| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02381/И |
| Дугаар | 210/МА2024/00160 |
| Огноо | 2024-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/00160
2024 01 19 210/МА2024/00160
******* **************С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.*******адрах, *******.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/03203 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* **************С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 92,043,414.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******.*******атзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч *******.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******атгэрэл, хариуцагч *******.*******атзаяагийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
Т*********************РХ*******ЙЛ*******Х нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* **************С******* ХХК нь *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нартай 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20/297 тоот зээлийн гэрээ, 20/297-1 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан, 60,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зориулалтаар олгосон. Мөн тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011038 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Зайсангийн гудамж, 15 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 97.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай автомашины зогсоолыг барьцаалсан.
1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт 198.23 төгрөг, хүү 35,009,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,117,794 төгрөгийг тус тус төлсөн, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төлөөгүй. ******* **************С******* ХХК-аас зээлдэгч нарт удаа дараа мэдэгдэх хуудас илгээж, утсаар ярьж, зээл төлөхийг сануулж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.
Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 59,999,801.77 төгрөг, хүү 31,131,287.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912,325.75 төгрөг, нийт 92,043,414.71 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар шүүхэд тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 59,999,801.77 төгрөг, хүү 31,131,287.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912,325.75 төгрөг, нийт 92,043,414.71 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ******* **************С******* ХХК-д олгож,
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011038 дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Зайсангийн гудамж, 15 дугаар байр, 21 тоотод байрлах, 97,4 м.кв талбай бүхий 3 өрөө, 12,5 м.кв талбай бүхий 15 тоот автомашины зогсоолоос үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч ******* **************С******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нараас 688,366 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* **************С******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч *******.*******атзаяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Учир нь миний бие нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хамтран хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн аваагүй мөн шүүхэд тайлбар гаргаж өгөөгүй байсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм.
4.2. Хариуцагч *******.*******элгэрмаа нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн очиж чадахгүй гэсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа шүүхэд бичгээр гаргаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг яаж шийдвэрлэснээ ч хэлэлгүйгээр хариуцагч нарыг байхгүйд шүүх хуралдааныг явуулж байгаа нь хэт нэг талыг барьсан мэтгэлцэх зарчмыг алдагдуулж нэхэмжпэгчийн нэхэмжпэлийг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх, хариу тайлбар гаргах эрхээр хангаж өгнө үү гэжээ.
5. *******авж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдаан 3-4 удаа хойшилсон. Сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Сэвлэгмаа өмгөөлөгч *******.*******атзаяагийн хүсэлтийг авч ирж өгөхөд би хажууд нь байсан. Тус хүсэлтдээ өмгөөлөгч авах эрхээр хангаж, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгож, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэж дурдсан. Анхан шатны шүүх тус хүсэлтийг хангаж, 10 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдааныг товлосон. Товлосон өдөр хариуцагч талаас хэн ч ирээгүй бөгөөд хариу тайлбар гаргаж өгөөгүй учир анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. *******авж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* **************С******* ХХК нь хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,043,414.71 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй байна.
Нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар хариу тайлбар гаргаагүй б
3. ******* **************С******* ХХК болон *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* **************С******* ХХК нь 60,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нар хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.
Мөн хүү болон нэмэгдүүлсэн хүүний талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.
4. Нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нараас зээлд 198.23 төгрөг, зээлийн хүүд 35,009,867 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,117,794 төгрөг, нийт 39,127,859.23 төгрөг төлөгдсөн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй зөрчил үүссэн талаарх зээлийн тооцооллыг зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 59,999,801.77 төгрөг, зээлийн хүү 31,131,287.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912,325.75 төгрөг, нийт 92,043,414.71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.
Зээлийн гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан ба нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан ба талууд зээлийн гэрээний 8.2 дахь хэсэгт гэрээний хариуцлагыг тодорхойлохдоо зээл төлөх хугацаа дууссан нь гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тусгажээ.
Иймд анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 59,999,801.77 төгрөг, зээлийн хүү 31,131,287.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 912,325.75 төгрөг, нийт 92,043,414.71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй тул залруулах нь зүйтэй.
6. Хэрэгт ******* **************С******* ХХК болон *******.*******, С.*******ашдэжид, П.Номин нарын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ авагдсан ба уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******.*******, С.*******ашдэжид, П.Номин нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011038 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Зайсангийн гудамж, 15 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 97.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай автомашины зогсоолыг барьцаалахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нарт холбогдуулан гаргасан боловч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа нар нь барьцааны гэрээнийг байгуулаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Тус шаардлагыг шүүх хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх шаардлагатай бөгөөд энэ талаарх тайлбарыг барьцаалуулагч буюу өмчлөгч гаргана.
Гэвч дээрх барьцааны гэрээгээр хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа нарт үүрэг үүсээгүй, хамтран хариуцагч *******.******* барьцаа хөрөнгийн нэг өмчлөгч боловч нэхэмжлэгч нь бусад өмчлөгч болох С.*******ашдэжид, П.Номин нарт холбогдуулан шаардлага гаргаагүй. Иймээс нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
*******ээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.
7. Хариуцагч *******.*******атзаяагийн гаргасан хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх, хариу тайлбар гаргах эрхээр хангуулах тухай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7.1. Шүүх 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа тус бүрд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч *******.*******т 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус нэхэмжлэлийг гардуулсан, эрх, үүргийг тайлбарласан, улмаар хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хариуцагч *******.*******атзаяагийн 95958876, *******.*******элгэрмаагийн 94128989, *******.*******ын 99007337 дугаарын утсаар тус тус мэдэгдсэн байна.
Шүүхийн дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл шүүх эсрэг талын шаардлага, тайлбар, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийг хангасан гэж дүгнэнэ.
7.2. Хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж тайлбар, нотлох баримтаа гаргаагүй нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
7.3. Түүнчлэн хариуцагч *******.*******атзаяагаас өмгөөлөгч авах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулж хариуцагч нарт мөн холбогдох утсаар мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.
Мөн шүүхэд хариуцагч *******.*******элгэрмаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар аливаа хүсэлт ирүүлээгүй тул хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.
8. *******ээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон шийдлийн хувьд өөрчлөлт оруулж, хариуцагч *******.*******атзаяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/03165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас ... 452.1 ... *******анк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1... гэснийг хасаж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******атзаяа, *******.*******элгэрмаа, *******.******* нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011038 дугаартай, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Зайсангийн гудамж, 15 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, 97.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 12.5 м.кв талбайтай автомашины зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* **************С******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******.*******атзаяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын *******ээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХ*******АЯР
ШҮҮГЧИ******* Т.*******А*******РАХ
*******.З*******ЛЗАЯА