Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2016/00106

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Аминчимэг би М.Б Говьсүмбэр аймгийн З-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч хянаад

                                 ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Говьсүмбэр аймгийн З  2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.Б Говьсүмбэр аймгийн З холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.Б Говьсүмбэр аймгийн З холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/27 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

                              ШҮҮГЧ                                                        Б.АМИНЧИМЭГ