Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00030

 

 2023  *******2 25   2*******0/МА2024/00030

 

 

*******-******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

*******ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.*******ямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******0 дугаар сарын 24-ний өдрийн *******82/ШШ2023/0297******* дугаар шийдвэртэй

*******эхэмжлэгч *******-******* ******* ******* *******ны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******т холбогдох

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******7 дугаар байрны хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Батсүх, хариуцагч *******.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.*******андинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. *******эхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******.*******. *******.******* нь *******-******* ******* ******* *******ны эзэмшлийн *******7 дугаар байрны хонгилын хэсэгт гутал засвар, үйлдвэрлэл явуулахаар 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан.

*******.*******т 2023 оны 03 дугаар сарын 2*******-ний өдөр албан шаардлага хүргүүлж хонгилын өрөөг суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй байна. Байранд гэрээ зөрчиж дур мэдэн гэр бүлээрээ өсвөр насны хүүхдүүдийн хамт амьдарч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл учраас гэрээг цааш үргэлжлүүлэн сунгах боломжгүйг мэдэгдсэн. 20*******7 оноос хойш эзэмшдэг гэх боловч хийсэн гэрээний хугацаа дууссан тул суллуулах шаардлагатай байна.

Иймд Сууц ******* *******ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******, *******5.*******.******* дэх хэсэгт зааснаар *******.*******ын эзэмшиж байгаа Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******7 дугаар байрны 73 тоот гэх хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлж, ******* ******* *******ны мэдэлд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.*******. *******-******* ******* ******* *******той байгуулсан гэрээний дагуу миний бие Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, *******7 дугаар байрны хонгилын хэсгийг өөрийн хөрөнгөөр засварлаж тохижуулан хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах боломжтой болгосны эцэст гутал, цүнх засварын үйл ажиллагааг 20*******2 оноос эхлэн тогтмол явуулж, түрээсийн төлбөр болон цахилгаан, ус халаалтын зардлыг сар бүр төлж ирсэн. Миний эзэмшилд 3 өрөө байгаа, том өрөө, гал тогоо, үүдний хэсэгт гутал засвараа ажиллуулдаг. Гэтэл 2023 оны 0******* дүгээр сард ******* ******* *******ны дарга солигдож Ш.Батсүх гэдэг хүн болсноор гэрээгээ цуцална, байр суллаж өг гэж шаардах болсон.

2.2. Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй хийсэн үйлчилгээ эрхлэх гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж, хууль дүрэм, үүрэг хариуцлагаа ухамсарлан, ажиллаж амьдарч байтал намайг дур мэдэн гэрээ зөрчсөн, гэр бүлээрээ өсвөр насны хүүхдийн хамт амьдарч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж гэрээг сунгахгүй, хясан боогдуулж, ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох, амьжиргааны эх үүсвэрээс минь салгахаар санаархаж байна гэж үзэж байна.

Сууц ******* *******ны шаардлагын дагуу миний бие гутал, цүнх засварын ажлаа хийж чадахгүйд хүрвэл харин ч эсэргээрээ үр хүүхдүүддээ хоол хүнс, орон байр, ахуйн наад захын хэрэгслээр хангаж чадахгүй байдалд хүрэх бөгөөд миний гэр бүлийн гишүүдийн амьдралын баталгаа алдагдаж, гэр бүл, үр хүүхдүүдээ аюул, эрсдэлд оруулах нөхцөл байдал тулгараад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.4 дэх хэсэгт зааснаар *******.*******ын эзэмшилд байгаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******7 дугаар байрны хонгилын өрөөнүүдийг *******.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар нэхэмжлэгч *******-******* ******* ******* *******ноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ******* ******* *******нд олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.*******. *******эхэмжлэгчийн нэхэмжлэлд ...байранд дур мэдэн, гэрээ зөрчиж гэр бүлээрээ өсвөр насны хүүхдийн хамт амьдарч байгаа нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл учраас гэрээг цааш нь үргэлжлүүлэн сунгах боломжгүй гэдгийг мэдэгдсэн гэж тайлбарласан.

Хариуцагч миний бие 20*******2 оноос хойш өнөөдрийг хүртэл ************** жил гаруй хугацаанд дээрх хонгилын өрөөг түрээслэхдээ ямар байсан хонгилыг яаж өөрийн хөрөнгө мөнгөөр засварлаад, гутал засварын үйл ажиллагааг эрхэлж, түрээс, тог цахилгаан, татвараа цаг тухай бүрд нь төлж байсан нотлох баримтуудыг минь хэлэлцэхгүйгээр зөвхөн хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж гэрээ сунгагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй гэж үзээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2. *******эхэмжлэгч тал болох ******* ******* *******ны дарга орон *******ны дундын өмчлөлийн хонгилын байрны түрээсийг сунгахгүй гэж хясан боогдуулж байгааг өөрийн танил тал хэн нэгэнд түрээслүүлэх сонирхолтой байна гэж үзэж байгаа бөгөөд энэхүү ******* ******* *******ны даргын хувийн ашиг сонирхол нь харин ч эсэргээрээ намайг ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох, амжиргааны эх үүсвэрээс минь салгаж цаашлаад миний гэр бүл, үр хүүхдүүдийн минь амьдралын нөхцөл байдал доошилж, хоол хүнс, орон байргүй болох нөхцөл үүсгээд байгааг шүүхэд тайлбарлаж, фото зураг хэлбэрээр хавтаст хэрэгт нотлох баримт болгож өгсөн. Гэтэл шүүх миний тайлбар болон цуглуулсан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд чиний орон байрыг ******* ******* ******* шийдвэрлэх ёстой юм уу гэж загнаж, тайлбар хийх боломжийг үгүйсгэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхийг минь эдлүүлээгүйд гомдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

*******.******* нь 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр хүртэл подвалын 9 м.кв өрөөг цүнх засвар, ажлын байрны зориулалтаар түрээсэлсэн. Гэтэл түрээсийн гэрээг зөрчиж дулааны шугам сүлжээг өөрчлөөд дотор нь гэр бүлээрээ амьдарч байгаа. Үүнээс болж оршин суугчдын ус, дулааны асуудал хэцүү байгаа. Халуун ус ирэхгүй, паар сайн халахгүй оршин суугчид хохирч байгаа учраас чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх энэ асуудлыг үнэн зөв шийдсэн учир *******.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯ*******АВАЛ:

 

*******. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. *******эхэмжлэгч *******-******* ******* ******* ******* нь хариуцагч *******.*******т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******7 дугаар байрны хонгилын өрөөнүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2022 оны 0******* дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороо *******-******* СӨХ-ны хариуцдаг подваль, орцны щитны өрөөг түрээслэх гэрээ нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан ба уг гэрээгээр *******-******* ******* ******* ******* нь өөрийн хариуцдаг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороонд байрлах *******7 дугаар байрны подвалыг *******.*******ын эзэмшилд *******2 сарын хугацаатай шилжүүлэх, *******.******* нь сард 80,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

*******.******* нь *******7 дугаар байрны хонгил (подвал)-ын хэсэгт 3 өрөөг гутал, цүнх засварын үйл ажиллагаа явуулах зориулалтаар шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.******* дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэстэй ба энэ талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч түрээсийн гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн эсэх талаар зохигч мөн маргаагүй.

 

5. Түрээсийн гэрээний *******.2 дахь хэсэгт түрээслэх хугацааг 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийг хүртэл *******2 сар байхаар заасан ба хариуцагчид гэрээний хугацаа дууссан, үргэлжлүүлэн сунгах боломжгүй талаар мэдэгдсэн нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн *******4 тоот мэдэгдэл хэрэгт авагдсан, мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь түүнд мэдэгдэл өгснийг үгүйсгээгүй байна.

5.*******. Иргэний хуулийн 3*******8 дугаар зүйлийн 3*******8.5 дахь хэсэгт Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, 294 дүгээр зүйлийн 294.******* дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно, 294.*******.*******-д гэрээний хугацаа дууссан гэж тус тус заасан.

Хэрэгт 20*******9, 2020 онд байгуулсан подвал түрээслүүлэх гэрээ, мөн 20*******6 оны 0******* дүгээр сараас хойшхи зарим хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардал төлсөн баримтууд авагдсанаас үзэхэд, хариуцагч дурдсан хугацаанд түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаж байжээ. Гэвч талууд 2022 оны 0******* дүгээр сарын 28-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж гэрээний хугацааг *******2 сараар тогтоосон ба уг хугацаа дууссан байна. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.2. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.******* дэх хэсэгт Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан *******7 дугаар байрны хонгилын өрөөнүүдийг буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймээс дээрх хуулийн зохицуулалтад гутал, цүнх засварын ажил хийдэг, уг ажлаа хийж чадахгүйд хүрвэл гэр бүл, үр хүүхдүүдээ аюул, эрсдэлд оруулах нөхцөл байдал тулгараад байна гэх хариуцагчийн татгалзал болон гомдол нийцээгүй тул хүлээн авах боломжгүй байна.

 

6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв боловч түрээсийн гэрээний харилцаатай *******той үүссэн тус маргаанд өмчлөгчийн шаардах эрхийн талаарх Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.4 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд хонгилыг засан сайжруулахад зардал гаргасан, энэ эрхийг эдлүүлээгүйд гомдолтой гэж тусгагдсан боловч хариуцагч нь уг асуудлаар холбогдох шаардлагаа гаргахад шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *******0 дугаар сарын 24-ний өдрийн *******82/ШШ2023/0297******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн ******* дэх заалтыг Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-******* ******* ******* *******нд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, *******7 дугаар байрны хонгилын өрөөнүүдийг буцаан өгөхийг хариуцагч *******.*******т даалгасугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.БЯМБАСҮРЭ*******

 

ШҮҮГЧИД   Д.*******ЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА