| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0034/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/54 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: М.И
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ч.Л нарыг оролцуулан, гэрч М.Г байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Ч Лд холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Г овгийн Ч Л /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Л нь С.Ж бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хөтөл гэх газар М.Игэрийн хугархай унь, чулууны блок ашиглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч М.И өгсөн:...Лд зодуулсандаа гомдолтой байна, аймаг руу ирж очсон унааны зардал болон эмчилгээний зардал нийт 7.100.000 төгрөг нэхэмжилж байна...гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч М.И өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Цагаан хөтөл гэх газар гэртээ байж байсан чинь манай нутгийн Л, Жнар манайд ирж надтай золгочихоод хоол, цай уугаад хууч хөөрөөд сууж байсан. Л манай нутагт отороор ирсэн Х ын эхнэр Н явалддаг гэж ярьсан байсан. Тэгж ярьсаныг нь Х сонссон байсан. Би Л д чи айл амьтан үймүүлэх гэж байгаа юм шиг хамаагүй худлаа юм ярьж болохгүй шүү, чи хамаагүй ийм юм яриад яваад байвал өөрөө цагдаа шүүхээр асуудалд орох байх шүү гэж хэлтэл Л босож ирээд чамд хамаагүй, чи яасан их хүний мууд дуралдаг юм бэ гээд миний шанаа руу өшиглөөд, гараараа нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхлээр нь би Л гийн хөлнөөс нь барьж аваад дарж унагаагаад дээрээс нь дараад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл манай охин дүү Д намайг салгасан, манай хажуу айлын Х гэдэг залуу орж ирээд бас салгасан. Тэгээд Л, Ж хоёр манай гэрээс гараад явахаар нь би зодуулсан шарандаа араас нь гараад гэрийн хаяанд байсан унийг аваад Жг цохих гэсэн чинь манай дүү охин Д намайг бариад авахаар нь би униа хаясан. Тэгтэл Л, Ж хоёр манай гэрийн хаяанд хураасан байсан унинаас нэг, нэг унь аваад намайг хоёр талаас униараа нүдсэн, намайг нүдсэн унь нь хугараад унасан. Тэгтэл тэр хоёр униа хаячихаад Жнь одоо явья гээд түрүүлээд морь руугаа явсан чинь Л нь үлдээд манай гэрийн хаяанд байсан машины дугуйнд эвдэг 20x30 см хэмжээтэй чулуун блокийг аваад миний ууцан дээр шидчихээд ингээд чи муу үх гэж хэлсэнээ яваад өгсөн. Манай эхнэр Ганцэцэг зодоон эхлэхэд айсандаа Л, Жнарын эхнэрийг дуудах гээд гэр рүү нь явсан байсан. Манайд би манай охин дүү Д, Хнар байсан. Зодоон эхлэх үед манай эхнэр Г байсан тэгээд хүн дуудах гээд гараад явсан. Л миний нүүрний баруун шанаа руу нэг удаа өшиглөсөн, гараараа хамар руу нэг удаа цохисон, гэрээс гараад Л, Жхоёр хоёулаа нийлээд униар миний биеийн бүх хэсэг рүү униар хугартал нүдсэн. Би хэн нь миний хаана хэдэн удаа цохисныг нь мэдэх боломжгүй байсан. Би толгойгоо хамгаалаад газар хэвтсэн. Хамгийн сүүлд Л миний нуруу руу блокоор цохисон. Надаас өөр хүнд гар хүрсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Л нь намайг өөрт нь хандаж үг хэлсэнд ууралсан юм шиг байсан. Би Ж юу ч яриагүй байсан тэгтэл намайг Л тэй нийлж зодсон, Ж манай гэр дотор Л бид хоёр зодолдох үед Ж намайг цохиогүй, намайг Л гийн дээрээс холдуулах гээд нэг удаа түлхсэн. Л, Ж хоёр манай гэрээс түрүүлээд гарсан, би араас нь гартал Ж миний толгой, зүүн тал мөр хэсэг рүү гэрийн униар цохисон. Ж миний духны дээд хэсэгт цохисон. Тэрнээс болоод цохисон хэсэгт нь халцарсан, тархи доргисон. Зүүн мөр, ар нуруу хэсэгт зөөлөн эдийн гэмтэл учирсан. Л миний нүүр рүү өшиглөсөн. Гараараа цохисон тэрнээс болоод миний нүүр зулгарсан, гэрээс гараад Л униар миний нуруу руу олон удаа цохисон, газар унасан байхад дээрээс блок шидэж нуруу руу цохисон. Тэрнээс болоод миний хавирга хугарсан. Би маш гомдолтой байна, би эмчилгээний төлбөр 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн хуу/
Гэрч М.Г өгсөн: ...2018 оны 02 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хөтөл гэх газар манай гэрт Л, Ж нар морьтой ирсэн. Тэр хоёр манай гэрт орж ирээд манай нөхөр И бид хоёртой золгосон. Тэгээд бид хоёрт цай хоол хийж өгчихөөд байж байсан чинь Л нь манай нөхөрт би Цэцэрлэг сумаас ирсэн айлын эхнэртэй нь 2 удаа унтсан гээд ярихаар нь манай нөхөр И Лд манай дүү хамаагүй тэгж ярьж болохгүй шүү. Айл гэр үймүүлнэ шүү, тэгээд цаашилбал цагдаа шүүхээр ч явж мэднэ шүү гэж хэлсэн чинь Л босож ирснээ чи намайг яасан гэж цагдаа, шүүхэд явуулдаг юм бэ гэснээ манай нөхрийг барьж аваад дээрээс нь дараад нүдсэн. Тэгтэл Ж нь манай гэрийн ширээг өшиглөж унагаагаад наадхаа ал ал гээд Лг улам огшоогоод байсан. Би Лг салгах гээд хүчрэхгүй болохоор нь машинаараа Л, Ж хоёрын эхнэрийг олж ирэхээр явсан. Л, Ж хоёрын гэр нь манайхаас ойрхон 1 км хүрэхгүй зайтай байдаг юм. Би Лгийн эхнэрийг дагуулаад гэртээ эргээд ирсэн чинь манай нөхөр И гэртээ зодуулчихсан нүүр ам нь цустайгаа холилдсон, дух нь хагарсан байсан. Л, Жхоёр манайхаас гараад зугтаачихсан байсан. Гэр дотор зодоно болох үед би, манай эгчийн охин Д, Хнар байсан. Өөр хүн байгаагүй. Намайг хүн дуудах гээд явсаны дараа болсон зүйлийг Д Х нар сайн харсан. Гэр дотор байхад Л манай нөхрийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиод дээрээс нь дарж аваад гараараа нүдээд байсан. Гэр дотор байхад Жманай нөхрийг цохисон эсэхийг хараагүй. Тэгээд би эхнэрүүдийг нь дуудах гээд явсан. Гэрийн гадаа гараад яаж зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Манай нөхрийн дух хэсэгт хагарсан, тархи хавантай, зүүн талын мөрөндөө зөөлөн эдийн гэмтэлтэй, зүүн талын 10 хавирга хугаралтай, 9 ур хавирга гэмтсэн, хоёр хөл, хоёр гарын булчин нь хөх эрээн болсон байсан. Намайг явсаны дараа манай нөхрийг гэрээс гаргаж байгаад Л, Жхоёр нийлээд гэрийн гадаа хураасан, манай нөхрийг нүдсэн байсан. Бас блокоор ар нуруу руу нь цохисон байсан. Ямар учраас зодсон талаар нь ойлгохгүй байна, өр авлага өш хонзонгийн асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Гэрч Ч.Х өгсөн:...би И гэр рүү ортол Ж, Л, И нар хууч хөөрөөд сууж байсан. Тухайн үед би, Ж, Л бид нар согтуу байсан, И эрүүл байсан. Тэгтэл Л Итой маргалдаад босож ирээд ширээн дээр байсан тавагтай идээг нь нураагаад И гэрийнхээ зүүн хойд хэсэгт сууж байхад нь очоод цээж рүү нь өшиглөөд, дээрээс нь дараад авсан. Тэгэхлээр нь би босож ирээд Лг барьж аваад салгасан. Тэгээд Ж, Л нар гэрээс гарсан би араас дагаад гарсан миний араас И гараад ирсэн. Гэрийн гадаа гараад Л, И хоёр хоорондоо дахиад зодоон хийсэн. Л И газар унагаагаад дээрээс нь гэрийн униар цохиод байсан, би тухайн үед их согтуу байсан болохоор тэр хоёрыг салгах гээд дийлээгүй, намайг Жнь барьж аваад байсан. Тэгээд удаагүй Ж, Л хоёр морьдоод яваад өгсөн. Намайг Игэрт орох үед Л, И хоёр хоорондоо маргалдаад байсан. Би учрыг нь сайн ойлгоогүй. Тэр хоёр хоёр биенийгээ хуц, нохойгоор дуудаад байсан. Тэгсэн чинь Л босож ирээд И өшиглөөд унагаасан. Л ямар шалтгаанаар И зодсоныг мэдэхгүй байна. Гэрт байхад Л Ин цээж рүү нь өшиглөөд дээрээс нь дараад авсан. Дээрээс нь дарж аваад яаж цохисоныг нь сайн хараагүй, гэрээс гараад Л И дээрээс нь униар нүдээд байсан хэдэн удаа хаана нь цохисоныг нь хараагүй, дараа нь харсан чинь унь нь хугарсан байсан. И Лг цохисоныг нь хараагүй. Намайг зодож цохисон хүн байхгүй, ЖИ цохиогүй байх намайг харж байхад л ямар ч байсан тийм зүйл болоогүй. Л түрүүлж босож ирээд И өшиглөсөн. Гэрт И, Л, Ж, миний бие тэгээд Иэгчийх нь хүүхэд Днар байсан, И эхнэр Г зодоон эхлэх үед гэрт байж байгаад хүн дуудах гээд гараад явсан. Л гэрийн гадаа хураасан байсан блокийг аваад Инуруун дээр нь шидсэн гэсэн би тэрийг нь харж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Д.Дгийн өгсөн:...И ахынд орж ирээд золгоод хоол, цай идэж уугаад юм яриад сууж байснаа Л нь манай ах И той маргалдсан. Тэгсэнээ босож ирээд И ахын цээж хэсэг рүү өшиглөөд, дээрээс нь дараад гараараа цохисон. Тэгэхлээр нь би босож ирээд тэр Л гэдэг ахыг боль гээд холдуулаад И ахыг хорьсон. Тэгсэн чинь Л, Жнар гэрээс гарсан араас нь манай ах гарсан. И ахыг гэрээс гараад ирсэн чинь Л гэх хүн гэрийн хаяанд хураалгаастай байсан гэрийн унинаас аваад И ахыг цохиод унагаасан. Тэгээд дээрээс нь униараа цохисон унь нь хугараад унасан. Би тэр Л гэдэг ахыг холдуулж салгасан чинь хугарсан униа хачихаад гэрийн хаяанд байсан блокийг аваад ахын нуруун дээрээс нь шидчихээд яваад өгсөн. Гэрт И ах, Г, Л, Ж, Х, тэгээд би байсан. И, Л нар хоорондоо ямар зүйлээс болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна, хоорондоо юм яриад сууж байсанаа маргалдаад эхлэсэн. Би тэр хоёрын юу ярьж байсаныг нь анзаарч сонсоогүй юм. Гэрт байхад И ахын цээж рүү нь нэг удаа өшиглөсөн, толгой хэсэг рүү нь гараараа 2, 3 удаа цохисон, Гэрээс гараад гэрийн униар И ахын толгой руу нэг удаа цохисон, И ах газар унасаны дараа униар цээжин бие хэсэг рүү нь хоёр удаа цохисон. Барлагын чулуун блокоор ар нуруу руу нь нэг удаа цохисон. Ж ахыг цохиогүй, Л өөр хүнд гар хүрээгүй...би өмнө нь мэдүүлэг өгөхдөө Ж хамт ирсэн хүний нэрийг буруу хэлсэн байсан. Тэр хүнийг Чойжилийн Л гэдэг юм. Тэр хүн манай ах И зодсон. Миний харж байснаар бол гэр дотор байхад Ж гэх хүн Л зодолдоод байсан, намайг харж байх үед л лав Ж гэх хүн И ахтай намайг хараагүй байхад цохисон үгүйг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу, 32-33 хуу/
Гэрч С.Жгийн өгсөн:....И, Л хоёр хоорондоо маргалдаад зодоон хийсэн. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь орсон И, Л хоёр нэг нэгнийгээ цохилцоод салсан. Тэгээд би Л г аваад гэрээс гарсан чинь И араас гарч ирээд гэрийн унь бариад Л рүү дайраад ална гээд байсан, тэгсэнээ униараа намайг цохих гээд далайхаар нь би унийг нь булааж аваад И зөрүүлээд гар руу нэг удаа цохисон. Тэгээд би тэр унийг нь гэрийнх нь хаяанд хаясан. Тэгтэл Л бас нэг гэрийн унь барьж ирээд Ихөл рүү нь хоёр гурван удаа цохисон, тэгээд гэрийн хаяанд байсан чулуун блокийг аваад шидсэн чинь хөлнийх нь хавид унасан яаг хаана нь цохисоныг нь би сайн хараагүй тэгээд Л бид хоёр яваад өгсөн. И Л хоёр юм яриад сууж байсанаа нэг нэгнийхээ тоглоомыг даахгүй уурлаад хоорондоо маргалдсан яг юунаас болж маргасаныг нь би сайн ойлгоогүй И өмнө Лтэй бэлчээрээс болж маргаж байсан юм байна лээ. Би Итой маргалдаагүй, би Лг салгах гээд дундуур нь орсон чинь И миний толгойруу 2, 3 удаа гараараа цохисон өөр газар цохиогүй. Би гэрийн гадаа зогсож байсан чинь И надруу унь бариад дайрхаар нь би гараараа зүүн талын шанааруу нь нэг удаа цохисон тэгтэл И газар унасан тэгэхлээр нь унийг нь булааж аваад баруун талын шуу хэсэгт нь нэг удаа цохисон. Би И толгой, мөр рүү нь униар цохиогүй, баруун талын гар руу нь нэг удаа л цохисон. Гэрт байхад Л Ихаана нь яаж цохисоныг нь сайн хараагүй, гэрийн гадаа байхад гэрийн униар хөл хэсэг рүү нь хоёр гурван удаа цохисон, чулуун блок аваад шидсэн тэр нь оносон эсэхийг нь сайн хараагүй. Тухайн үед миний толгой хөндүүр болсон байсан өөр ямар нэг гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Ч.Лн яллагдагчаар өгсөн: ....Миний үйлдэл тохирч байна, би И зодож биед нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 02 дугаар сарын 17-ны орой би саахалт айлын Жахын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг Цагаан хөтөл гэх газар нутаглаж байсан. Игэрээр айл хэссэн юм. Ж ах бид хоёр И гэрт нь ороод хоол, цай идэж уугаад сууж байсан чинь И намайг чи муу малын бэлчээр дээр буулаа гээд байсан, тэгсэнээ чи Хэхнэртэй унтсан гэж ярьсан юм уу, чи айл гэр үймүүлж байж шоронд оров гээд хэрүүл өдөөд байхаар нь би уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл И босож ирээд миний цээж рүү өшиглөхөөр нь би босож ирээд И түлхэж холдуулсан чинь Жах И надаас салгасан. Тэгээд би гэрээс гарсан. Намайг гэрийн гадаа гарч ирээд байж байсан чинь И араас гүйж гарч ирээд чамайг ална гээд модон шон бариад над руу дайрсан.Тэгтэл хажуу талаас нь Жах И түлхэж унагаахаар нь би гэрийх нь хаяанд байсан унийг аваад И хоёр гурван удаа цохисон. Тэгээд униа хаячихаад хажуухан талд байсан чулуун болокийг аваад шидсэн чинь хөл хэсэгт оносон. Тэгээд би уяан дээр байсан морь руугаа явсан. Намайг морин дээрээ ирээд морьдож байсан чинь Жах араас ирээд бид хоёр морьдоод гэр рүүгээ явсан. Би гэрт байхад И цохиогүй, гэрээс гарч ирээд И газар унасан байхад нь гэрийн модон униар хоёр, гурван удаа цохисон. Яг хаана нь цохисноо мэдэхгүй байна, чулуун болокоор хөлийн ар шилбэ хэсэг рүү нь цохисон. И миний цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, гараараа толгой руу хоёр удаа цохисон. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-74 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаартай дүгнэлт:
1. М.И биед зүүн талын 10 дугаар хавирга далд зөрөөтэй хугарал, зүүн мөр
цээжний араар зөөлөн эдийн няцралт, тархи доргилт, нүүрэнд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д
зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт
эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 42 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13 хуу/
Эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 14 хуу/
М.И эрүүл мэндийн байдалтай холбоотой болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаар тэмдэглэл /хх-ийн 43-47 хуу/
Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 64 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 77 хуу/
Ч.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79 хуу/
А дансны тодорхойлолт /хх-ийн 81 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 86-87 хуу/
Хохирогчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн хохирлын баримтууд, гэрэл зургууд /хх-ийн 108-115 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Лд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Л нь С.Жбүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цагаан хөтөл гэх газар хохирогч М.И гэрийн хугархай унь, чулууны блок ашиглан зодож эрүүл мэндэд нь зүүн талын 10 дугаар хавирга далд зөрөөтэй хугарал, зүүн мөр цээжний араар зөөлөн эдийн няцралт, тархи доргилт, нүүрэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч М.И, гэрч М.Г, Ч.Х, Д.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Л нь хохирогч М.И гэрийн хугархай унь, чулууны блок зэргийг ашиглан хохирогчийн биед үүссэн зүүн талын 10 дугаар хавирга далд зөрөөтэй хугарал, зүүн мөр цээжний араар зөөлөн эдийн няцралт, тархи доргилт, нүүрэнд зулгаралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 114 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ч.Л нь С.Ж бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн С.Жнь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын эмнэлэгт өвчний улмаас нас барсан болох нь нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ /хх-ийн 64 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд С.Ж холбогдох хэргийг прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор /хх-ийн 92-93 хуу/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Аймгийн Прокурорын газраас Ч.Лгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Лг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч М.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож М.И нь мөрдөн байцаалтын үед гомдолтой байна, эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн /хх-ийн 22 хуу/ мэдүүлэг өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед /хуу-ийн 145-153 хуу/ 7.100.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд үүнээс Амин-Эрдэнэ эмнэлэгт үзүүлсэн хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардал 1.040.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага ханган нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Лгээс 1.040.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ид олгуулж, үлдэх 6.060.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул 6.060.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Л гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн, ...мөн зүйлийн 2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн чулуун блок нэг ширхэг, хугархай унь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.5, 1.7, 1.8, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ч Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн
зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д
зааснаар шүүгдэгч Ч.Лгээс 1.040.000 төгрөг гаргуулан хохирогч М.Ид олгож, хохирогч М.И нь 6.060.000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн чулуун блок нэг ширхэг, хугархай унь нэг ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ