Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 40

 

      Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Бад холбогдох 1930000200032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд иргэн Х.Эг зодож, эрүүл мэндэд нь “духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би М баарны эзэн Чтэй найз нөхдийн холбоотой. Тэгээд Э тэнд унтаж байхаар нь чи энд яагаад унтаж байгаа юм гэж уурласан. Тэгээд нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Бид хоёр одоо эвлэрсэн. Одоо санал гомдол байхгүй гэж Э хэлсэн гэв.   

 

Хохирогч Х.Эгийн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед “М” бааранд шинэ жилийн арга хэмжээг хөтөлсөн юм. Тэгээд орой 23 цагийн үед шинэ жилийн арга хэмжээ дууссан. Би Мөнххаан сумын баруун хойно байх гэр лүүгээ явах гэсэн боловч унаа байхгүй болохоор нь “М” баарны зочид буудлын нэг өрөөнд нь хоносон юм. Тэгээд 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 3 цагийн үед гаднаас Мөнххаан сумын иргэн Б гэх залуу Гийн хамт буудлын өрөөнд орж ирээд Б гэх залуу намайг нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохисон. Цуг явж байсан Г гэх залуу бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/, 

 

Гэрч Ө.Чгийн “...Тэгээд байж байтал Х.Э гадаа гарч бие засаад орж ирээд орон дээр хэвтээд өгсөн.  Тэр үед Г, Б хоёр гаднаас орж ирсэн. Б “Х.Эг чи энд юу хийж байгаа юм” гээд 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч С.Гийн “... Б, П, Д бид дөрөв 1 шил “Болор” нэртэй 0.75 литрийн архи хувааж ууж дуусгаад би Бтай хамт Мөнххаан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “М” баарны гадна ирсэн. Тэгээд манай найз Б бид хоёр “М” баарны зочид буудлын өрөөнд байрлах баарны эзэн болох Чгийн гэр лүү ороход Х.Э орон дээр хэвтэж байсан юм. Тэгээд Б уурлаад Х.Эг 2-3 удаа цохисон юм. Тэгэхээр би Б, Э хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, 

 

Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М баарны эзэн болох Ч гэх хүнтэй үерхэж нөхөрлөдөг байсан юм. 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Д гэх айлд архи ууж байгаад шөнийн 01 цагийн орчим Д гэх айлаасаа гарч найз Гийн хамт М баарны эзэн болох Чгийн гэрт очиход Х.Э Чгийн орон дээр өмднийхөө тэлээг тайлсан байдалтай байхаар нь би Чг хардсаны улмаас Х.Эг зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай: Х.Эгийн биед духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20/

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 01 дугаар тодорхойлолт /хх-ийн 34/

 

Шүүгдэгч Б.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  /хх-ийн 43/

 

Шүүгдэгч Б.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг баримтуудыг шинжлэн  судалхад

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд иргэн Х.Эг зодож, эрүүл мэндэд нь “духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын цусан хураа, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Бын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Э, гэрч Ө.Ч, С.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Бад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Х.Эг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Б.Бад ял шийтгэл оногдуулахад  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч  Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Э гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг  500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бад мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Бад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Ялтан Б.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Э  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Орлой овогт Дсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж 

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА