Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2016/00104

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Аминчимэг даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

          Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

 

    Хариуцагч:Х.д холбогдох

 

Зээлийн 219193444 /хоёр зуун арван есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б хариуцагчийн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “Х ХХКомпанид холбогдох зээлийн 219193444 /хоёр зуун арван есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

 Шүүх хуралдааны явцад Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “Х ХХКомпани нар нь 219193444 /хоёр зуун арван есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг 2016 оны 8 сард 9193444 /есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2016 оны 09 сард 10000000 /арван сая/ төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр 200000000 /хорин сая/ төгрөг төлөхөөр эвлэрсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Талуудын байгуулсан эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулах нь зүйтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу эвлэрсэн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “Х ХХКомпанид холбогдох зээлийн 219193444 /хоёр зуун арван есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг 2016 оны 8 сард 9193444 /есөн сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг, 2016 оны 9 сард 10000000 /арван сая/ төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр 200000000 /хорин сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 1 253 917 төгрөгийн 50 хувь болох 626 958 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.АМИНЧИМЭГ