Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2016/00231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Шунхлай, 19 гудамж, 139 тоотод оршин суух, ЙС66012902 дугаарын регистртэй, Дархан жамц овгийн Раднаагийн Уранчимэгийн 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “…Миний бие 1982 оны 01 дүгээр сараас 1989 оныг дуустал “Энхтайван” нэгдэлд аав ээжийн хамт мал маллаж байсан. 2016 оны 01 дүгээр сард өндөр настны тэтгэвэрт орох байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний бие 1982 оны 01 дүгэр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Р.Уранчимэг нь Хархоринд ирж чадахгүй. Унаа байхгүй. Ажилгүй, нөхөр тахир дутуу болохоор мөнгө төгрөгний бололцоо байхгүй. Иймд хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Уранчимэг ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №390 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №408 дугаартай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дархан жамц овгийн Раднаагийн Уранчимэгийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Р.Уранчимэг нь улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА