Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,  улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 36000000050 дугаартай, 78/20/0056/Э/ индекстэй хэргийг 20 оны 03  сарын 26-ны  өдөр  хүлээн  авч  20 оны 03 сарын 2-ний  өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн ийн байцаалт:

 Монгол улсын иргэн,  ******* оны 04 сарын 27-ны  өдөр төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс мянгад,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ийн -ийн  ийн ын -р дамжааны  оюутан ам бүл - 4, эцэг, эх, ах нарын хамт  амьдрах, аминдаа гэр--ийн дундын  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 700000 төгрөг, ял шийтгэлгүй, аймгийн Жаргалант сумын   багийн - тоотод оршин суух ******* регистрийн дугаартай ******* овогт *******ын *******

           Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Б.******* нь 20 оны 02 сарын 26-ны өдөр  аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт иргэн Э.*******тай  хувийн таарамжгүй  харьцааны улмаас маргалдаж  түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / аймгийн Жаргалант  сумын Магсаржав багийн -3 тоотод  оршин суух, оны 05 сарын 27-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* дугаарын регистртэй / ******* овогт *******ын *******гийн  өгсөн...20 оны 02 сарны 25-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхдээ А.- Б.******* нарын гэх ачааг авч ирсэн. Ирсэн өдрөө буюу 20 оны 02 сарын 25-ны өдөр уг ачааны эзэн рүү 5766 дугаарын утас руу 3-4 удаа залгаад “ачаагаа ирээд ав гэхэд завгүй байна” гэхээр нь хурдан ирээд авчихаач би хөдөө явах гээд яараад байна  гэж хэлсэн.  Тэгтэл “чи ямар том болчихсон юм” гээд ачаагаа ирж авахаар болсон юм. Тэгээд 20 цагийн үед ачааг авахаар А.- Б.*******, Баттөр нар ирсэн. Цүнхтэй ачааг аваад Б.*******өд өгөөд буцаад гэрлүүгээ орох гэтэл “нааш ир ийшээ явъя уулзъя” гэхээр нь уулзахгүй гэрлүүгээ орлоо гэхэд араас ирээд “нааш ир гэж хэлж байна пизда минь” гэж хэлээд баруун талын мөрөн дээрээс барьж аваад цээж рүү атгасан гараараа нэг удаа цохисон.  Би зөрүүлээд заамдаад бариад автал Б.******* миний нүүр базаад  нүдний шил газар унагаж хагалсан. Би Б.*******ийг нэг удаа хальт мөргөхөд Д.Баттөр дундуур орж ирээд салгах гэж байтал Б.******* миний хамар  руу нэг удаа мөргөсөн.  Би  Б.*******ийн толгойг зүүн талынхаа суганд хавчуулахад хамраас цус гарахаар нь доошоо тонгойгоод зогсож байтал А.- миний цээж рүү нэг удаа атгасан баруун гараа цохиход Д.Баттөр А.-Эрдэнийг  салгаад аваад явсан. Одоогийн байдлаар хамар амьсгаа авахад хүндрэлтэй, толгой өвдөж байна. 20 оны 02 сарын 2-ний үед Улаанбаатарын Писи молл дэлгүүрээс харааны хамелон цилиндртэй шил 50000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нүдний шил засуулах мөнгийг төлүүлж авсан. Хамраа эмчлүүлэх эмчилгээний зардалд нийт 54800 төгрөг төлсөн. Ямар нэгэн  гомдол санал, хүсэлт байхгүй шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 7-8-рт/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  Д.Баттөрийн  гэрчээр өгсөн...20 оны 02 сарын 26-ны өдөр манайд найз А.-, Б.*******  хоёр  цагийн үед ирээд хүнээс ачаа авах  гэсэн юм.  Хамт явъя гэхээр нь хамт яваад Э.*******гийн гэрийн гадаа очоод Э.*******г А.- дуудаад Э.******* гарч ирээд А.-. Б.******* хоёр  ачаагаа авсан.  А.- “чи утасны цаанаас их том байна” гэхэд нь Э.*******” би угаасаа том ш дээ” гээд ярьж байтал  Б.******* очоод Э.*******г явах гэж байхад нь болиулаад “чи утасны цаанаас их том байна, найз руу  томроод байдаг ,  нааш ир ийшээ явъя, уулзъя” гэхэд чамтай уулздаг нь би биш гэж хэлээд маргалдаад Б.*******, Э.Буянзагийн хацар луу баруун гараараа удаа алгадаад тэр 2 барилцаж аваад үүдний довжоон дээрээс бууж байтал Э.*******гийн нүдний  шил  нь газар унаж  байсан.  Би очоод салгах гэж байтал А.- “би наад 2-ыг чинь салгана чи яваад Э.*******гийн шилийг аваад ир гэхээр нь нүдний шилийг аваад эргэтэл Э.*******, Б.*******ийг мөргөх гээд дайраад мөргөх шиг болохоор нь болиочээ та 2 гэж хэлээд дундуур нь ороод салгах гэж байтал Б.******* Э.*******г толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Тэгтэл Э.******* Б.*******ийг толгойг сугандаа хавчуулаад Э.*******гийн хамраас цус гараад тонгойгоод  зогсож байхад нь А.- Э.*******г “чи битгий дахиж утасны цаанаас томор” гэж хэлэхэд Э.******* “чамтай харьцдаг нь би биш” гэж хэлэхэд нь А.- уурлаад гараараа мөр цээж хэсгийг нь хамруулаад шударч  удаа цохьсон. Тэгээд Э.*******, А.- хоёр  маргалдаад байхаар нь салгаад А.-, Б.******* 2 түрүүлж яваад би Э.*******тай хамт үлдээд Э.*******гийн нүдний шилийг өгөөд зүгээр үү гэж асуугаад А.- Б.******* 2-ын араас явсан...гэх мэдүүлэг/ хэргийн -20 дүгээр хуудас/

Мөрдөн  шалгах ажиллагаанд  А.-Эрдэнийн   гэрчээр өгсөн...”Бид 3 утасны цаанаас чи томорлоо, би харьцдаг нь биш” гэснээс болж маргалдаад Б.*******, Э.*******гийн нүүр лүү толгойгоороо удаа мөргөж байхыг харсан. Алгадаж цээж рүү нь цохиж байхыг хараагүй Би Э.*******гийн мөр цээжийг хамруулан шударч удаа цохисон.. Б.******* Э.*******гийн ийн аль хэсэг рүү нь цохисныг харанхуй байсан тул анзаарч сайн харж чадаагүй. Миний анзаарч харсанаар Э.******* Б.*******ийн нүүр лүү мөргөх шиг болсон. Намайг Э.******* цохиогүй. Харин Б.*******ийн ам руу нь удаа мөргөсөн. Б.*******ийн хамарнаас цус гараагүй. Салаад явж байхад Б.******* шүднээс цус гараад шүд хөдөлчих шиг боллоо гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 2-22 дугаар хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 03 сарны 04-ний 4 дугаартай...Б.*******ийн   д гэмтэл тогтоогдлоо.

Б.*******ийн     д  дээд уруулын дотор талд 0,5х0,2 см зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

Б.*******ийн  д учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******ийн  д учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Б.*******ийн  д учирсан  гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй

Б.*******ийн   д учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй

Б.*******ийн д архаг хууч өвчин байсан эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй...гэх дүгнэлт/ хэргийн 28 дугаар хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 03 сарны 04-ний 3 дугаартай...Э.*******гийн   д гэмтэл тогтоогдлоо.

Э.*******гийн    д   хамар ясны баруун талын хугарал хамрын зөөлөн эдийн няцрал , хавдар, эрүүний баруун буланд зөөлөн  эдийн няцрал  гэмтлүүд  тогтоогдлоо.

Э.*******гийн д учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.*******гийн д учирсан дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл ба тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Э.*******гийн    д учирсан  гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна

Э.*******гийн д учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

Э.*******гийн д өмнө үүссэн байж болох гэмтэл байхгүй ба харин архаг хууч өвчин байсан эсэхийг Шүүхийн шинжилгээний албанаас тогтоох боломжгүй...гэх дүгнэлт/ хэргийн дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн  хэргээ хүлээн мэдүүлсэн...20 оны 02 сарын 26-ны өдөр намайг гэртээ байж байтал А.- “Э.*******гаас ачаа авна хамт яваад ирээч” гэхээр нь зөвшөөрөөд А.-тэй хамт Д.Баттөрийнд  очоод “ачаа авъя” гэж хэлээд дагуулаад Э.*******гийн гэрийн гадна очсон. А.- Э.*******г дуудаад Э.******* гарч ирээд А.-  бид  хоёр  ачаагаа аваад А.- Э.*******тай уулзаж байхад нь би очоод Э.*******г явах гэж байсныг болиулаад “чи утасны цаанаас их том байна  найз руу томроод байдаг,  нааш ир ийшээ явъя, уулзъя”  гэхэд “чамтай уулздаг нь би биш” гэж хэлээд маргалдсан. Би Э.*******гийн хацар луу баруун атгасан гараараа удаа алгадаад бид  2 барилцаж аваад үүдний довжоон дээрээс буугаад бид 2-ыг  А.-, Д.Баттөр 2 салгаж байхад Э.******* намайг  мөргөх гээд дайраад ам руу удаа мөргөхөд  Д.Баттөр болиочээ та  2 гэж хэлээд дундуур нь орж ирэхэд   би Э.*******г толгойгоороо хамар луу нь  удаа   мөргөсөн.  Тэгсэн Э.******* миний  толгойг сугандаа хавчуулаад Э.*******гийн хамраас цус гараад тонгойгоод зогсож байхад нь А.- салгасан. Тэгээд А.- Э.*******тай юм яриад маргалдаж байснаа уурлаад баруун гараараа Э.*******гийн мөр цээж хэсгийг нь хамруулаад шударч  удаа цохьсон. Тэгээд Д.Баттөр боль гэж хэлээд салгаад  А.- бид  2 түрүүлж явсан. Э.*******тай Баттөр үлдээд  удалгүй  араас Д.Баттөр ирээд хамт явцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/ 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,  эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,/ хх-ийн 40-4-рт/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Б.******* нь 20 оны 02 сарын 26-ны өдөр   аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт иргэн Э.*******гаас  А.-Эрдэнийн ачааг хотоос авчируулсан ачааг авахаар очих үедээ  “ утасны цаанаас томорлоо “гэж маргалдаж  улмаар түүний нүүр хэсэгт нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж, түүний хамар ясны баруун талыг хугалсан  хэргийн нөхцөл байдал, бодит байдал тогтоогдсон. 

Шүүгдэгч Б.*******ийн  дээрхи үйлдлийн улмаас хохирогч  Э.*******гийн    д   хамар ясны баруун талын хугарал хамрын зөөлөн эдийн няцрал , хавдар, эрүүний баруун буланд зөөлөн  эдийн няцрал  гэх “ хөнгөн “ гэмтэл учирсан нь шинжээчийн 3 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, тухайн гэмтлийг шүүгдэгч Б.*******  учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэрч А.- Д.Баттөр, хохирогч Э.*******гийн мэдүүлэгээр...шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.*******гийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөсөн болох нь нотлогдон  тогтоогдсон.

Шүүгдэгч Б.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогчид учирсан 54800  төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд  заасан  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.

Иймд шүүгдэгч Б.*******ийн  20 оны 02 сарын 26-ны өдөр   аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт иргэн Э.*******тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Шүүгдэгч Б.******* нь хохирогчид хөнгөн  хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан, эвлэрсэн  тул хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаарааа  хэргийн дугаар хуудаст гаргасан хүсэлт, хохирогч Э.*******гийн 54800  төгрөгийн хохирол барагдуулсан, ямар нэгэн гомдол, саналгүй... гэсэн хүсэлт /хх-ийн 57-рт/  гаргасан байх тул  шүүгдэгч Б.*******ийг  хохирогчид хохиролд тооцож 54800  төгрөг төлсөн, төлөх төлбөргүй гэж үзэв.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  3 дугаар  хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 23-24 дүгээр хуудас дахь С.Бишгаравын гэрчээр өгсөн...Б.******* нь манай гурав дахь хүү, их ьд сурдаг, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг, мөн хэргийн 25 дугаар хуудас дахь С.Болормаагийн гэрчээр өгсөн...Б.******* нь манай эгчийн хүүхэд, шударга төлөв түвшин зантай, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр  тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.*******д учруулсан хохирлыг төлсөн байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч  Б.******* нь  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Б.*******ийг дөрвөн  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний,  дөрвөн  зуун   тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, торгох ял лүүлэх хүртэл түүний 600000 төгрөгний үнэ бүхий  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Хуанши” маркийн хөргөгч   битүүмжилсэн прокурорын 20 оны 03 сарын 22-ны  өдрийн 5/36  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэх, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.******* нь  өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын санал болгосон дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох  ялын саналыг хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд сард 50000 төгрөгөөр тооцож хэсэгчилэн төлнө. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй   гэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д  зааснаар шүүгдэгч  Б.*******ийг  дөрвөн зуун  тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн   зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  Б.*******өд оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 50000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд лүүлээгүй бол шүүх  лэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг  тайлбарлав. 

Эрүүгийн 36000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Б.******* нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх 54800  төгрөгийг төлсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******ийн дундын өмчлөлийн 600000 төгрөгний үнэ бүхий  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Хуанши” маркийн хөргөгч   битүүмжилсэн прокурорын 20 оны 03 сарын 22-ны  өдрийн 5/36  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  торгох ял лэгдэх хүртэл мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.4, 36. дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн ,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.0,36.3  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн   зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******өд оногдуулсан дөрвөн  зуун тавин  мянган төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 50000  төгрөгөөр тогтоож,  3 сарын хугацаанд хэсэгчилэн  төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд лүүлээгүй бол шүүх лэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******өд тайлбарласугай.

5.Эрүүгийн 36000000050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  Б.******* нь  цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх 54800 төгрөг төлөгдсөн   болохыг  тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Б.*******ийн дундын өмчлөлийн 600000 төгрөгний үнэ бүхий  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Хуанши маркийн хөргөгч   битүүмжилсэн прокурорын 20 оны 03 сарын 22-ны  өдрийн 5/36  дугаартай  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял лэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.*******өд  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй. 

   8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 4 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА