Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 540

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г холбогдох эрүүгийн 1806 04443 0282 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Бат ширээт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 275 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 cap хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, С.Г .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их цайз” захын баруун талд иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодолдож улмаар газар унасан утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Батсайханы өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч Т.Мөнхдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-24/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, шүүгдэгч С.Г урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-50/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их цайз” захын баруун талд иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодолдож улмаар газар унасан утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батсайханы өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн үед би Баянзрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул тэнгэр” хотхонд найз болох Мөнх-Эрдэнэтэй хамт 0.5 грамм Хараа архи хувааж уусан. Би утасныхаа хохирлыг нэхэмжилнэ. Бэлнээр мөнгө байсан эсэхийг нарийн санахгүй байгаа учраас “Дамно” ХХК-ны үнэлсэнээр 226.800 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх-20-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мөнхдэлгэрийн өгсөн: “...Би өчигдөр бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Цайз” захын 1000 унаа явдаг хэсэгт зогсож байхад 30 орчим насны махлаг залуу мод барьчихсан ирээд “Цайз” зах орчмоор явдаг хар хочит Галаагийн нуруу нь хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Галаа тухайн залууг тонгорч унагаатал тухайн залуугийн халааснаас гар утас нь унатал Галаа тухайн хүний гар утсыг аваад зугтаачихсан. Тэгтэл тухайн махлах биетэй согтуу залуу намйг согтуу сууж байхад цагдаа дуудаад намайг Галааатай андуураад энэ хүн миний утсыг авсан гэж хэлтэл цагдаа нар авч явж эрүүлжүүлсэн.” /хх-23-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Г яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн орчимд ажлаа тараад ажлын газрын Од гэх залуутай нэг шил архи уугаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цайз” захын урд талд явж байсан чинь үл таних махлагдуу биетэй ах ирээд шууд модоор цохиод гар утас аваад ир гээд байхаар нь би зүгээр байгаарай гээд тухайн ахыг тонгорч унагаасан. Тэгээд би юу болсоны санахгүй байна. Тэгсэн чинь газарт нэг гар утас унасан байхаар нь миний гар утас байна гэж бодоод авчихсан.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-30-31/,

Шүүгдэгч С.Г урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-36/ гэх зэрэг болно.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч С.Г нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их цайз” захын баруун талд иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодолдож улмаар газар унасан утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батсайхан, гэрч Т.Мөнхдэлгэр нарын өгсөн мэдүүлэг, С.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Г 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Их цайз” захын баруун талд иргэн Т.Батсайхантай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан зодолдож улмаар газар унасан утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч С.Г гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч С.Г Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Галбадрахаас 228.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батсайханд олгохоор тогтов.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Г ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. С.Галбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д

зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Г оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Г цагдан хоригдсон 62 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Галбадрахаас 228.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Батсайханд олгосугай.

 

            6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, С.Г урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС