Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1015

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

иргэдийн төлөөлөгч Т.Дарьжав,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч С.Э,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 1869/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

-мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт С.Э-д холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Я овогт С Э, Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 05-нд .......... аймгийн ......... суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ........ дүүргийн ........ дугаар хороо, .............. тоотО оршин суух, урьд ял шийтгэл:

1. 2001 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 259 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдсон хэргийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон,

2. 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял шийтгэгдэж, 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 25 дугаар захирамжаар 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад зааснаар дээрх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, мөн өдөр суллагдсан /РД:.........../.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

С.Э нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 70-14 тоот хашаанд иргэн Н.Г-тэй “бусдыг зОлоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн баруун хэсгээр нэвтэрч элэгний баруун дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 10-27 тоот хашааны үүдэнд иргэн Н.Н-гийн цээжин тус газар шалтгаангүйгээр хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТООРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ:

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Н, А бид гурав 0,75 литрийн архи уусан. Тэгээд би үхрийн шийр хуйхалж байсан чинь А, Н хоёр надад явлаа гэж хэлэлгүй машинтайгаа хашаагаар гараад явж байхаар нь би шийр хуйхлахдаа хэрэглэж байсан хутгаа барьж очоО машиных нь цонхон дээрээс хутгатай гараараа барьсан. Тэгтэл тэр хоёр машинаа зогсоолгүй тэр чигтээ хашаанаас гараад явсан. Тэр өдөр бид гурав хоорондоо маргалдаагүй.  Уг нь нэг хүн ирнэ гээд бид гурав тэр хүнийг 22-ын товчооноос хамт очиж тосохоор ярьсан боловч Н, А хоёр надад хэлэлгүй гараад явчихсан юм. Тэгээд л тэр хоёр дээр явж очихдоо хутгаа бариад хүн гэмтээсэн байсан. Түүнээс Н-г хутгалъя гэсэн санаа байгаагүй. 3-4 хоногийн өмнө хохирогч Н-д 300,000 төгрөг төлсөн. Ор хөнжлийн даавуу аваад явсан байна гэж бОсон чинь гэртээ ороО үзэхэд байсан байна лээ.

Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г гэдэг хүн намайг гэртээ хүрээд ир, хоол хийж байна, ирж хоол ид гээд утсаар ярьсан. Тэгээд би 11 цаг өнгөрч байхад Г-ынд очсон чинь тэнд Б, Г, түүний эхнэр, бас нэг залуу нар байсан. Би тэднийд шөлтэй хоол идчихээд төв рүү явлаа гэсэн чинь Г ганц юм уух уу гээд архи гаргаад хамт уусан. Тэгээд Г-ын найз Б нь согтоО Г түүнийг хэвт гээд унтуулж байсан. 16 цагийн үед Г-ынд 4-5 хүн гаднаас орж ирсэн. Тэр хүмүүс дотор хохирогч Г хамт орж ирсэн. Тэгтэл Г Б-г өшиглөөд байхаар нь би боль гэсэн чинь Г эргүүлээд намайг цохисон. Ингэхдээ миний хиймэл шүдийг хугалсан. Тэгэхээр нь би “чи хиймэл шүд хугалчихлаа, нааж өг” гэсэн чинь Г “чадахгүй” гээд намайг “өвгөн чинь, бондоо” гээд хэл амаар доромжлоО байсан тул гэдэс рүү нь хутгаар хатгасан. Хутгыг Гын гэрээс авсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд:

 

1.Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцалтад 2018 оны 9 дүгээр сарын 10-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр найз М, О, Х нартай хамт архи ууссан юм. Тэгээд би Гоос мөнгөний авлагатай байснаа авах гээд гэрт нь очсон чинь миний танил Б Г-ын гэрийн гадна архи ууссан байдалтай байхаар нь яах гэж энд ирж архи ууж байгаа юм гээд хөл руү нь өшиглөхөд Б Г-ын хашаанаас гараад явсан. Би Г-ын гэр рүү орохдоо Э гэдэг өвгөн, Г, түүний эхнэр архи уугаад сүуж баисан. Намайг орохдоо Э ах “чи яагаад Бг хөөгөөд явуулчихаж байгаа юм” гэхээр нь “таньд ямар хамаатай юм, бид хоёр хамаатан хүмүүс” гэж хэлээд бид муудалцаад барилцаж авсан ба нэг нэг удаа гараа цохилцоод салсан чинь Э нь ах “хиймэл шүд хугалчихлаа энийгээ төлж өг, өмнө нь наалдан падаар наасан байсан юм, чи энийгээ нааж өг эсвэл төлж өг” гэхээр нь чадахгүй гэж хэлчихээд гэрээс нь гараад явсан чинь араас хөөе гээд орилохоор нь эргээд харахад Э ах миний хэвлийн тус газар хутгаар 1 удаа хатгасан. Тэгээд би цагдаа дуудчихаад байж байсан чинь бие гайгүй болохоор явъя гээд машинд суугаад явж байсан чинь өмнөөс цагдаа хүрч ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Дараа нь эмнэлэг рүү 103 дуудаж явсан.

Э ах бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. 2-3 удаа тааралдаж архи хувааж ууж байсан. Тэр өдөр би хамаатны Б-г архи уусан Г-ын хашаанд байж байхаар нь хөөгөөд явуулсан чинь Энхтүвишин ах өмөөрөөд, Б-г дээрэлхээд, хөөгөөд явүулчихлаа гэдэг шалтгаанаар хоорондоо ам зөрөөд муудалцаад нэг, нэг удаа бие биеэ цохисон. Тэгсэн чинь намайг хутгалсан.

Би Э-д хутгалуулсанаас болж Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт 7 хоног хэвтзж эмчлүүлсэн. Э ах намайг хутгалж байх үед хашааны гадаа байшинд найз М, О, Х нар сууж байсан. Хашаанд Г эхнэртэйгээ байсан. Тухайн үед Э ах бид хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийн гэсэн ухаантай байсан. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 19-нд өгсөн:

“...Э гэдэг хүн манай эхнэр Б-ын ах болон Б-н найз байгаа юм. Би таньдаг болоод 2 жил орчим болж байна. Э ах Тахилтад дүүгийнхээ хашааг хараад ганцаараа амьдардаг.

2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би Э ахтай утсаар яриад ганцаараа байгаа юм бол манайхаар хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн. Тухайн өдөр эхнэр бид хоёр амраад гэр зуур байсан. Тэгсэн өдөр миний танил Б гэдэг залуу архи уусан халамцуухан манай гэрт ирсэн. Би Бд нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгөөд манай гэрт эхнэр, Б бид гурав уугаад сууж байхад гаднаас Э ах орж ирсэн. Тэгээд бид дөрөв архиа ууссан. Б-г гэрийн хаяанд гадаа сууж байхад Г хашаанд орж ирсэн. Тэгээд Б руу уурлаад байх шиг байсан. Би хашааны гадаа Г-тэй цуг ирсэн зүс таньдаг М-тэй уулзаад байж байсан чинь Г, Э хоёр маргалдаад би хашаа руу орохдоо Г-ийг Э ах хутгаар хатгачихсан байсан. Би тэрнээс яг хажууд нь байгаагүй болохоор хэдийд яаж хутгалсаныг нь хараагүй. Намайг хашаа руу орж ирэхэд хутгаар хатгачихсан байсан. Э ах яагаад Б-г өшиглөж байгаа юм гээд байсан, мөн хиймэл шүд хугалчихлаа гэсэн юм яриад байсан...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 21-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын сүүлээр Э ахыг хоол ид гэж гэртээ дуудсан. Тухайн үед адууны мах чанасан байсан. Манай гэрт Б гэдэг залуу ирсэн байсан. Тэгээд Г, Б бид нар манай гэрт архи ууж байхад Э ах орж ирсэн. Тэгээд хоол идээд байж байсан чинь гаднаас Г согтуу орж ирсэн. Г ирэхдээ хүний машинтай ирсэн. Г хашаанд орж ирээд хамаатныхаа Б гэдэг залууг архи уулаа гэж хэлээд өшиглөөд цохисон. Э ах Б-г өмөөрөөд Гтэй муудалцаад зогсож байсан. Би тэр үед гэртээ байсан. ...Э ах Гийг  хутгалчихлаа гээд нэг нь хэлэхээр мэдсэн. Г, Э ах нар намайг гэрт байхад муудалцаад л байсан. Тэрнээс хоорондоо зОолдож, хутгалах үед нь би байгаагүй... гэх мэдүүлэг [3],

 

 

 

4. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 05-нд өгсөн:

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би найзындаа очих гээд гудамжаар явж байгаад танил Г болон түүний эхнэртэй тааралдсан. Тэр 2 нэг шил архи аваад явж байсан. Бид гурав Г-ын гэрт очоО нэг шил архийг хувааж ууж дуусгаад дахиад дэлгүүр явж Г нэг шил архи авчирсан. Тэр архийг хуваагаад уугаад сууж байсан чинь гаднаас Э ах орж ирсэн. Э ахтай мэнд усаа мэдээд архи тойруулж уугаад сууж байгаад миний дотор муухайраад би гэрээс нь гараад гэрийн хаяанд сууж байсан чинь манай хамаатны Г гаднаас орж ирсэн. Чи энд юу хийж байгаа юм, чамайг архи битгий уу гэж хэлээ биз дээ, яв яв гээд хөөгөөд миний хөл рүү өшиглөсөн. Би гэр рүүгээ явсан. Намайг Г-ын хашаанаас гарахад Г, Э, Г нар бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Г нилээн согтсон, Г, Э нар өөрсдийн гэсэн ухаантай байсан. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Гэрч М.М-ын мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 24-нд  өгсөн:

2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 17 цаг 50 минутын үед манай нөхрийн найз М над руу утсаар яриад Г-ийг хутгалчихлаа, эмнэлэг рүү явж байна гэсэн. ...М-гөөс болсон асуудлын талаар асуухад Г-ынд очиход Г, эхнэр хүүхэдтэйгээ гэртээ өөр танихгүй хөгшинтэй хамт архи ууж байсан гэсэн. Нагац дүү Э хамт байсан гэсэн. Тэгээд манай нөхөр Г дүү Э-ыг уруу татаж архи уулаа гэж уурлаад Э-ыг хөөж явуулаад Г руу уурласан чинь нөгөө танихгүй хөгшин нь хутгалсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг [5] ,

 

6. С.Э-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 9 дүгээр сарын 14-нд яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр танил Г намайг хүрээд ирээч, хоол идчих гэж дуудахаар нь би 11-12 цагийн орчимд Г-ын гэрт очсон. Намайг очихО Г, Б, Г-ын эхнэр нар байсан. Надад шөлтэй хоол хийж өгөөд хоол идсэний дараа бид 1 шил Хараа нэртэй архи хувааж уусан. 17 цагийн орчимд Б гээд жижигхэн нөхөр гэрийн сүүдэрт гараад хэвтсэн. Би гэрт зурагт үзээд байж байсан чинь гадаа хүн маргалдаж байгаа дуу гарахаар нь гэрээс гараад харсан чинь Г гэдэг залуу гэрт нь ирсэн Бг өшиглөж байсан Тэгэхээр нь би боль гээд салгасан чинь Г намайг цохиод хиймэл шүдийг хугалахаар нь би шүдээ аваад энэ шүдийг төлж өг гэж хэлсэн чинь “май бондоо" гээд намайг хараагаад, салаавч гаргахаар нь би Гын гэр лүү гүйж ороод хутга авч гарч ирээд миний шүдийг төлж өгч чадах уу гэсэн чинь намайг хараагаад салаавч гаргаад аманд тулгаад байхаар нь би түүний гэдэсэнд нэг удаа хутгаар хатгасан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Намайг Гийг хутгаар хатгаж гэмтээх үед хажууд Г, түүний эхнэр нар байсан. Б гэдэг залуу Г бид хоёрыг маргалдаж байхад хашаанаас нь гараад явсан байсан. Би энэ гэмтлийг хутгаар хатгаж учруулсан юм. Миний уруулны дотор тал бага зэрэг няцарсан байсан, мөн хиймэл шүд хугарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй миний бие зүгээр Би шүдээ 5000 төгрөгөөр наалгасан...” гэх мэдүүлэг [6],

 

7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10503 дугаар дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: хэвлийн баруун дээд хэсэгт мэс заслын 2 оёдол бүхий шархтай. Хэвлийн голын шугамаар мэс заслын 14 см шархтай. Хэвлийн баруун доод хэсэгт гуурс тавигдсан.

ДҮГНЭЛТ:

1.Н.Г-ийн биед хэвлийн баруун хэсгээр нэвтэрч элэгний баруун дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч Б.Даваасүрэн/...” гэсэн дүгнэлт [7],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 9469 дугаар дүгнэлтэд:

-шинжилгээнд ирүүлсэн 10,6 см шаргал өнгийн хуванцар иштэй 21,6 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн дүгнэлт [8],

 

9. 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 22 цагаас 22 цаг 35 минут хүртэл хугацаанд хэргийн газар буюу ..........дүүргийн .......... дүгээр хороо, ............. тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [9], Дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтны илтгэх хуудас [10] ,

 

10. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газраас хураан авсан бор шаргал өнгийн иштэй, нийт урт 21,8 см хэмжээтэй, ажлын хэсэг 11,3 см, ишний урт 10,5 см хэмжээтэй хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [11],

 

11. Хохирогч Н.Г-ийн Цэргийн төв эмнэлэгт 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг өдрийг хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар [12], хохирогч Н.Г-ийн ажлын газрын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/014, 00347 дугаартай тодорхойлолтууд [13], мөнгө хүлээлцсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл [14], хохирогч Н.Г-ийн хүсэлт [15] зэргийг;

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн  талаарх нотлох баримтууд:

12.Хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 20-нд өгсөн:

“...манай нөхөр А-ийн найз Э гэдэг хүнтэй нөхөр бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шарга морьт орчихоод нөхөр А-ийн хамт Э-гийн гэрт адууны мах чанаж идэхээр очсон. Махаа чанаж байхдаа бид гурав Хараа нэртэй 0,75 литрийн архи, 2 литрийн Сэнгүр  нэртэй пивийг хувааж уусан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад архи пиво талдаа орж байхад нөхөр бид хоёр явахаар болоод машиндаа суусан. Миний сууж байсан талын хаалганы цонх онгорхой байхад Э ахын гар орж ирээд миний цээж рүү хатгах шиг болсон чинь миний цээжнээс цус гарсан. Тэгээд нөхөр бид хоёр машинаа бариад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний хөхний голд дээд хэсэгт хутгалсан байсан. Э яагаад намайг хутгаар хатгасныг мэдэхгүй. Эгийн гэрт хэрүүл маргаан ерөөсөө болоогүй. Өмнө нь ч би Э-тэй маргалдаж байгаагүй. Тухайн үед бид гурав их бага хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бүгд өөрийн гэсэн ухаантай байсан. А бид хоёрыг гэрээс нь гарахад Э ах хуйхалсан толгой чанаад байж байсан. Э нэг удаа хутгаар хатгаж намайг  гэмтээсэн...” гэх мэдүүлэг [16],

 

13. Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 21-нд өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 20-нд миний багын найз Э намайг Шарга морьтийн лагераас юм аваад ирье гэж гуйхаар нь бид хоёр хамт Шарга морьт ороод юмыг нь аваад Тахилтад хүргэж ирсэн. Надтай хамт эхнэр Н явж байсан. Тахилтад Э-гийн гэрт очиж мах чанаж идээд 1 шил архи хувааж уусан. Орой 21 цагийн орчимд миний найз Б  гэдэг хүн утсаар яриад ........... аймгаас ирлээ шуудай төмс, сүү авчирсан энийг аваадах гэж хэлсэн. Эд эхнэр бид хоёр явлаа, хүн хөдөөнөөс ирсэн юм ав гээд байна гэж хэлээд явахаар болсон. Эгийн хашааны хаалгыг онгойлгоод машиндаа суугаад хөдөлсөн юм. Тухайн үед манай эхнэрийн талын сууж байсан цонх онгорхой байсан хашааны хаалгаар нь гарсан чинь л цонхоор хутга барьсан гар орж ирээд л эхнэрийн цээж рүү нэг удаа хатгачихсан. Харсан чинь Э гартаа хутга бариад хатгачихаад гэрлүүгээ орж байсан. Эхнэр Н-гийн энгэр, цээж хэсгээс нь цус гоожоО би шууд Гэмтлийн эмнэлэг явсан. Э-тэй хэн ч маргалдаж муудалцаагүй, яагаад эхнэр Н-г хутгаар хатгасныг нь мэдэхгүй. Э-тэй өмнө нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Бид хоёр багаасаа найзлаж нөхөрлөж байна. Тухайн үед Э, Н бид гурваас өөр хүн байгаагүй. Э гэртээ ганцаараа амьдардаг юм шиг байна лээ. Э, Н бид гурав 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уусан байсан, өөрсдийн гэсэн ухаантай согтоогүй байсан...” гэх мэдүүлэг [17],

 

     14. Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 21-нд өгсөн:

“...Би С.Э-гийн төрсөн эгч нь юм. С.Э нь 4 дүгээр ангийн боловсролтой. Насаараа ганцаараа явж байгаа хүн. 2008 он хүртэл .......... хотод амьдарч байгаад .......... хотод ирсэн. Архи уудаг, өөр муу зан ааш байхгүй...” гэх мэдүүлэг [18] ,

 

15.С.Э-гийн мөрдөн байцаалтад 2018 оны 8 дугаар сарын 28-нд яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз А-тэй уулзаж Шарга морьт ороод эгчээсээ юм аваад орой нь манай гэрт ирсэн. А, Н хоёртой Хараа нэртэй 0.75 литрийн архи 0.33 литрийн архи хувааж уусан. А, Н хоёр манайд хононо гэж байснаа 23 цагийн үед гэнэт гэрлүүгээ явахаар болсон. Би тэднийг гэрлүүгээ явах гэж байсныг мэдээгүй ор засаж өгсөн. Энэ үед А, Н хоёр миний засаж өгсөн ор хөнжлийн углаа даавууг сугалаад авч гараад машиндаа суусан. Би уурлаад толгой, шийр хуйхалж байсан хутгаараа машиных нь онгорхой цонхоор айлгах гээд хутгатай гараа оруулсан. А, Н хоёр зогсохгүй тэр чигээрээ хашааны хаалгаар гараад явсан. Тэгэхээр нь би гэрээс юм авчихлаа гээд цагдаад 9......... дугаараас дуудлага өгсөн. Цагдаа ирээгүй байхад А над руу залгаад “гэмтэл дээр ир, чи Нг хутгалсан байна” гэж хэлэхээр нь чадахгүй гэж хэлсэн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаад болсон асуудлыг хэлээд хэлтэс дээр очсон. Би Н-г хутгална гэж ерөөсөө бодоогүй. Айлгах гэж байгаад хутгаар хатгасан байна лээ...” гэх мэдүүлэг [19],

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10383 тоот дүгнэлтэд:

Болсон хэргийн товч: С.Э нь .............дүүргийн ............ дугаар хороо, .......... тоотод Н.Н-г гэмтээсэн гэх.

“...үзлэг: 12 см бор өнгийн модон иштэй 35 см урттай хутга толбогүй байв.

-шинжилгээнд ирүүлсэн 12 см бор өнгийн модон иштэй 35 см урттай хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй”. /шинжээч Ц.Бямбадорж/...” гэсэн дүгнэлт [20],

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10253 тоот дүгнэлтэд:

“...хэсэг газрын үзлэгт: Цээжний урд хэсэгт хөндлөн байрлалтай 1.2 см мэс заслын оёдол бүхий шархтай.

2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ГССҮТ-ын эмчийн үзлэгт цээжний хэнхэрцгийн гүн, хатгагдсан шарх гэжээ.

ДҮГНЭЛТ:

1.Н.Н-гийн биед цээжинд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдатанд нөлөөлөхгүй. /шинжээч Ш.Цэцэгмаа/...” гэсэн дүгнэлт [21],

 

18. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэргийг нэгтгэсэн тухай прокурорын тогтоол [22] ,

 

19. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Н.Н гэх этгээд нь бусдад цээжиндээ хутгалуулсан гэх хэрэгт хэргийн газраас хураан авсан бор өнгийн мОон иштэй нийт урт 35 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 23 см, ишний урт 12 см хэмжээтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[23],

 

20. Шүүгдэгч С.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [24], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [25], Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар [26], Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаартай захирамж [27], Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт [28], “..............” ХХК-ийн тодорхойлолт [29], Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [30], С.Э-гийн зан байдлын тодорхойлолт [31] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч С.Э-гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг буюу хохирогч Н.Г-тэй маргаж, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Г, гэрч Б.Э, М.М, Н.Б, Б.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар,

-мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг буюу Н.Н-г хөнжлийн даавуу аваад явлаа гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Н-гийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эргэлзээ төрвөл шүүгдэгчийн сэтгэцийг шалгуулах тухай заалт байгаа ба энэ хэргийн шүүгдэгчийн хувьд заавал сэтгэцийг нь шалгуулах шаардлагагүй гэж үзсэн. Энэ хүн сэтгэцийн өвчтэй бол хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллахгүй байх байсан. Иймээс С.Э-г нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус бүр гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа нь гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ

“...хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй. Энэ хүн бусдыг хутгалж, гэмтэл учруулсан байна. Харин гагцхүү энэ хэрэгт холбогдсон С.Э-гийн хувийн байдлыг буюу сэтгэцийг шалгуулаагүй байна. Хүний сэтгэцэд эргэлзээ төрвөл шинжилгээ хийлгэнэ гэж заасан боловч энэ ажиллагааг хийгээгүй зөрчсөн байна. С.Э нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй, ярьж байгаа зүйл нь утга агуулгагүй, юу болсноо өөрөө тайлбарлаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаагүй.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

1.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухай:

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч  С.Э нь иргэн Б.Г-ын .........дүүргийн ...... дүгээр хороо, .......... тоот гэрт нь хоол идэхээр очсон, улмаар гэрийн эзэн Б.Г, түүний эхнэр Н.Б, тус айлд байсан Б.Э нартай архидан согтуурсан байна. Энэ үед  Б.Г-ын гэрт иргэн Н.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирсэн байх ба өөрийн садан төрөл болох Б.Э-г архи уулаа гэх шалтгаанаар түүнийг өшиглөж, гэртээ харь гэж хөөж маргасан байна. Энэ үйл явцыг харсан С.Э нь Б.Э-ыг өшиглөлөө гэх шалтгаанаар Н.Г-тэй хэрүүл маргаан үүсгэж, барьцалдаж авсан, энэ үед С.Э-гийн хиймэл шүдийг Н.Г хугалсанд С.Э нь уурлаж хугарсан хиймэл шүдийг нааж өг гэж маргалдан, хиймэл шүд хугаллаа гэх шалтгаанаар Н.Г-ын гэрээс хутга авч Н.Г-ийг хутгалж, хэвлийн баруун хэсгээр нэвтэрч элэгний баруун дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

-хохирогч Н.Г-ийн мөрдөн байцалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Гоос мөнгөний авлагатай байснаа авах гээд гэрт нь очсон чинь миний танил Б Г-ын гэрийн гадна архи ууссан байдалтай байхаар нь яах гэж энд ирж архи ууж байгаа юм гээд хөл руү нь өшиглөсөн чинь Б Г-ын хашаанаас гараад явсан. Би Г-ын гэр лүү орсон чинь Э гэдэг өвгөн, Г, түүний эхнэр архи уугаад сүуж баисан. Намайг орохдоо Э ах “чи яагаад Бг хөөгөөд явуулчихаж байгаа юм” гэхээр нь “таньд ямар хамаатай юм, бид хоёр хамаатан хүмүүс” гэж хэлээд бид муудалцаад барилцаж авсан. Тэгээд нэг нэг удаа гараараа цохилцоод салсан чинь Э нь ах “хиймэл шүд хугалчихлаа энийгээ төлж өг, өмнө нь наалдан падаар наасан байсан юм, чи энийгээ нааж өг эсвэл төлж өг” гэхээр нь чадахгүй гэж хэлчихээд гэрээс нь гараад явсан чинь араас хөөе гээд орилохоор нь эргээд харахад Э ах миний хэвлийн тус газар хутгаар 1 удаа хатгасан. ...би хамаатны Бг архи уусан Гын хашаанд байж байхаар нь хөөгөөд явуулсан чинь Э ах өмөөрөөд, Бг дээрэлхээд, хөөгөөд явүулчихлаа гэдэг шалтгаанаар хоорондоо ам зөрөөд муудалцаад нэг, нэг удаа бие биеэ цохисон. Тэгсэн чинь намайг хутгалсан. ...” гэх мэдүүлэг [32],

 

-гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өглөө би Э ахтай утсаар яриад ганцаараа байгаа юм бол манайхаар хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн. ...Тэгсэн өдөр миний танил Б гэдэг залуу архи уусан халамцуухан манай гэрт ирсэн. Би Бд нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн,  манай гэрт эхнэр, Б бид гурав уугаад сууж байхад гаднаас Э ах орж ирсэн. Тэгээд бид дөрөв архиа ууссан. Бг гэрийн хаяанд гадаа сууж байхад Г хашаанд орж ирсэн. Б руу уурлаад байх шиг байсан. ...Г, Э хоёр маргалдаад би хашаа руу орохдоо Г-ийг Э ах хутгаар хатгачихсан байсан. ...Э ах яагаад Бг өшиглөж байгаа юм гээд байсан, мөн хиймэл шүд хугалчихлаа гэсэн юм яриад байсан...” гэх мэдүүлэг [33],

 

-гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр Э ахыг хоол ид гэж гэртээ дуудсан. ...Тэгээд Г, Б бид манай гэрт архи ууж байхад Э ах орж ирсэн. ...гаднаас Г согтуу орж ирсэн. ...Г хашаанд орж ирээд хамаатныхаа Б гэдэг залууг архи уулаа гэж хэлээд өшиглөөд цохисон. Э ах Б-г өмөөрөөд Г-тэй муудалцаад зогсож байсан. ...Э ах Г-ийг  хутгалчихлаа гээд нэг нь хэлэхээр би мэдсэн.... гэх мэдүүлэг [34],

 

-гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би найзындаа очих гээд гудамжаар явж байгаад танил Г болон түүний эхнэртэй тааралдсан. ...Бид гурав Гын гэрт очоод нэг шил архи хувааж ууж дуусгаад дахиад дэлгүүр явж Г нэг шил архи авчирсан. Тэр архийг хуваагаад уугаад сууж байсан чинь гаднаас Э ах орж ирсэн. Э ахтай мэнд усаа мэдээд архи тойруулж уусан.  ...манай хамаатны Г гаднаас орж ирсэн. Чи энд юу хийж байгаа юм, чамайг архи битгий уу гэж хэлээ биз дээ, яв яв гээд хөөгөөд миний хөл рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [35],

 

-гэрч М.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад 17 цаг 50 минутын үед манай нөхрийн найз М над руу утсаар яриад Гийг хутгалчихлаа, эмнэлэг рүү явж байна гэсэн. ...М-гөөс болсон асуудлын талаар асуухад Г-ынд очихО Г, эхнэр хүүхэдтэйгээ гэртээ өөр танихгүй хөгшинтэй хамт архи ууж байсан гэсэн. Нагац дүү Энхболд хамт байсан гэсэн. Тэгээд манай нөхөр Г дүү Энхболдыг уруу татаж архи уулаа гэж уурлаад Энхболдыг хөөж явуулаад Г руу уурласан чинь нөгөө танихгүй хөгшин нь хутгалсан гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг [36] ,

 

-С.Э-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр танил Г намайг хүрээд ирээч, хоол идчих гэж дуудахаар нь би 11-12 цагийн орчимд Гын гэрт очсон. Намайг очиход Г, Б, Г-ын эхнэр нар байсан. ...бид 1 шил Хараа нэртэй архи хувааж ууссан. 17 цагийн орчимд Б ...гэрийн сүүдэрт гараад хэвтсэн. ...гадаа хүн маргалдаж байгаа дуу гарахаар нь харсан чинь Г гэдэг залуу ...Бг өшиглөж байсан.  Би боль гээд салгасан чинь Г намайг цохиод хиймэл шүдийг хугалахаар нь би шүдээ аваад энэ шүдийг төлж өг гэж хэлсэн чинь “май бондоо" гээд намайг хараагаад, салаавч гаргахаар нь би Гын гэр лүү гүйж ороод хутга авч гарч ирээд миний шүдийг төлж өгч чадах уу гэсэн чинь намайг хараагаад салаавч гаргаад аманд тулгаад байхаар нь би гэдсэнд нь нэг удаа хутгаар хатгасан....” гэх мэдүүлэг [37] болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 10503 тоот “...Н.Г-ийн биед хэвлийн баруун хэсгээр нэвтэрч элэгний баруун дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  ...тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...”гэсэн дүгнэлт [38], 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 22 цагаас 22 цаг 35 минут хүртэл хугацаанд хэргийн газар буюу ........ дүүргийн ...... дүгээр хороо, ......... тоот хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [39],  хэргийн газраас хураан авсан бор шаргал өнгийн иштэй, нийт урт 21,8 см хэмжээтэй, ажлын хэсэг 11,3 см, ишний урт 10,5 см хэмжээтэй хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт [40], хохирогч Н.Г-ийн өвчний түүхийн хуулбар [41] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Э-гийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон тул С.Эгийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Э согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, мөн хохирогч Н.Гийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал болон С.Э-гийн хиймэл шүдийг хугалсан буруутай үйл ажиллагааны улмаас тус гэмт хэрэг гарсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч С.Э нь хохирогч Н.Г-тэй маргалдаж, улмаар иргэн Б.Г-ын гэрт орж хутга авч гарч ирээд хохирогчийг хутгалсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна.

Мөн Эрүүгийн хуульд зааснаар “зэвсэгт” аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг буюу нийт урт 21,8 см хэмжээтэй, ажлын хэсэг 11,3 см, ишний урт 10,5 см хэмжээтэй хутгыг хэрэглэж үйлдсэн байна.

Иймд прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч С.Э-г зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан саналыг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт улсын яллагч, өмгөөлөгч нараас дүгнэлт гаргахдаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй гэж заасан байхад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэрэгт шүүгдэгч С.Э-гийн сэтгэцийг шалгах ажиллагаа хийсэн талаар ямар нэг баримтгүй байхад энэ талаар санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаас шүүгдэгч үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй талаар хэрэгт тогтоосон баримтгүй, шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э нь би болсон асуудлын талаар мэдүүлэг гаргана гээд мэдүүлэг гаргах бөгөөд мэдүүлгээс үзвэл хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бОитой тусгаж зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна гэж үзэх эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар давхар нотлогдож байх тул өмгөөлөгчийн санал, дүгнэлт үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа нь шүүгдэгч С.Э-тэй 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан тухай баримт хэрэгт авагдсан байх ба тус шүүх нь хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд шүүхэд хэрэг хянагдах явцад өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай санал, хүсэлт гаргаагүй болохыг нь дурдах нь зүйтэй.

 

1.2 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн тухай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч С.Э нь иргэн С.А-тэй урьдын найз нөхдийн харилцаатай байх ба 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз С.А, түүний эхнэр Н.Н нартай ........... дүүргийн ............ дугаар хороо, ................... тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар согтуурсан үедээ шүүгдэгч С.Э нь иргэн Н.Н-г гэрт байсан хөнжлийн даавуу авчихаад явлаа, хононо гэсэн атлаа хэлэлгүй явлаа гэх шалтгаанаар бор өнгийн мОон иштэй нийт урт 35 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 23 см, ишний урт 12 см хэмжээтэй ахуйн хэрэглээний зориулалттай, тухайн үед толгой шийр хуйхлахдаа хэрэглэж байсан хутгаараа Н.Н-гийн цээжин тус газарт нь хутгалж, хатгагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

-хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай нөхөр А-ийн найз Э гэдэг хүнтэй нөхөр бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шарга морьт орчихоод ...Эгийн гэрт адууны мах чанаж идэхээр очсон. ...бид гурав Хараа нэртэй 0,75 литрийн архи, 2 литрийн Сэнгүр  нэртэй пивийг хувааж уусан. ...21 цаг өнгөрч байхад ...нөхөр бид хоёр явахаар болоод машиндаа суусан. Миний сууж байсан талын хаалганы цонх онгорхой байхад Э ахын гар орж ирээд миний цээж рүү хатгах шиг болсон чинь миний цээжнээс цус гарсан. Тэгээд нөхөр бид хоёр машинаа бариад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний хөхний голд дээд хэсэгт хутгалсан байсан. ...Э нэг удаа хутгаар хатгаж намайг  гэмтээсэн...” гэх мэдүүлэг [42],

-гэрч С.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 20-нд миний багын найз Э намайг Шарга морьтын лагераас юм аваад ирье гэж гуйхаар нь бид хоёр хамт Ш........... ороод юмыг нь аваад Т.... хүргэж ирсэн. Надтай хамт эхнэр Н явж байсан. Тахилтад Эгийн гэрт очиж мах чанаж идээд 1 шил архи хувааж уусан. Орой 21 цагийн орчимд ...Эд эхнэр бид хоёр явлаа, хүн хөдөөнөөс ирсэн юм ав гээд байна гэж хэлээд явахаар болсон. Эгийн хашааны хаалгыг онгойлгоО машиндаа суугаад хөдөлсөн юм. Тухайн үед манай эхнэрийн талын сууж байсан цонх онгорхой байсан, хашааны хаалгаар нь гарсан чинь л цонхоор хутга барьсан гар орж ирээд л эхнэрийн цээж рүү нэг удаа хатгачихсан. Харсан чинь Э гартаа хутга бариад хатгачихаад гэр лүүгээ орж байсан. Эхнэр Н-гийн энгэр, цээж хэсгээс нь цус гоожоод би шууд Гэмтлийн эмнэлэг явсан. ...” гэх мэдүүлэг [43]

-С.Э-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз А-тэй уулзаж Ш.......... ороод эгчээсээ юм аваад орой нь манай гэрт ирсэн. А, Н хоёртой Хараа нэртэй 0.75 литрийн архи 0.33 литрийн архи хувааж уусан. А, Н хоёр манайд хононо гэж байснаа 23 цагийн үед гэнэт гэрлүүгээ явахаар болсон. Би тэднийг гэрлүүгээ явах гэж байсныг мэдээгүй ор засаж өгсөн. Энэ үед А, Н хоёр миний засаж өгсөн ор хөнжлийн углаа даавууг сугалаад авч гараад машиндаа суусан. Би уурлаад толгой, шийр хуйхалж байсан хутгаараа машиных нь онгорхой цонхоор айлгах гээд хутгатай гараа оруулсан. А, Н хоёр зогсохгүй ...хашааны хаалгаар гараад явсан. Тэгэхээр нь би гэрээс юм авчихлаа гээд цагдаад 9........ дугаараас дуудлага өгсөн. Цагдаа ирээгүй байхад А над руу залгаад “гэмтэл дээр ир, чи Н-г хутгалсан байна” гэж хэлэхээр нь чадахгүй гэж хэлсэн. ...Би Н-г хутгална гэж ерөөсөө бОоогүй. Айлгах гэж байгаад хутгаар хатгасан байна лээ...” гэх мэдүүлэг [44], түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10253 тоот дүгнэлт [45], хэргийн газраас хураан авсан бор өнгийн модон иштэй нийт урт 35 см хэмжээтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[46], эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч С.Э согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байх ба, улмаар хутга хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн  үйлдсэн тус гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс прокуророос шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Э-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн хохирогч Н.Г нь мөрдөн байцаалтад нэхэмжлэлээ баримтаар гаргана гэж мэдүүлж, өөрийн ажлын газар болох “Э Ю А Э Ж” ХХК-ний тодорхойлолтуудыг хэрэгт ирүүлсэн байх ба тус тодорхойлолтуудад “Н.Г нь мужааны бригадын даргаар өдрийн 80.000 төгрөгийн цалинтай ажилладаг, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй” гэсэн байна.

            Мөрдөн байцаалтын явцад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч С.Э нь хохирогч Н.Г-т 500.000 төгрөгийг бэлнээр төлсөн байх бөгөөд [47], хохирогч Н.Г нь эмчилгээний зардлыг барагдуулсан тул гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн баримтыг хэрэгт бичгээр ирүүлжээ. [48]

            Мөн шүүгдэгч С.Э-гийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хохирогч Н.Н нь өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй ба, шүүгдэгч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Н.Н-д 300.000 төгрөгийг нөхөн төлж, тус хохирогч нь төлбөрийг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч С.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх, түүнд оногдуулсан ялыг нэмж, 6 жил 10 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ шүүгдэгч С.Э нь олдмол шизофрени  өвчний шинжтэй, энэ хүнийг өөрийгөө удирдан жолоОох чадвартай байсан эсэхийг шинжээч томилж тогтоолгоогүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Мөн шүүгдэгч С.Э ганцаараа амьдардаг, гэр бүл байхгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй

Шүүгдэгч С.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр 2 удаа ял шийтгэгдэж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэргийн хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, мөн хохирогч Н.Г-ийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл зэрэгт харгалзан үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж маргаж байх боловч хэрэгт шүүгдэгч С.Эгийн талаар хэрэг хариуцах чадваргүй гэх баримт байхгүй, шүүхийн шатанд шүүгдэгчийн өөрийгөө илэрхийлж буй байдалд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал бий болоогүй болно.

Иймд шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч С.Э нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдал буюу насны байдлыг харгалзан өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж, шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хууль зааснаар түүнд оногдуулсан хорих ял дээр 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хугацаагаар тооцож 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 7 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн иштэй, нийт урт 21,8 см хэмжээтэй, ажлын хэсэг 11,3 см, ишний урт 10,5 см хэмжээтэй хутга, мөн бор өнгийн мОон иштэй нийт урт 35 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 23 см, ишний урт 12 см хэмжээтэй хутгыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч С.Э-гийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийг дууссаныг зарлаж, шүүх хуралдааны оролцогчдоос гэм буруу, эрүүгийн хариулагын талаар дүгнэлт, тайлбар гаргах ажиллагааг тус тусад нь, эсхүл нэг үе шаттай явуулах эсэх талаар талуудын саналыг тодруулахад  улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаангүй тул нэг үе шаттай дүгнэлтийг явуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг нэг үе шаттай явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я овгийн С.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял;

 

-мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 (гурав)  жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 3 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар С.Э-гийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор шаргал өнгийн иштэй, нийт урт 21,8 см хэмжээтэй, ажлын хэсэг 11,3 см, ишний урт 10,5 см хэмжээтэй хутга;  мөн бор өнгийн модон иштэй нийт урт 35 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 23 см, ишний урт 12 см хэмжээтэй хутгыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, мөн шүүгдэгч С.Э нь энэ тогтоолоор хохирогч Н.Г, Н.Н нарт төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Б.ДАШДОНДОВ

 

                                                                        Б.БАТАА

 


[1] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 38 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 12 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 53-61 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 119 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 76-77 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 80-81 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 89 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[24] Хавтаст хэргийн 113 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 114 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 115-116 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 118 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 110 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 109 дүгээр тал.

[30] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 117 дугаар тал.

[32] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[33] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[35] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 33 дугаар тал.

[39] Хавтаст хэргийн 3-4 дүгээр тал.

[40] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 53-61 дүгээр тал.

[42] Хавтаст хэргийн 76-77 дугаар тал.

[43] Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал.

[44] Хавтаст хэргийн 106 дугаар тал.

[45] Хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[46] Хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[47] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[48] Хавтаст хэргийн 119 дүгээр тал.