Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/69

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Эн Б холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгч:  Г овгийн Э Б /РД:/   

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зочид буудалд иргэн Д.М бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед: 

Шүүгдэгч Э.Б:..дэлгүүрээс нэг шил архи авчих уу гэж М асууж санал тавихад М зөвшөөрсөн учраас дэлгүүрээс архи авч буудалд ороод хөзөр тоглонгоо архи уусан. Эхний авсан архи дуусаад дараа нь М бас архи авсан...хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

          Хохирогч Д.М өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу гутлын худалдаа хийхээр эхнэр Б, Б Бн хуурай эгч гэх Ц нарын хамтаар явсан. Үүнээс өмнө 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт гутлын худалдаа хийж байгаад Б танилцсан. Тэгээд 19-ний өдөр шатахуун тосоо хуваагаад цуг явж наймаа хийхээр болсон. Бмөн Булган аймагт малгай, цамцны наймаа эрхэлж явсан юм. Ингээд бид нар Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу явсан. Суманд очоод буудалд байрласан. Энэ үед Б дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн ерөөл архи авч түүнийг Б бид хоёр хувааж уусан. Манай эхнэр, нөгөө Ц гээд эгч хоёр бараг уугаагүй. Тэгээд эхний архи дууссаны дараа би дахин 1 шил 0.5 литрийн архи аваад хөзөр тоглонгоо ууж дуусгаад амарсан. Тэгтэл шөнө 02 цагийн үед дотор муухай оргиод бөөлжих санаатай босох гэж байхдаа тэсэлгүй орон дээрээ бөөлжтөл Б гэнэт чи бөөлжлөө, хүн амраасангүй гээд босч ирснээ шууд миний нүүр рүү цохисон. Манай эхнэр дундуур орж салгах гэтэл хогийн савнаас ууж дууссан архины шил аваад толгой руу 2 удаа цохисон. Эхнэр салгах гэтэл хэвлий хэсэг рүү нь архины шилээр мөн нэг удаа цохисон. Энэ үед Ц гэх хүүхэн босч ирээд архины шилийг нь булааж авсан. Миний толгойноос цус гоожоод доошоо тонгойгоод сууж байхад Б чихэнд чамайг энд алаад хаячихсан байхад хэн юу ч хэлэхгүй шүү гэж хэлсэн. Энэ үед эхнэр доошоо бууж буудлын үйлчлэгчид хэлж, цагдаа түргэн дуудсан. Тухайн үед цагдаа ирээгүй, эмч 5 цагийн үед ирсэн. Тэгээд би толгойдоо нэг оёдол тавиулсан. Ингээд 04 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр, Б бид гурав Орхон аймагт ирсэн. Тэр Ц гэх хүүхэн тэндээ үлдсэн. Орхон аймагт  ирээд Медиа пас эмнэлэгт толгойны зураг авахуулсан. Тухайн үед Б бүх эмчилгээний зардлыг чинь би даана, шүүх цагдаа гэж яваад хэрэггүй гээд гуйгаад байхаар нь хэлэлгүй өнгөрөөсөн. Тайхар нэртэй хувийн эмнэлэгт хэвтэх, дахин нарийн зураг авахуулах болоод Б 500.000 төгрөг асуутал надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Ингээд би арга буюу Цагдаагийн байгууллагад хандсан. Б би гар огт хүрээгүй. Гар хүрэх бололцоо ч  байгаагүй. Намайг бөөлжөөд хэвтэж байхад цохиж, толгой руу шилээр цохисон. Б зүгээс эхлээд 150.000 төгрөг, дараа нь 60.000 төгрөг гээд 210.000 төгрөг, мөн Хайрхан суманд эмчилгээний зардалд 40.000 төгрөг нийтдээ 250.000 төгрөг өгсөн...Б миний толгой руу архины шилээр 2 удаа, мөн гараараа нэг удаа цохисон. Үүнийг Ц гэх хүүхэн мэдэж байгаа. Тэр хүүхэн Б гарнаас архины шилийг салгаж авсан. Би Б-ыг түлхээгүй, хариу үйлдэл үзүүлээгүй, хэл амаар доромжлоогүй. Тэр хүнтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх шаардлагагүй. Бидний дунд эрүүл саруул Ц гэх хүүхэн болон манай эхнэр хоёр байсан. Энэ хоёр хүн гэрчилнэ...миний биед учирсан гэмтлийг Б учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй. Том архины шилээр миний толгой руу 2 удаа цохисон. Би Б-ыг цохиж зодох нь битгий хэл урдаас нь үг ч дуугараагүй. Надад гомдол санал байхгүй, надад ийшээ тийшээ явахад гарсан зардал болон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, эм тарианы мөнгө болон би гутал хийдэг байсан компанидаа өдрийн 40-50 төгрөгөөр ажиллаж байсан. Сар ажлаа хийгээгүй учраас дээрх мөнгөө нэхэмжилнэ. Ер нь гарсан бүх зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу, 15-16 хуу, 86-87 хуу/ 

 

          Гэрч Э.Б өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу гутлын худалдаа хийхээр нөхөр М болон 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт гутлын худалдаа хийж байгаад танилцсан Б түүний танил Цнарын хамтаар явсан. Ингээд тэр оройноо суманд очоод буудалд байрласан. Бдэлгүүрээс 1 шил 0.75 литрийн ерөөл нэртэй архи авчирч манай нөхөр М, Б хоёр уусан. Би архинаас нь 1-2 татсан. Ц эгч ганц лааз пиво уусан. Эхний архиа ууж дууссаны дараа би дахин 1 шил 0.5 литрийн архи авч хөзөр тоглонгоо ууж дуусгаад амарцгаасан. Тэгээд 02 цагийн үед манай нөхөр дотор муухай оргиод байна бөөлжлөө гэхээр нь босч хувин авч өгөхийн завдалгүй бөөлжсөн. Гэтэл Б унтуулж амраасангүй гээд хөнжлийг нь сөхсөнөө нүүр рүү нь цохисон. Би дундуур нь орж салгатал орны хөлийн дэргэд байсан хогийн савнаас архины шил авсанаа нөхрийн толгой руу 2 удаа цохисон. Мөн миний хэвлий рүү нэг удаа цохисон. Энэ үед Ц эгч босч ирээд шилийг нь булааж авсан. Би доошоо бууж буудлын үйлчлэгчээс цагдаа түргэний утасны дугаарыг авч залгаж дуудсан боловч цагдаа шөнө ирээгүй, түргэн ирсэн. Манай нөхрийн толгой шарханд нэг оёдол тавьсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгч иртэл Б цагдаад битгий өргөдөл өгөөч, хохиролгүй болгож өгнө гээд гуйгаад байхаар нь гомдолгүй гэж хэлээд 04 дүгээр сарын 20-ны орой Бманай нөхөр бид гурав Орхон аймагт ирсэн. Тэр үед Ц эгч тэндээ үлдсэн. Орхон аймагт ирээд Медиа пас эмнэлэгт толгойн зураг авахуулсан. Тухайн үед Ббүх эмчилгээний зардлыг чинь би даана шүү, цагдаад битгий хэлээрэй гээд байсан мөртлөө эмнэлэгт хэвтэх гээд 500.000 төгрөг асуутал мөнгө байхгүй гэж хэлсэн. Эмнэлэгт урьдчилгаа 100.000 төгрөг өгсөн гэж хэлсэн боловч өгөөгүй. Хохирол төлбөрийг чинь барагдуулна гэж худал хэлсээр өдий хүрсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Би Б хохирол төлбөр төлөхгүй бол цагдаад хандлаа шүү гэхэд явдаг газраараа яв гэж хэлсэн. Миний нөхрийн толгойн зүүн талын дух хэсэгт 2 удаа архины шилээр цохисон, шил нь хагараагүй. Манай нөхөр Б гар хүрээгүй, хэвтэж байхдаа л зодуулсан. Бманай нөхрийг чихэнд нь юм хэлээд байхаар нь тухайн үед асууж чадаагүй, дараа нь нөхрөөсөө асуухад чамайг энд алчихсан байхад яадаг юм бэ гэж хэлсэн байсан. Тухайн үед бид нараас өөр хүн байгаагүй, 3-4 цаг унтсан юм чинь архи нь гараад эрүүл болчихсон байсан... Бгэх залуу манай нөхрийг толгойн тус газар нь архины шилээр 2 удаа цохисон. Өөр байдлаар бол цохиж зодоогүй санагдаж байна. Манай нөхөрт учирсан гэмтлийг Бучруулсан. Уг архины шил алга болсон. Бид нар хэрэг гарсны дараа эмнэлэг яваад ирэх үед буудлын эгч архины шилийг хаяж өрөөг нь цэвэрлэсэн. Миний биед гэмтэл учраагүй, намайг нэг л удаа Б аймхаанд цохисон. Тэр үед гэмтэл учраагүй. Би шинжээч эмч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу, 88-90 хуу/ 

 

Гэрч Т.Ц өгсөн....шөнө М, Б хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. М ор руугаа бөөлжсөн юм шиг байгаа юм, тэгж байтал Б босч ирснээ та хоёр яагаад хүн унтуулдаггүй юм бэ, би унтаж амармаар байна гэж хэлээд тэр хоёртой маргасан. Тэгсэнээ хогийн сав дотор байсан 0.75 литрийн архины шилийг аваад М-ийн толгой руу 2 удаа цохисон. Энэ үед нь би орноосоо босоод очиж Б гарнаас архины шилийг салгаж автал М-ийн толгойноос цус гарсан. Тэгээд түргэн цагдаа дуудахаар эхнэр нь гарсан. 2-3 цагийн дараа М эмнэлэг рүү явсан, цагдаа бол шөнө ирээгүй. Эмнэлэг дээр оёдол тавиулчихаад тэр гурав маргааш нь Эрдэнэт рүү буцсан би тэндээ үлдсэн. М эхнэртэйгээ маргалдснаас хойш Буурлаж босч ирсэн. М-ийн толгой руу 2 удаа цохисон, гараараа бол цохиогүй. Толгой руу архины шилээр цохисон үйлдэл богино хугацаанд болж өнгөрсөн. Б, М хоёулаа нэлээн согтолттой байсан. М Б гар хүрээгүй. Түлхэж байхыг нь хараагүй. Богино хугацаанд л шилээр цохих үед би босч очоод архины шилийг нь булааж авсан. Эрдэнэтэд ирээд Бнь эмчилгээ хийлгэнэ гэж хоорондоо тохиролцоод л явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22  хуу/

 

Гэрч Э.З өгсөн...Б нь эгчтэй маань гэр бүл болоод 12 жил болж байгаа. Хоёр хүүхэдтэй бага хүүхэд нь 4 настай том нь 8 настай. Хүргэн ах маань такси үйлчилгээнд явж байгаад саяханаас хувиараа бэлэн хувцас зарж хөдөлмөр эрхэлдэг болсон. Харин эгч маань Төв аймгийн Заамар суманд хувийн уурхайд ажилладаг. Бах төлөв даруу зантай элдэв муу гаж зуршилгүй, архийг хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үеэр л хэрэглэдэг, бусадтай нийтэч амьдралын төлөө зүтгэдэг хоёр хүүхдээ байнга асран хамгаалдаг сайн эцэг хүн юм. Хэрэг болсон талаар эгч надад хэлсэн. Надад хэлэхдээ Б ахыг Архангай аймаг руу явж бэлэн хувцас зарах гэж явахдаа бусадтай маргалдан гэмтэл учруулснаас болж цаад хүмүүс нь их хэмжээний мөнгө нэхээд байгаа гэж хэлсэн. Хүргэн ахын хувьд их хэмжээний мөнгийг гаргаад өгөх амьдралын боломж байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24  хуу/

 

Э.Б яллагдагчаар өгсөн:...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа хүлээж хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр М болон түүний эхнэртэй Булган аймгийн төвд байрлах бараан зах дээр подвольк, оймс зарж байхдаа таарч тэд нартай танилцсан. Тэр үед М мөн зах дээр гутал зараад явж байсан юм. Ингээд бид хоорондоо танилцаж, ярилцаад Архангай аймаг руу явахаар болсон. 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу явсан. Бид гуравтай хамт Ц гэж мөн наймаа эрхэлдэг эгч хамт явсан. Бид Хайрхан сум руу 19 цагийн үед орж сумын нэг буудалд байрласан. М-д би буудалд орохдоо ганц юм авч ороод уучих уу гэхэд тэр зөвшөөрсөн. Би дэлгүүрээс 0,75 литрын ерөөл архи авсан. Тэр архиа ууж дууссаны дараа М дэлгүүрээс мөн 0,5 литрын ерөөл архи нэмж авсан, Ц эгч архинаас огт амсаагүй, харин Мөнх-Эрдэнийн эхнэр архинаас хэд татсан. Архи дууссаны дараа унтаж амархаар болоод хэвтэж байтал М эхнэртэйгээ хэрэлдсэн нэг цаг гаран хоорондоо маргасан. Сүүлдээ би боль гэж хэлээд үг аваагүй, гэтэл М хэдэн оймсоо аваад эндээс зайл гээд хэл амаар доромжилж байхдаа миний цээж рүү түлхсэн. Энэ үед би түүний толгой руу гараараа нэг удаа цохиж ширээн дээр байсан архины шилийг аваад мөн толгой руу нэг удаа цохисон. Ингээд түргэн цагдаа болж явсаар байгаад өглөө болгосон. Шөнө цагдаа ирээгүй. М эхнэртээ агсан согтуу тавиад байхаар нь би боль гэж хэлтэл намайг хэл амаар доромжилж түлхсэн учраас миний уур хүрч түүнийг цохисон. Прокурорын тогтоол дээр хохирогчийн мэдүүлэгт миний толгой руу архины шилээр хоёр удаа цохисон гэж мэдүүлсэн байна. Энэ бол худлаа, түүний толгой руу би гараараа нэг удаа, архины шилээр нэг удаа цохисон. Гараар цохисоныг архины шилээр цохисон гэж ойлгоод байх шиг байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би Мөнх-Эрдэнийн толгой руу шилээр хоёр удаа цохиогүй. Гараараа нэг удаа,  шилээр нэг удаа толгой руу нь цохисон. Хохирогчийн зүгээс бодитой бололцооны нэхэмжлэл гаргавал түүнийг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт:

1. Д.М биед духны зүүн хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ.

2. Уг гэмтлийг духны шарх нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, зүүн нүдний зовхинд цус хуралт хатуу зүйлийн тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Духны зүүн хэсэгт шарх нь ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Цаашид бүрэн эдгэрэх боломжтой гэмтлүүд ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 523 дугаартай дүгнэлт:

1, 2. Д.М биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 106 хуу/, 

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 584 дугаартай дүгнэлт:

1. Д.М биед дараах гэмтэл тогтоогдлоо. 

2. Д.Мн биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл 

тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл тус бүр хэрэг гарсан гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл 

байна. 

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох болон ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн 

үйлчлэлээр үүснэ. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл 

мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 113 хуу/, 

 

Хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд, эмчийн тодорхойлолт /хх-ийн 9-10 хуу, 107-110 хуу, 114 хуу/, 

Хохирогчийн эм тариа авсан болон эмчилгээний төлбөр төлсөн, мөн нэмэгдсэн 

өртөгийн албан татвартай холбоотой баримтууд /хх-ийн 11-14 хуу, 127-128 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 35 хуу, 124 хуу/

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36 хуу/

 Э.Б иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн  37 хуу/

Дархан-Уул аймгийн “ЭБИБ” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 129 хуу/ 

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 41-42 хуу, 71-72 хуу, 132-133 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зочид буудалд иргэн Д.М нь бусдад зодуулж, түүний биед хөнгөн гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо. 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн байна. Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б гэм буруутай, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зочид буудалд Д.Мунтуулж амраасангүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 

 

Хохирогч Д.М өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу гутлын худалдаа хийхээр эхнэр Баярцэцэг, Б.Б хуурай эгч гэх Ц нарын хамтаар явсан...шөнө 02 цагийн үед дотор муухай оргиод бөөлжих санаатай босох гэж байхдаа тэсэлгүй орон дээрээ бөөлжтөл Бгэнэт чи бөөлжлөө, хүн амраасангүй гээд босч ирснээ шууд миний нүүр рүү цохисон. Манай эхнэр дундуур орж салгах гэтэл хогийн савнаас ууж дууссан архины шил аваад толгой руу 2 удаа цохисон. Эхнэр салгах гэтэл хэвлий хэсэг рүү нь архины шилээр мөн нэг удаа цохисон. Энэ үед Цгэх хүүхэд босч ирээд архины шилийг нь булааж авсан. Толгойноос цус гоожоод доошоо тонгойгоод сууж байхад Бчихэнд чамайг энд алаад хаячихсан байхад хэн ч юу ч хэлэхгүй шүү гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу, 15-16 хуу/ 

 

          Гэрч Э.Б өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгаас Архангай аймгийн Хайрхан сум руу гутлын худалдаа хийхээр нөхөр М болон 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт гутлын худалдаа хийж байгаад танилцсан Б түүний танил Ц нарын хамтаар явсан...02 цагийн үед манай нөхөр дотор муухай оргиод байна бөөлжлөө гэхээр нь босч хувин авч өгөхийн завдалгүй бөөлжсөн. Гэтэл Б унтуулж амраасангүй гээд хөнжлийг нь сөхсөнөө нүүр рүү нь цохисон. Би дундуур нь орж салгатал орны хөлийн дэргэд байсан хогийн савнаас архины шил авсанаа нөхрийн толгой руу 2 удаа цохисон. Мөн миний хэвлий рүү нэг удаа цохисон. Энэ үед Цэгч босч ирээд шилийг нь булааж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу, 88-90 хуу/ 

 

Гэрч Т.Ц өгсөн....шөнө М, Бг хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан. М ор руугаа бөөлжсөн юм шиг байгаа юм, тэгж байтал Б босч ирснээ та хоёр яагаад хүн унтуулдаггүй юм бэ, би унтаж амармаар байна гэж хэлээд тэр хоёртой маргасан. Тэгсэнээ хогийн сав дотор байсан 0.75 литрийн архины шилийг аваад Мөнх-Эрдэнийн толгой руу 2 удаа цохисон. Энэ үед нь би орноосоо босоод очиж Б гарнаас архины шилийг салгаж автал М толгойноос цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22  хуу/

 

Э.Б яллагдагчаар өгсөн:...архи дууссаны дараа унтаж амархаар болоод хэвтэж байтал М эхнэртэйгээ хэрэлдсэн нэг цаг гаран хоорондоо маргасан. Сүүлдээ би боль гэж хэлээд үг аваагүй, гэтэл М хэдэн оймсоо аваад эндээс зайл гээд хэл амаар доромжилж байхдаа миний цээж рүү түлхсэн. Энэ үед би түүний толгой руу гараараа нэг удаа цохиж ширээн дээр байсан архины шилийг аваад мөн толгой руу нэг удаа цохисон...прокурорын тогтоол дээр хохирогчийн мэдүүлэгт миний толгой руу архины шилээр хоёр удаа цохисон гэж мэдүүлсэн байна. Энэ бол худлаа, түүний толгой руу би гараараа нэг удаа, архины шилээр нэг удаа цохисон. Гараар цохисоныг архины шилээр цохисон гэж ойлгоод байх шиг байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 360 дугаартай дүгнэлтэд...Д.М биед духны зүүн хэсэгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлийг духны шарх нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй, зүүн нүдний зовхинд цус хуралт хатуу зүйлийн тус бүртээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх дүгнэлт /хх-ийн 18 хуу/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 523 дугаартай дүгнэлтэд... Д.Мн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 106 хуу/, 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр

сарын 23-ны өдрийн 584 дугаартай дүгнэлтэд... Д.М биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 113 хуу/, хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд, эмчийн тодорхойлолт /хх-ийн 9-10 хуу, 107-110 хуу, 114 хуу/, хохирогчийн эм тариа авсан болон эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.М, гэрч Т.Ц, Э.Б, Э.З нарын мэдүүлэг, шинжээчийн  Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 360 дугаар, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 523 дугаар, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 584 дугаартай дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.М толгойн тус газарт цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 584 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Аймгийн Прокурорын газраас Э.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

Иймд шүүгдэгч Э.БМонгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хохирогч Д.М нь хавтаст хэргийн материалтай танилцах үедээ /хх-ийн 133 хуу/ “би 2.889.000 төгрөгийг Б баримтаар нэхэмжилж байна” гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нь 2.889.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэх баримт авагдаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь хохирогчид эмчилгээний зардалд тооцож 300.000 төгрөгийг төлсөн талаараа мэдүүлсэн, мөн хохирогч Д.М нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан талаараа мөрдөн байцаалтын шатанд /хх-ийн 87 хуу/ мэдүүлсэн байна. 

Хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 2.889.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд үүнээс 1.092.500 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Б төлсөн 300.000 төгрөгийг хасч, үлдэх 792.500 төгрөг гаргуулан хохирогч Д.Мд олгуулж, үлдэх 1.796.500 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 1.796.500 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Э.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Г овгийн Э-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Э.Б бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 792.500 төгрөг гаргуулан хохирогч Д.Мд олгож, хохирогч нь 1.796.500 төгрөгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч 

тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ