Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 146/ШШ2016/00232

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Одын 8-11 тоотод оршин суух Б овогтой Д-н С-н /РД:......./ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 3 дугаар баг, Сайрын 11-18 тоотод оршин суух С овогтой Б-н М-д /РД:........./ холбогдох,

1 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

            Д.С миний бие нь 2016 оны 4 сараас Мөнхсайханд хүнсний бараа болон бэлэн 200 000 төгрөг нийт 1 650 000 төгрөгийг өгсөн юм. Удахгүй өгнө гэсээр одоог хүрлээ дэлгүүрт бараа татах гээд надаас энэ өр нь нэхэгдээд байсан тул би тэтгэврийн зээл авч энэхүү өрийг дарж барагдуулсан тул Мөнхсайханаас 1 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... Нэхэмжлэгч Д.С миний бие хариуцагч Б.Мөнхсайханы тайлбартай танилцлаа. Мөнхсайхан нь 1 650 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн байна. Миний бие татгалзах зүйлгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Мөнхсайхан би нэхэмжлэгч Д.Сэрчмаагийн нэхэмжилсэн 1 650 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Б.М-д холбогдуулан 1 650 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.С-н   нэхэмжилсэн 1 650 000 төгрөгийг хариуцагч Б.М  нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С-н нэхэмжилсэн 1 650 000 төгрөгийг хариуцагч Б.М- нь хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 350 төгрөгөөс 20 675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 20 675 төгрөг, хариуцагч Б.М-с 20 675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                               

  

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА