Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02173

 

 

 

 

 

       2023         12            18                                        210/МА2023/02173                             

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус ******* танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02699 дугаар *******тэй,

 

Нэхэмжлэгч: С.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

Ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Анхны албадан дуудлага явуулах тухай 3/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээд Д.*******, гуравдагч этгээд Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00503 дугаар *******ээр У.*******, С.******* нараас 177,439,949 төгрөгийг гаргуулж, Д.*******, Д.******* нарт олгохоор *******лэсэн.

******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ГХ2019/00276 дугаар ******* хуудсыг үндэслэн, ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагаа явуулсан.

1.2. Тус газрын ахлах ******* гүйцэтгэгч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-179/4337 дугаар мэдэгдэл, мөн сарын 21-ний өдрийн 4-179/5322 тоот мэдэгдэл зэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид хүргүүлсэн.

1.3. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй.

1.4. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “ ...дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн.

1.5. ******* ******* ******* ******* ******* нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт зааснаар “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн *******ийг тогтоосон хугацаанд танилцуулна” гэж заасны дагуу төлбөр төлөгч нарт танилцуулах үүрэгтэй.

Гэвч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 4 хоногийн өмнө төлбөр төлөх хугацаа олгож мэдэгдсэн нь хэт нэг талыг барьж, төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

1.6. Шүүхийн ******* ******* тухай хуульд заасны дагуу ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн ******* ******* албаны дарга, Ерөнхий ******* гүйцэтгэгчид гомдол гаргахад хүлээн аваагүй.

Иймд ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00503 дугаар *******ийн албадан ******* ажиллагааг явуулж эхэлсэн.

2.2. Дээрх ******* *******т тусгагдсан үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох орон сууц, гараашийг 2019 онд битүүмжилж хурааснаар хойш төлбөр төлөгч нар шүүхэд гомдол гаргаж, гурван шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэсэн.

2.3. Ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-179/5322 дугаар мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө 43,102,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан.

2.4. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 4-179/4337 мэдэгдэл, мөн сарын 21-ний өдрийн 4-179/5322 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч У. 99616584, С.*******ийн 99112812 дугаартай утсаар тус тус мэдэгдэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Шүүхийн ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******, Д.******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Шүүхийн ******* ******* ажиллагаа 4 жилийн хугацаанд явагдаж, нэхэмжлэгч тал 4 дэх гомдлоо шүүхэд гаргаж байна.

3.2. Хариуцагч төлбөр төлөхөөс зайлсхийж, ******* ******* ******* ажиллагаанд саад учруулдаг. Шүүхийн хүчин төгөлдөр *******ийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

3.3. Шүүхийн ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан ба төлбөр төлөгч зөвхөн цаг хугацаа авахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох 2023.02.28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжаргалын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/00503 дугаар *******ийн дагуу ******* ******* ******* ******* *******  албадан ******* ажиллагаа явуулж байна.

Тус газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-179/5322 дугаар мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч нарт хүргүүлсэн.

Уг мэдэгдэлд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус газрын дансанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэх болохыг мэдэгдсэн.

5.2. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацааг дуудлага худалдааны оролцогчдод мэдэгдэхээс гадна төлбөр төлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй.

Гэвч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт эрхээ хэрэгжүүлэх боломжгүй буюу төлбөр төлөх 4 хоногийн хугацаа олгож байгаа нь хэт нэг талыг барьж, хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шааардлагыг хэрэгсэхгүй болгож *******лэснийг эс зөвшөөрч Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

6. Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваагийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах гомдлоо дэмжиж оролцохгүй байна гэж үзэж байна.

Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

6.2. Төлбөр төлөгч нарт ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 4-179/4337 мэдэгдэл, мөн сарын 21-ний өдрийн 4-179/5322 дугаар мэдэгдлийг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу баталгаат шуудангаар болон төлбөр төлөгч У.*******, С.******* нарын гар утас руу холбогдон мэдэгдсэн.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Хуульд баталгаат шуудангаар хүргүүлсэн өдрөөс эхэлж хугацааг тооцно гэж заасан тул нэхэмжлэгч талын 4 хоногийн өмнө мэдэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.

Анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “******* гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй” гэж тайлбарлан, маргасан байна.

 

            3. ******* ******* ******* ******* ******* нь хуулийн хүчин төгөлдөр ******* *******, ******* хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн ******* гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн, мөн ******* гүйцэтгэгчийн тогтоолоор төлбөр төлөгч нарын барьцааны эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгөд үнэлгээ тогтоох зэрэг ажиллагаа явуулсан үйл баримтыг хэргийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-54-62, 77/

 

4. ******* ******* ******* ******* газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/26 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол гаргасан байна. /хх-79/

 

5. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор дуудлага худалдаа явуулах, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар “******* гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлэх” журамтай.

5.1. Хэргийн 97 дахь талд ******* ******* ******* ******* газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04-179/4138 дугаартай “Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хаягласан албан бичиг баримтаар авагдсан байна. Уг баримтад хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” архивын тэмдэг дарагдсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх уг баримтыг үнэлж, хариуцагч байгууллагыг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэв. Тодруулбал, дээрх бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн ******* гүйцэтгэгч нь ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн гэж үзэх боломжгүй. Гэхдээ улсын бүртгэлийн байгууллагад ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлээгүй нь төлбөр төлөгчийн эрх хөндөгдөхгүй юм.

5.2. ******* ******* ******* газрын ******* гүйцэтгэгч нь төлбөр төлөгч С.*******, У.******* нарт утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хэргийн 80-81 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч С.*******ийн тайлбар зэргээр тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны ******* дүгнэлт зөв, талууд маргаангүй.

 

6. Нэхэмжлэгч С.******* нь “дуудлага худалдаа явуулах талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд мэдээлээгүй, дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай мэдэгдлийг 4 хоногийн өмнө мэдэгдсэн нь төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Анхны дуудлага худалдаа явуулах тухай” 3/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан нь талуудын маргааны зүйл болжээ.

6.1. Хариуцагч байгууллага нь “Өнөөдөр” сонины 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаарт төлбөр төлөгч нарын барьцаа эд хөрөнгийг худалдан борлуулах талаар анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 09 цагт зохион байгуулах тухай зарыг нийтлүүлсэн байна. /хх-88-89/

Иймд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан журмыг хариуцагч байгууллага зөрчсөн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

7. Хариуцагч ******* ******* ******* ******* газраас зохион байгуулсан  2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дуудлага худалдаагаар төлбөр төлөгч С.*******ийн үл хөдлөх эд хөрөнгө 43,102,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна. Энэ талаар, мөн сарын 31-ний өдрийн дотор төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлснөөр дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй болох тухай ******* гүйцэтгэгчийн мэдэгдлийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч С.******* болон У. гар утас руу тус тус холбогдон мэдэгдсэн, мөн ахлах ******* гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-179/5322 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар мөн сарын 31-ний өдөр хүргүүлсэн үйл баримтыг хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-80, 81/

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн *******ийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна”, 71.13 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж тус тус заасан байна. Хариуцагч байгууллага нь мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10 дахь хэсэгт заасан хугацааны дотор дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн эсэх тухай мэдэгдсэн байх тул “дуудлага худалдааны ялагч болон төлбөр төлөгчид энэ талаар өөр өөр хугацаанд мэдэгдэж, эрх зөрчсөн, хэт нэг талыг барьсан” гэх давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/02699 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас урьдчилан 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                          ШҮҮГЧИД                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

    

    Ч.ЦЭНД