| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0018/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 17
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар ирүүлсэн шүүгдэгч Ц.Нд холбогдох 1930000040008 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 1-6 насны 3 хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр баг “Х” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ц.Н.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бурхант” гэх газар иргэн Т.Быг зодож, мөн данхтай халуун цай шидэж, эрүүл мэндэд нь “зүүн мөрөн, баруун гарын тохойн дээд талд цус хуралт, баруун гуяны дотор талд түлэгдсэн сорви” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Хохирогч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Д.Аын төрсөн өдөр болоод манай ойр орчмын хүмүүс ирж тэмдэглэсэн юм. Манайд ирсэн хоёр залуу хоорондоо маргалдаж муудалцаад байхаар нь би салгасан юм. Тэгтэл Ц.Н нь нөхрөө өмөөрөөд миний хорьсон хүн рүү данхтай цай аваад шидэхэд намайг оносон юм. Тэгээд Нын араас би гарахад маргалдаж, улмаар бид хоёр зууралдахад Ганбат салгасан. Тэгээд Н нөхөртэйгөө гэртээ харьсан юм. ... Н нь данхтай цай цацсан, гадаа зууралдаж, түлхэж унагасан. Тэрнээс биш яг цохиж өшиглөсөн зүйл бол байхгүй Миний баруун гарын тохойн дээр хөхөрсөн, баруун хөлийн гуяны дээр түлэгдсэн, зүүн гарын хэсэгт хөхөрсөн. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа Ц.Нтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/,
Гэрч Ц.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны орой А манайд ирээд төрсөн өдөртэй гээд Н бид хоёрыг аваад явсан юм. Эхлээд эрчүүд нь 3 шил архи уусан. Эмэгтэйчүүд нь 3 пиво уусан юм. Тухайн үед Аг над руу дайраад доромжлоод зодох гээд ах Ртэй нийлээд дайрахад хүмүүс салгасан. Тэгтэл Аг Ныг алгадахад Н данхтай цай аваад шидсэн. Тэр үед Б хажууд нь байж байгаад оногдсон байх. Тэгээд ямар нэг зүйл бололгүй бид хоёр гэр рүүгээ харьсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Б.Аг мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Аын төрсөн өдөр болоод би очсон юм. Намайг очиход Г, Р, А, Б, Н, Га, О нар байсан. Тухайн үед эрчүүд нь Экс нэртэй 0.75 литрийн архи 1 ширхэг, мөн 0.5 литрийн архи нэг шилийг, 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи нэг шилийг уусан. Архи ууж байхдаа Га бид хоёр маргалдсан бөгөөд Н нь гэнэт “та нар дандаа миний нөхрийг ингэх юм” гээд над руу дайрахаар нь Б бид хоёрыг салгасан юм. Тэгтэл Н гал дээр буцалж байсан данхтай халуун усыг аваад над руу цацахад Б түлэгдсэн. Би бол түлэгдээгүй. Харин Нын араас Б гарч очоод муудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
Гэрч Д.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд Аг, Р О, Г, Га, Н нар байсан. Эрчүүд нь 3 шил архи уусан. Харин эмэгтэйчүүд нь пиво уусан. Тухайн үед Га Аг нар маргалдаж байхад Н нь гэнэт “та нар нөхөр рүү минь дайрлаа” гээд Агтэй маргалдсан. Тэгтэл Б нь салгаад Аггийн хажууд зогсож байтал Н данхтай цай цацчихаад гарсан. Уг цайнд манай эхнэр түлэгдсэн. Тэгтэл Б, Нын араас гараад маргалдахад Н нь түлхэж унагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Г.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ нөхөртэйгөө байж байхад Гаын утсаар А яриад “төрсөн өдөр, Га бид хоёр сум явлаа, чи Ныг аваад манайд очоорой” гэхээр нь “сум юм захья” гэж хэлээд нэг шил архи захисан юм. Тэгээд орой нь Аын гэрт эрчүүд нь 3 шил архи ууцгааж, хүүхнүүд нь пиво ууж байхад Аг Гат хандаж “чи ээжийгээ бодох хэрэгтэй, насаараа танай аавд дарлуулсан, нэг морь цуг заръя” гэхэд “муу санаа гаргаад зарчихлаа би Ц ахын санаанд хүрэхгүй дээ” гэж хэлээд хоорондоо маргацгаасан юм. Тэгээд Ганбатаар Аг нарыг маргаж байхад Н дундуур нь ороод л маргалдаад байсан. Удалгүй муудах гээд Га босоод гарах гэхэд Аг боссон. Тухайн үед Н буцалсан халуун цайг аваад шидэхэд Быг түлсэн. ...Б Нын араас гарсан. Тэгээд орж ирэхдээ “Н намайг түлхээд унагачихлаа” гээд орж ирэхээр нь би гуяыг нь савангаар савандсан юм. Гуя нь нэлээн том улайлттай байсан гэх мэдүүлэг /хх-ийн /
Гэрч Б.Ргийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Аын төрсөн өдөр болж байна та ирээ гэж хэлэхээр нь би эхнэртэйгээ очсон юм. Тэгээд хоол унд идээд эрчүүд нь архи ууж эмэгтэйчүүд нь пиво уусан юм. Архи ууж байхад гэнэт Га, Аг нар маргалдаж эхэлсэн. Тэгээд зууралдахад Н Аг рүү “та нар нөхөр дээрэлхэж зодох гэлээ” гээд дайрсан. Тухайн үед нь Б салгахад Н данхтай цай аваад шидэхэд Б оногдсон. Тэгээд л би эхнэртэйгээ яваад өгсөн юм” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Аын төрсөн өдөр болж дуудаж байна гээд нөхөр хэлсэн юм. Тэгээд бид хоёр Аын гэрт нь очсон. Аынд хоол унд идээд эрчүүд нь архи ууж, эмэгтэйчүүд нь пиво уусан юм. Би жирэмсэн болохоор архи пиво огт хэрэглээгүй. Га, Аг хоёр адуу мал ярьж байгаад гэнэт маргалдахад “айлаас гарч маргалд” гэхэд Га гарах гэж босоход Аг бас боссон. Тэр үед Н “та нар нөхөр дээрэлхэж зодох гэлээ” гээд дайрахад Б салгасан юм. Гэтэл Н данхтай цай аваад шидэхэд Б оногдсон. Тэгээд л би нөхөртэйгөө яваад өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч М.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 17-ны орой А гэх танил залуу төрсөн өдөртэй гээд намайг дуудсан юм. Тэгээд тэдний гэрт очиход Га, Н, О, Р, Аг, Б, А нар байсан юм. Тухайн үед хоол унд идчихээд эрүүд нь 3 шил архи, эмэгтэйчүүд нь 3 ширхэг 2.5 литрийн пиво ууж байсан. Тэгтэл Аг, Га нар маргалдсан. Тэгээд зодолдох гээд байхад нь салгаад “гарч зодолд” гэхэд Га нь гарах гээд явсан. Агг нь гаргалгүй баруун орон дээр нь Б аваад суутал Н “та нар дандаа манай нөхөрт хэлж байх юм, хэлэх ёстой хүнд нь хэл” гээд данхтай цай аваад шидэхэд Быг онож түлсэн” гэх мэдүүлэг /24-25/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 26 дугаартай: Т.Бын биед зүүн мөрөн дээр, баруун гарын тохойн дээд талд цус хуралт, баруун гуяны дотор талд түлэгдсэн сорви гэмтэл тогтоогдлоо. Түлэгдсэн гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 29/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 1/0021 дугаар тодорхойлолт /хх-ийн 46/
Шүүгдэгч Ц.Нийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/
Шүүгдэгч Ц.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бурхант” гэх газар иргэн Т.Быг зодож, мөн данхтай халуун цай шидэж, эрүүл мэндэд нь “зүүн мөрөн дээр, баруун гарын тохойн дээд талд цус хуралт, баруун гуяны дотор талд түлэгдсэн сорви” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ц.Нийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Т.Б , гэрч Ц.Г, Б.Аг, Д.А, Г.Г, Б.Радванцэрэн, Б.О, М.Очирбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Т.Быг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Нын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Ц.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Нд ял шийтгэл оногдуулахад хохирогч Т.Бад эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц. Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ныг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Нд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Нд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Ялтан Ц.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА