Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00128

 

 

 2024 01 12 210/М*******2024/00128

 

 

 

*******.*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04526 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******маржаргалд холбогдох

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******.******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны *******/343 дугаар захирамжаар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр гудамж, 286 тоотод байршилтай, иргэний ахуйн зориулалттай, 208 м.кв талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн.

1.2. Гэтэл тус газарт хариуцагч *******.*******маржаргал нь автомашины зогсоол барьсан. Нэхэмжлэгч нь удаа дараа хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан боловч шаардлагыг үл биелүүлэн автомашины зогсоолоо барьж, бетонон хашаагаар хашсан.

1.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *******/946 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны *******/343 дугаар захирамжийн *******.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. *******.******* нь уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгосон.

1.4. Хариуцагч *******.*******маржаргал нь хууль зөрчиж барьсан автомашины зогсоолоо өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.*******ы газар хүссэн өргөдөлд худгийн хажуугийн налуу 10 гишгүүр бүхий шаттай гүн жалга ба энэ жалганд хашаагүй, гэргүй олон жил амьдарсан гэсэн байна. Тэгэхээр гуу жалгыг олон сая төгрөгийн зардал гарган тэгшилж, галын аваарын хаалга, бетонан хашаа, асфальтан зогсоол болгосон газрыг чөлөөлүүлэн газрыг нь ухаж хуучин жалгыг сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ. Уг газарт 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан байгаа тул энэ мөнгийг төлж байж авч болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд худал өргөдөл гаргаж, төрийн албан хаагчаар жалганд хашаагүй, гэргүй амьдардаг гэх хуурамч тодорхойлолт гаргуулж, хөрөнгө оруулалт хийсэн хүнээс мөнгө нэхэх шунахай сэдлээр газрын эрх олж авсан нь тодорхой байна.

2.2. Нэхэмжлэлийн шаардлага нь Дүүргийн 1-28б гэсэн хаягтай газрыг чөлөөлүүлэх бөгөөд ийм хаягтай газар байхгүй. Харин 1-28 хаягийн эзэн нь *******.*******маржаргал бөгөөд уг газрыг хуваагаагүй тул б гэсэн хаяг байх ёсгүй. *******.******* нь Баянзүрх дүүргийн Засаг даргад нэг ч удаа өргөдөл өгч байгаагүй гэсэн баримтыг хэрэгт өгсөн. Ямар ч өргөдөл гомдолгүйгээр газар эзэмших гэрчилгээ олгох боломж байхгүй.

2.3. Нийтийн эзэмшил газрыг авсан нь үнэн, уг газрыг авч болохгүй гэж хэн ч хэлээгүй. Нэгж талбарын дугааргүй бол тухайн газрыг чөлөөлүүлэх боломжгүй. Чөлөөл гэвэл газарт объект барьсан байгаа тул тухайн объектыг буулгах, эсвэл худалдаж авч болно. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Жалга хэлбэрээр нь байлгах юм уу гэдэг асуудлыг анхнаасаа хэлж байсан. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. *******нхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4-т зааснаар нэхэмжлэгч *******.*******ы эзэмшлийн, нэгж талбарын 18646310525968 дугаартай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1-28б хаягт байршилтай, 207.61 м.кв талбайтай газраас 160.31 м.кв талбайгаар давхцалтай эзэмшиж байгаа хэсгийг хариуцагч *******.*******маржаргалын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:

4.1. Гудамжны гол дунд хогоор дүүрсэн 30 градусын налуу жалганд 4 тал хашаа хатгаж олон жил амьдарсан гэж таамаглан газрыг баталгаажуулж олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын *******/343 тоот захирамж шүүхийн шийдвэр гарах үед хүчинтэй эсэхийг шүүх тодруулаагүй. Учир нь уг захирамжийг Нийслэлийн засаг даргын 2019 оны *******/949 тоот захирамжаар хүчингүй болгосон байдаг. Өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын *******/343 тоот захирамжийн холбогдох хэсэг сэргээгдээгүй байгаа. Улсын бүртгэлээр *******.*******д газар эзэмших эрх байхгүй, байсан нь хүчингүй болсон. *******нхан шатны шүүх хурал дээр хариуцагч талаас лавлагаа гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй.

4.2. Манай тохиолдолд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар 30 градусын налуу жалга бүхий хогоор дүүрсэн хэсгийг 2014-2018 онд бүрэн цэвэрлэж жалгыг олон машин шороогоор дүүргэж тэгшилж засаж янзалсан.

4.3. Шүүхээс Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүргийн 1-28Б гэсэн хаягтай газрыг чөлөөл гэж шийдвэрлэсэн. Гэтэл уг газрыг чөлөөлөхөд 1-28Б гэсэн хаягийг олох хэрэгтэй. Ийм хаяг хаана ч байдаггүй, ийм бүртгэл дүүрэг, хороо багт байхгүй, харин *******.*******маржаргалын өмчилдөг газрын 1-28 тоот хаяг нь уг газраас орон зайн хувьд хол байдаг.

Засаж тохижуулсан газрыг ашиглаж байгаа этгээд нь Ноёнкапитал ХХК, асфальтан талбай Ноёнкапитал ХХК-ийн өмч. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар компани өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ. Энэ асуудал *******.*******маржаргалд хамааралгүй. *******.*******маржаргалын 1-28 тоот газар дээр Ноёнкапитал ХХК зээл авч, барилга барьсан. Ноёнкапитал ХХК-ийн *******мар зочид буудлыг *******.*******маржаргалын өмч гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Шийдвэр гүйцэтгэх газарт хандахад *******.*******маржаргалыг чөлөөл гэх үү, шүүхийн шийдвэр яаж хэрэгжих вэ, хэний эрх, хэний өмчид халдах вэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Баянзүрх дүүргийн Засаг даргын *******/343 тоот захирамж хүчинтэй байгаа эсэх, Дүүргийн 1-28Б гэсэн хаяг байдаг эсэх, *******.******* гэдэг хүн Баянзүрх дүүргийн Газрын албанд газар хүссэн өргөдөл өгсөн эсэхийг лавлагаагаар тодруулж, мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт авахуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯН*******В*******Л:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******маржаргалд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ... 160.31 м.кв талбайд *******.*******маржаргалын компанийн *******мар зочид буудлын машины зогсоолыг барьж ... блокон хашаа бариад замыг нь асфальтаар хучсан гэжээ. (хэргийн 1-3, 205, 206 дахь тал)

3.1. Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн *******/113 дугаар дүгнэлтэд *******.*******ы нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн нэгж талбарын 18646310525968 дугаартай 207.61 м.кв талбайтай газрын 160.31 м.кв талбайд авто зогсоол, зам, хашаа баригдсан талаар дүгнэсэн. (хэргийн 138-143 дахь тал)

3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/М*******2023/0333 дугаар магадлалд нэхэмжлэгч *******.*******маржаргал, Ноён капитал ХХК нарын нэхэмжлэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын татгалзлын агуулгыг тодорхойлсноос үзвэл, *******.*******маржаргал, Ноён капитал ХХК нар маргаан бүхий газрыг хашаалж, цэвэрлэж, тэгшилж ашиглаж авто машины зогсоол хийсэн үйл баримт тусгагджээ. (хэргийн 187, 194 дэх тал)

3.3 Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанд хаягласан *******рхитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Дүүргийн 1 дүгээр гудамжинд үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар барилгын ажил эхлэх болсон... гэх агуулга бүхий Ноён капитал ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай албан бичиг авагдсан байна. (хэргийн 194 дэх тал)

Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр баригдсан блокон хашаа, зам, авто зогсоол зэргийг хэрхэх талаар нэхэмжлэлд тусгаагүй байх ба анхан шатны шүүх энэ талаар түүнээс тодруулаагүй. Мөн *******.*******маржаргалын компанийн *******мар зочид буудлын авто машины зогсоол баригдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл өмчлөгчийн шаардах эрхийн талаар дүгнэхэд хариуцагчийн хууль бус эзэмшлийг тогтоох шаардлагатай бөгөөд маргаан бүхий газар дээр ямар этгээд блокон хашаа, зам, авто зогсоол барьж эзэмшиж байгаа болох нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

4. Шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах боломжтой.

 

5. *******нхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04526 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******.*******маржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

Д*******РГ*******Л*******ГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБ*******СҮРЭН

 

Д.З*******ЛЗ*******Я*******