Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 130/ШШ2016/00396

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ө  сумын ** дугаар багт оршин суух, Б овогт Оын Аы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч О.А шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлтийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2005 онд эхнэр маань нас барсан. Би 2008 онд Жтэй гэр бүл болсон. Би хоёр хүүхэдтэй, Ж 2 хүүхэдтэй гэр бүл болсон. Жийн 2 хүүхэд нь Мын М, Дийн Б гэдэг нэртэй байсан. Б өмнө нь О гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Бийг Дт үрчлүүлсэн. Би өөрийн охин Агийн хамт Бийг ихэр мэт өсгөсөн. 1 дүгээр ангиас хойш Аы А, Аы Б гэдэг нэрээр явж ирсэн. 2008 онд Өлгий сумын Засаг даргын захирамжаар Бийг надад үрчлүүлж, төрсний гэрчилгээ авсан. Б 16 нас хүрч иргэний цахим үнэмлэх авах гэхэд өмнөх үрчлэлт нь хүчинтэй байгаа тул надаар овоглох боломжгүй шүүхэд ханд гэсэн тул шүүхэд хүсэлт гаргасан. Оийн Бийг Дт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгуулж, 2008 онд Хайсанай засаг даргын захирамжаар Бийг надад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож өгнө үү. Хүүхдийн маань бичиг баримт А Б гэдэг нэрээр явж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч О.А нь Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2013 оны 02 сарын 08-ны өдрийн 3091 дугаартай Иргэний бүртгэл, Мэдээллийн албаны Төрсний бүртгэлийн лавлагаанд эцэг О, эх Ж нарын гэр бүлд 2000/05/13-нд төрөхөд төрүүлсэн Бийг О-аар овоглон 1995/02/06-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 332 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгожээ.

2013 оны 02 сарын 08-ны өдрийн Иргэний бүртгэл, мэдээллийн албаны 3090 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаанд: ************ регистрийн дугаартай, Октябрийн Бийг үрчлэгч эх **********, ***** нарт үрчлүүлж 2004/05/13-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үрчлэлтийн 40/332-рт Санырау овогт Дын Б болгон бүртгэсэн үрчлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх ба энэ лавлагаагаар Октябрийн Бийг Дт үрчлүүлсэн нь байна.

Энэ нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 178 дугаартай албан бичгээр ирүүлсэн Дийн Бийн /************/ үрчлэлтийн бүртгэлийн ХААТР-12, үрчилсний бүртгэлийн журналыг хуулбарлан хүргүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэтэл хүсэлт гаргагч О.Аы хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Д овогтой Бийг О.Ад үрчлүүлсэн захирамж гарч, Баян-Өлгий аймаг, Өлгий сумын иргэний бүртгэлийн ажилтан нь ************ регистрийн дугаартай Б шаку овогт А Б гэсэн 30/332 дугаартай төрсний гэрчилгээг 2008 оны 03 сарын 17-ны өдөр бичиж олгосон байна.

Өмнөх Октябрийн Бийг эцэг Р.Д, эх А.А нарт үрчлүүлсэн тухай 2004 оны 07 сарын 16-ний өдрийн 39 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үрчлэлтийн 2004/05/13-нд 40/332-рт бүртгэсэн үрчлэлтийн бүртгэлийг тус тус хүчингүй болгоогүй байж дахин Дийн Бийг 2008 оны 03 сарын 12-ний өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Оын Ад үрчлүүлж байгаа нь, нэг хүүхдийг хоёр хүнд үрчлүүлж байгаа нь учир дутагдалтай байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэсэн заалттай.

Үрчлүүлэгч А.Жийн 2016 оны 06 сарын 16-ны өдрийн, үрчлэн авагч Р.Д, А.А нарын 2016.05.23-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтонд: ... 2004 онд Ботагөзийг би өөрийн нэр дээр захирамж гаргуулан овоглуулан авсан билээ. Ботагөзийн ээж нь Атай гэр бүл болон 2008 онд Ботагөзийг сумын Засаг даргын захирамжаар Ааар овоглуулан авсан юм. Энэ жил Ботагөз 16 нас хүрч цахим үнэмлэх авах болсон учир түүний миний нэр дээр байгаа үрчлэлтийг хүчингүй болгуулан, мөн Ааар овоглуулан цахим үнэмлэх авахыг зөвшөөрч байна гэж бичиж Д.Д, А.А нар гарын үсэг зурсан байх ба үрчлэн авагч нар О.Бийг хууль журмын дагуу үрчилж авсан бол одоо ямар үндэслэлээр өөр хүнд үрчлүүлэх болсон шалтгаан нөхцөлийг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтуудыг хавсаргах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасныг зөрчсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөлийн дагуу мөн хуулийн 55.8-д хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. 2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Д овогтой Бийг О.Ад үрчлүүлсэн захирамж хуульд зааснаар бүртгэл хийхгүйгээр төрсний гэрчилгээ бичиж өгсөн нь хуульд нийцээгүй байна. Өмнөх үрчлэлт хүчин төгөлдөр байхад түүнийг хүчингүйд тооцсон ямар нэгэн албан тушаалтнаас эрхийн акт гараагүй байхад Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Д овогтой Бийг О.Ад үрчлүүлсэн захирамж хүчин төгөлдөр захирамж байна гэж тооцох боломжгүй байна.

2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Д овогтой Бийг О.Ад үрчлүүлсэн захирамжаар үрчлэлт хийгдсэн нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна.

Үрчлэн авагч Р.Д, А.А нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байхад гуравдагч этгээд О.А нь Өлгий сумын Засаг даргын 2004 оны 07 сарын 16-ны өдрийн 39 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хүсэлт гаргагч О.Аы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 07 сарын 16-ны өдрийн 39 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцуулах, мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчинтэйд тооцуулах-ыг хүссэн хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 135.2.14, 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хүсэлт гаргагч О.Аы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүйд тооцуулах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Аы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН