Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00220/И |
Дугаар | 146/ШШ2016/00235 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2016/00235
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Одын 8-3 тоотод оршин суух, Б-н Да-д холбогдох 2.320.000 төгрөг гаргуулахыг хүссэн Архангай аймаг, Хотонт сум, 4 дүгээр багт оршин суух, Ө овгийн Ж-н Г-н нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б овогтой Д нь 2015 оны 10 сард пронтер /давхар кабентай/ машиныг 5.800.000 төгрөгийн үнээр худалдаж аваад 3.480.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 2.320.000 төгрөгийг өгөхгүй удаа дараа худлаа ярьж, утсаа авахгүй, нүүр тулж уулзахаар хөгшин намайг элдэв хэл амаар доромжлон миний мөнгийг өгөхгүй байгаа тул Б.Д-с миний 2.320.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Ж.Г-н нэхэмжилсэн үлдэгдэл мөнгө болох 2.320.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин одоогоор миний бие нь дээрх мөнгийг төлөх боломж бололцоо муу байна. Ажил төрөл эрхэлдэггүй болохоор тодорхой хугацаанд төлж барагдуулах саналтай байна. 2016 оны 10 гаруй мал таргалж идэш эхлэх үед төлж барагдуулах болно. Миний бие оюутны сургалтын төлбөр төлөх /3 оюутан/ зэрэг хүндрэлтэй байдлыг минь харгалзан үзнэ үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Г нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Ж.Г миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Д нь 2.320.000 төгрөгийг 2016 оны 10 сард төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Б.Д-с 2.320.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Д нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д-с 26035, орон нутгийн төсвийн орлогоос 26035 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Г-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52070 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА