Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 143

 

  

 

 

               

 

Ч.Гансүхэд холбогдох хорих ял эдлэхээс

    хугацааны өмнө тэнсэн суллах тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Батжаргалыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ялтан Ч.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжтай хэргийн материалыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Өгийнуур овогт Чимэдийн Гансүх, 1957 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, охин, хүү, зээ нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22а байрны 169 тоотод оршин суух,

-2014 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасч, 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 100.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 100.000.000 төгрөгийн төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хорих ялыг нэмж, 100.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасч, 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ЧМ57071011/,

ШШГЕГ-ын харъяа хорих 409 дүгээр ангиас: Ялтан Ч.Гансүх нь зан байдлын хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй зожиг, дотогшоо чиглэлтэй, хүлээцтэй, сэтгэлийн хөдөлгөөн багатай, аливаад өөрийн байр сууринаас ханддаг, ямар нэг гаж үг хэллэггүй, өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, хамт олны дунд биеэ авч явах чадвартай, ял эдлэх хугацаандаа хорих ангийн дотоод журмыг чанд мөрдөж, сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллахаар санал гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ялтан Ч.Гансүхийн эдлээгүй үлдсэн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллах тухай дүгнэлт үйлдэж, ШШГЕГ-ын харъяа хорих 409 дүгээр ангийн даргын санал, тодорхойлолт, ялтны хувийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гансүхийн эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар  26 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, захирамжид гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “…Миний бие хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай хүсэлтээ 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан ба хорих ангийн даргын саналыг үндэслэн хяналтын прокурор П.Зориг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай дүгнэлт, хувийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хууль тогтоомжид “ялтан урт, богино хугацааны ямар нэгэн сургалт, хүмүүжлийн ажилд хамрагдаж баримт аваагүй, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар биеэ дайчлаагүй бол зөрчил дутагдал гаргасан, сахилгын шийтгэл хүлээсэнтэй адилтгаж, засал хүмүүжлээ олоогүй гэж үзэх үндэслэл болох” талаар заагаагүй. Миний бие хорих ял эдлэхдээ хорих ангиас зохион байгуулсан бүхий л сургалтад хамрагдаж батламж авч амьдралыг харах чухал зүйлийг өөртөө нээж чадсан бөгөөд шүүх хуралдаанд сургалтад сууж гэрчилгээ авсан талаар мэдүүлсэн. Засрал хүмүүжлээр хууль тогтоомж, ангийн дотоод журмыг чанд сахиж, албан хаагчаас өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт хэрэгжүүлэн сахилга, ёс зүйн харилцааны ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл авагдаагүй, хариуцсан ажилдаа идэвхи зүтгэл санаачлагатай байж хүмүүжил олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байсан. Хорих ангийн даргын тушаалаар 11 удаа, нийт 8 сар 20 хоногийн шагналын хоног авсан. Ерөнхий шүүгч Н.Одонтуул шүүх хуралдаанд огт яриагүй атлаа захирамждаа миний биеийг засрал хүмүүжлийг олоогүй мэт болгон хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллахгүй байхаар дүгнэжээ. Хэрвээ энэ үндэслэлийн талаар шүүх хуралдаанд ярьсан бол тус хуралдаанд оролцож байсан тус хорих ангийн тоо бүртгэл, нийгмийн ажилтан нар тодорхой тайлбар өгөх байсан болов уу.

…Миний бие өөрийгөө чөлөөт амьдралд эргэн орж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж өгнө үү…” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус ялтны хувийн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нийслэлийн прокурорын газраас ялтан Ч.Гансүхийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг шийдвэрлүүлэхээр хорих ангийн даргын санал, тодорхойлолт, ялтны хувийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Ялтан Ч.Гансүх нь 2014 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасч, 5 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 100.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялын зарим болох 100.000.000 төгрөгийн төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ял дээр нэмж, 100.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасч, 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно.” гэж заажээ.

 

Ялтан Ч.Гансүх шүүхээс оногдуулсан хорих ялын 2/3 доошгүй буюу 4 жил 24 хоногийн /ялтны хувийн хэрэг шүүхэд ирснээс хойш хугацааг оруулан тооцсон/ хорих ялыг биечлэн эдэлж, хорих ангийн даргын тушаалуудаар 8 сар 20 хоногоор урамшуулагдан нийт 4 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг эдэлсэн, түүнчлэн тэрээр хорих ял эдэлж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, хорих ангийн албан хаагчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, хариуцсан ажилаа идэвх санаачлагатай тогтмол сайн хийж гүйцэтгэснээс гадна, эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг бүрэн төлж барагдуулсан болох нь ялтны хувийн хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 25 дугаар тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 409 дүгээр ангийн ялтан Ч.Гансүхийн ялын тооцооны болон түүний зан байдал, засрал хүмүүжил, сэтгэл зүйн тодорхойлолт, тус хорих ангийн даргын тушаалуудаар шагналын хоног олгосон байдал, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 17/01 тоот мэдэгдэх хуудсаар тус тус нотлогдож байна.         

 

Анхан шатны шүүх “...ялтан Ч.Гансүх нь хорих ангийн захиргаа болон бусад байгууллагаас явуулсан хүмүүжлийн ажил болон сургалтад хамрагдан идэвхтэй оролцсон, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх талаар биеэ дайчлан ажилласан талаарх баримт материалыг шүүхэд ирүүлээгүй, ялтны хувийн хэрэгт энэ талаарх баримт огт хавсаргагдаагүй, ялтан Ч.Гансүх засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, түүнчлэн ялтан Ч.Гансүхэд 8 сар 20 хоногийн шагналын хоног олгож урамшуулсан байх боловч ямар ажил хөдөлмөр хийж уг шагналын хоногийг олгосон талаарх баримт огт байхгүй байна...” гэж дүгнэн ялтан Ч.Гансүхийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ялтны хувийн байдлын талаар авагдсан баримтуудтай нийцээгүй, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд ялтан Ч.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1261 дүгээр зүйлийн 1261.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

 

  1.