Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2016/00108

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Аминчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г.Г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  М.Б эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Хүсэлт гаргагч Г.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нөхөр М.Б гэрлэлт цуцлуулах зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. М.Би одоо оршин сууж байгаа газар болон хаяг, холбоо барих утсыг нь мэдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Б эрэн сурвалжлуулах хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох 1983 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, Б эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

М.Б албан ёсны хаяг нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 2-1 тоот болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлт гаргагч Г.Г хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б Б эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. М.Б албан ёсны хаяг нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг,  тоот болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.АМИНЧИМЭГ