  тус тус бий болгосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******ын дээрхи  үйлдэлүүдэд  нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар зүйлчилчилсэн нь  хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Б.*******ыг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т  зааснаар хариуцлага хүлээлгэх үндэстэй.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч Б.******* нь хохирогчид учирсан 10000 төгрөгний хохироыг төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.*******гийн өгсөн...Б.******* нь 10000 төгрөгний хохирлыг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул бусдад төлөх 10000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзнэ.

                  Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь   хэргийн 9 дүгээр хуудас дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч П.Тулгаагийн өгсөн... Б.******* нь урьд  гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б.*******ын гэрээр очиход тэр хоёрын харилцаанаас харахад маргалдсан байдал ажиглагдаж байдаг. Надад эхнэрээ зодож хувцасыг шатаасан тухайгаа хэлж байсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******д учирсан хохирол 10000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлддэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ...  согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байхыг үүрэг...болгож өгнө үү. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хонггүй, хохирогчид төлөх 10000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох саналтай гэв. 

Өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, эхнэр Г.*******тэй эвлэрсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй ахынхаа хамт амьдардаг ба түүнийгээ асран хамгаалдаг тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлддэг байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон...шийдвэр гаргаж өгнө үү гэв.     

 Шүүхээс шүүгдэгч Б.*******ыг  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө, эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд  нь халдсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн  хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-т...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглохыг ...тус тус үүрэг болгов. 

Эрүүгийн 193600000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 10000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус  тус дурдав.

Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх хохирлыг төлсөн байх тул түүний “Кетачи” маркийн хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 5/33 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17., 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хуваарьт болон дундын  эд  хөрөнгөө  эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 01 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, мөн зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосугай.

            . Эрүүгийн 193600000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 10000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус  тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******ын “Китачи”  маркын хөргөгчийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 5/33 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ,5,6 –д  заасан журмыг шүүгдэгч Б.*******т тайлбарлан өгч, тэнсэгдсэн хугацаанд  шүүгдэгч Б.*******т хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА