Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00091

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 08 210/МА2024/00091

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03804 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******-*******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь *******.*******-*******т 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь түүний 5064208657 тоот дансанд шилжүүлж зээлдүүлсэн. *******.*******-******* нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөг, мөн сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн.

1.2. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн сарын 27-ны өдөр 12,000,000 төгрөгийг тус тус түүний дансанд шилжүүлсэн. Дээрх бүх төлбөрийг шилжүүлэхдээ зээл, зээлийн хүү гэсэн утгыг тусгасан болох нь дансны хуулгаар тогтоогдоно. *******.*******-*******оос зээлдүүлсэн мөнгөө буцаан шаардахад удахгүй мөнгөтэй болно, ажил бүтэхээр өгнө гэж явсаар сүүлдээ утсаа авахаа больсон.

Иймд *******.*******-*******оос зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулан *******.*******эд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

*******.*******-******* нь *******.*******ээс 2019 оны 06-08 дугаар сард нийт 25,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. *******эхдээ *******.*******-******* нь уг мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг өөрийн үеэл Ц.Баясгаланд өгсөн. *******.******* нь Ц.Баясгаланд 20,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлсэн, энэ талаараа тэд өөрсдөө тохирсон. Ийм учраас 20,000,000 төгрөгийг би биш Ц.Баясгалан төлөх ёстой гэж үзэж байна. Би 20,000,000 төгрөгөөс 4,800,000 төгрөгийг буцаан төлсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******-*******оос 19,563,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 437,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

*******.*******-******* нь *******.*******ийн нэхэмжилсэн 19,563,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийн данснаас шилжүүлсэн хуулгыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчийн яриад байгаа дансны хуулгаа шүүхэд гаргаж өгөх хангалттай хугацаа байсан. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, хариуцагч эрх, үүргээ ойлгож, гарын үсэг зурсан. Анхан шатны шүүхэд гэрчээр Ц.Баясгаланг асуулгахаар шүүх хуралдааныг хойшлуулахад шүүгчийн зүгээс хариуцагчид дансны хуулгын талаар сануулж хэлж байсан. Хариуцагч ямар шалтгаанаар шүүхэд дансны хуулга гаргаж өгөөгүйг мэдэхгүй байна.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******-*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. *******.******* нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн 5059386998 тоот данснаас 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 8,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 12,000,000 төгрөгийг тус тус *******.*******-*******ын эзэмшилд бүртгэлтэй 5064208657 тоот дансанд зээл гэсэн утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон байна. (хэргийн 8-10 дахь тал)

3.2. Хариуцагч нь дээрх шилжүүлгүүдийг үгүйсгээгүй боловч түүний зуучилснаар нэхэмжлэгч нь үеэл Ц.Баясгалантай тохиролцож 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх агуулгаар маргажээ. Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч Ц.Баясгалан Би дүүгээсээ буюу *******.*******-*******оос мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлэх хүн олоод өгөөч гээд гуйсан ... *******.*******-******* нь надад мөнгө олж өгсөн ... нөгөө хүнтэй нь би уулзаж ярилцаад ... ажил хийдэг талаараа танилцуулаад мөнгө зээлсэн ... *******.*******тэй би утсаар яриад яваад байсан ... Миний тооцоолж байгаагаар 6 сарын хугацаанд 10 хувийн хүүтэй мөнгийг ... би өөрийнхөө дансаар шилжүүлээгүй. *******.*******-*******ын дансаар шилжүүлж байсан ... гэж мэдүүлжээ. (хэргийн 21, 27 дахь тал)

3.3. Мөн хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн огноотой, хариуцагч *******.*******-*******ын гар бичмэл баримтад Миний бие *******.*******-******* нь *******.*******ээс 2019.06.04 өдөр 8,000,000 төгрөг, 2019.08.08 өдөр 5,000,000 төгрөг, 2019.08.27 өдөр 12,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг авснаас 2019.07.25 3,500,000, 2019.07.06 1,500,000, үлдэгдэл болох 20,000,000 төгрөг 2020 оны 05 сарын 17-ны өдөр дотор багтаан буцаан төлөх эсвэл тус мөнгөн дүнтэй дүйцхүүц барьцаа хөрөнгийг *******.*******ийн нэр дээр шилжүүлнэ ... гэж тэмдэглэгджээ. (хэргийн 7 дахь тал)

Дээрх баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэг талаас *******.******* мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас *******.*******-******* шилжүүлэн авсан мөнгийг буцаан өгөх хүсэл зориг илэрхийлсэн буюу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4.1. Нэхэмжлэгч нь нийт 25,000,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн үйл баримт дээрх баримтуудаар тогтоогдсон.

4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг төлөгдсөн гэж тайлбарласан ба хариуцагч нь үүнээс гадна 4,800,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчид 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж эрх, үүрэг тайлбарласан ба тэрээр шүүхээс тогтоосон 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар шүүх тус иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд хариуцагч нь Ц.Баясгаланг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байна.

Иймээс хариуцагчийн гаргасан зээлээс 4,800,000 төгрөгийг буцаан төлсөн" гэх тайлбар хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт, нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэсэн анхан шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй тохиолдолд тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагчийн гаргасан данснаас шилжүүлсэн хуулгыг хүлээн авч шийдвэрлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 437,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч хариуцагчаас 19,563,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******.*******эд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон *******О**************ООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03804 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******.*******-*******оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч Ч.ЦЭНД

 

ШҮҮ*******ЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА