Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 41

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Бид холбогдох 1930000410029 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Н” караокены гадаа иргэн Б.Аг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд, баруун чамархайн хуйханд, дух, хамар, шилэн хүзүүнд, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд, баруун зүүн гарын шуунд зулгаралт, зүүн чихний хугарал, баруун чамархай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй  урьд нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.    

 

Хохирогч Б.Агийн “...Тэгээд 23 цаг 30 минутын орчимд бид нар бүгдээрээ гарцгааж үүдэнд байж байтал миний араас миний зүс таних Б нь хоёр залуутай гарч ирээд “чи түрүүнд над руу салаавч гаргасан” гээд надтай маргалдсан. Гэтэл цуг явж байсан найз О.Н нь намайг 2 удаа баруун талын шанаа руу цохиод авсан. Тэгээд бид нар тэндээс гараад гүйгээд зугтаасан. Гэтэл нэг нь намайг тоосгоор цохиод авсан. Би хэнийг нь цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд юу болсон талаар би санахгүй байгаа. О.Н нь миний шанаа руу цохих үед надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Тоосгоор толгой руу цохисноос болж баруун талдаа хагарсан байгаа. Мөн баруун нүд хавдаж хөхөрсөн. Үүнийг хэн цохиж учруулсан талаар би мэдэхгүй байна. Миний хувьд одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь Б, О.Н хоёр надад хохирлын мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Мөн бид хоорондоо учраа олсон” гэх мэдүүлэг /хх-ийн4-6/,

 

Яллагдагч Э.Бийн “...Гэтэл тэр ширээнд сууж байсан Б.А нь над руу салаавч гаргаад байсан. Ямар учраас салаавч гаргаад байгаа талаар би ойлгоогүй. Мөн караоке хаах үеэр тэр залуу мөн над руу дунд хуруугаа гаргахаар нь би ширээн дээр байсан пивоны шил аваад гарах гэтэл Дэ нь миний араас ирж тэр пивоны шилийг авсан. Тэгээд би тэр залуутай караокений гадаа маргалдаж муудаж байхдаа хэд хэдэн удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэгээд зууралдаад байж байтал хажуунаас О.Н, Д, Дэ нар нь салгаад бид нар яваад өгсөн. Би Б.Агийн биед урчуулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Ад эмчилгээний зардалд 500.000 төгрөг бэлэнээр өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/,

 

Гэрч Б.Угийн “...Гэтэл цаанаас нь хоёр залуу гарч ирээд найзтай муудлаа гээд Аг гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгээд хоорондоо муудаад гараад явцгаасан. Би араас нь гартал Аг газар унагааж байсан. Хэн нь газар унагасан талаар би сайн харж чадаагүй. Би гүйж очоод салгатал О.Н гэгч нь чулуу аваад шидэж байсан. Тухайн чулууд оногдсон хүн байхгүй. Тэгээд тэр хэдтэй цуг явж байсан найзууд нь гарч ирээд салгаад аваад яваад өгсөн. Баруун нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. О.Н гэдэс хэвлий орчим хэсэгт нь өшиглөж байсан. Харин Б нь нүүр рүү нь 3-4 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, 

 

Гэрч Б.Дын “...Гэтэл Б “энэ залуу түрүүнээс хойш бид нар руу 3-4 удаа салаавч гаргаад байх юм” гээд  араас нь дагаад гарсан. Би араас нь 2-3 минутын дараа гартал А, Б хоёр хоорондоо маргалдаж байгаад гэнэт л хоорондоо зодолдоод эхэлсэн. Би хэн нь хэнийг цохисон талаар мэдэхгүй байна...Тэгээд О.Н, Б хоёр Атэй маргалдаж зодолдоод байсан. Дэ бид хоёр салгаж О.Н, Б бид гурав яваад өгсөн. А нь өөрөө газар ойчих шиг болсон. Б нь Б.Агийн хаана нь цохисон талаар би мэдэхгүй. Ямар ч байсан хоорондоо зууралдаад цохилцоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч А.Дэы “... Тэгээд сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан, одоо зодуулсан гэх Б.А нь манай ширээнд сууж байсан Б руу салаавч гаргасан гэсэн. Удалгүй караоке хаах болж бид нар гарах гэж байтал салаавч гаргасан гэх Б.А нь гарахдаа бид нар руу дунд хуруугаа гаргаад яваад өгсөн. Би тэрийг нь харсан. Гэтэл манай ширээнд сууж байсан Б нь ширээн дээр байсан пивоны шил аваад араас нь гарахаар нь би араас нь очиж тэр пивоны шилийг нь авч болиулсан. Тэгээд тооцоогоо хийгээд араас нь гартал гадаа Б.А, Б, Ня гурав зодолдож байсан. Тэгээд би тэр хэдийг болиулсан. Намайг караокеноос гартал зодуулсан гэх Б.А нь Нягийн доор нь орчихсон, хажуу талаас нь Б нь өшиглөж байсан. Тэгээд би салгаад тэр хэдийг явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 08/,

 

Гэрч Э.Сийн “... Гэтэл Б нь надад тэр зүүн талын ширээнд сууж байгаа залуу над руу салаавч гаргаад байна гэж байсан. Би бол тэрийг нь хараагүй. Тэгээд караоке хаах болж салаавч гаргасан гэх Б.А нь хамт сууж байсан эмэгтэй хүмүүстэйгээ гараад явсан. Араас нь манай ширээний хэд гараад явцгаасан. Би хамгийн сүүлд тооцоо хийгээд байж байтал А.Дэ орж ирээд гадаа зодоон болж байна явъя гээд гартал өөдөөс 2 цагдаа орж ирээд цагдаагийн газарт авч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 09/,

 

Гэрч О.Нын “...Нэг мэдсэн чинь цуг сууж байсан Д, Б, Э нар гараад явчихсан байсан. Зөөгч ирээд танай найзууд чинь гадаа зодолдоод байна гэхээр нь би гараад очтол Бийг, зодуулсан гэх А нь заамдаад цохиж байсан. Би тухайн үед яаж байгаа талаар нь асуутал “чамд хамаагүй ахын дүү” гэсэн. Тэгээд хашааны хажууд очоод газраас тоосго юм уу, чулуу бид нар руу шидсэн. Би тухайн үед яаж байгаа юм гээд заамдалцаад авсан. Гэтэл хажуунаас танихгүй хүн боль гэж байтал А нь миний шанаа руу гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд цохисон. Б, Д хоёр хажуунаас болиулсан. Тэгээд Б Д бид гурав шууд яваад өгсөн.  Шанаа руу 2 удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

 

Гэрч С.Хгийн “...Мөн А нь тэр залуучууд руу дунд хуруу гаргачихаад гарсан юм. Гэтэл бид нарын араас Б гэдэг залуу гарч ирээд “яагаад байн байн салаавч өгөөд байгаа юм” гэтэл А нь шууд үснээс нь зулгаагаад авсан. А нь тэр Б гэдэг залууг таньдаг юм шиг байсан. Чи манай байрны хүүхэд том болжээ гээд байсан. Тэгээд тэр хоёрыг зууралдаж байтал Бийн найзууд нь ирээд тэр хоёрыг салгасан. Зодооныг эхлүүлсэн хүн бол А юм. А Бтой зууралдаж зодолдож байхад О.Н нь салгах гээд зууралдаад байсан. Ер нь зодоон А, Б хоёрын голд болоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

 

Гэрч Ө.Нын “.... Гэтэл Б.А хажуу талын ширээн дээр сууж байсан 4-5 залуучууд руу дунд хуруу, салаавч гаргаад байсныг нь би харсан. Мөн караоке хаах болж бид нар гарч байтал Б.А нь тэр залуучууд руу дахиж дунд хуруу гаргасан юм. Би тухайн үед найз залуу Өтай бие засах газар руу ороод буцаад гараад иртэл А нь Б гэдэг залуутай зодолдоод гараад ирсэн. Тухайн үед бид нар болон Бийн найзууд гэх залуучууд тэр хоёрыг салгах гээд байсан. Тэгж байгаад салаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

            Шүүх  шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай: Б.Агийн биед баруун нүдний эргэн тойронд, баруун чамархайн хуйханд, дух, хамар, шилэн хүзүүнд, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд, баруун зүүн гарын шуунд зулгаралт, зүүн чихний хугарал, баруун чамархай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 8 дугаар баг Засаг даргын 2019 оны 01 сарын 15-ны өдрийн 8/74 дугаартай /хх-ийн 34/

Хохирогч Б.Агийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37/

Шүүгдэгч Э.Бийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  /хх-ийн 43/

Шүүгдэгч Э.Бийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 24 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Н” караокены гадаа иргэн Б.Аг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд, баруун чамархайн хуйханд, дух, хамар, шилэн хүзүүнд, баруун гарын шуунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд, баруун зүүн гарын шуунд зулгаралт, зүүн чихний хугарал, баруун чамархай, баруун нүдний эргэн тойронд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бийн  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.А, гэрч Б.У, Б.Д, А.Дэ, Э.С, О.Н, С.Х, Ө.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Э.Бид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Э.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа иргэн Б.Аг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Э.Бид ял шийтгэл оногдуулахад  хохирогч Б.Ад эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч  Э.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Э.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бийг  500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Бид мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Ялтан Э.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Эрдэнэзаяа  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

  

  4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж 

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА