Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 147

 

Ю-, Д.Э-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Ю-ийн өмгөөлөгч Н.Мандах, шүүгдэгч Д.Э өмгөөлөгч Г.Ганбаатар, нарын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1482 дугаар магадлалтай, Ю-, Д.Э-нарт холбогдох 1902000000351 дугаартай хэргийг шүүгдэгч Ю-ийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийн өмгөөлөгч Г.Ганбаатар, Д.Майцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 818 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Э.

 

2. Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, 1970 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгүүлгүй, .

 

Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ю- нь 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чин чандмань” жуулчны баазын 110 дугаартай амралтын гэрт Д.Д-ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар хохирогч Д.Д-ий нүцгэн зургийг өөрийн Самсунг Нөүт-10 загварын гар утсыг ашиглан гэрэл зургаар бэхжүүлэн авч, хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн,

Д.Э-нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хатгагчаар хамтран оролцсон,

Мөн 2019 оны 11 дүгээр сард гэрч М.Бат-Ирээдүйг худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, шан харамж буюу 100.000 төгрөг амласан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10-д зааснаар, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/, Д.Э-нар нь Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хохирогчийн согтуурсны улмаас, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

мөн шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчийг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж амласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч 2 жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 30 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/, Д.Э-нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10-д зааснаар, шүүгдэгч холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ю-/Yun Jea Bog/-т 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр хэсгийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгт 2 жил хорих ял,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэг, түүний өмгөөлөгч Г.Ганбаатар нарын хамтран гаргасан, шүүгдэгч Юун Жэй Бог, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Юун Жэй Богийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нар хамтран гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Юун Жэй Богийг Д.Д-ий бэлэг эрхтэнд хуруу хийсэн гэх бэлгийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон гол үндэслэл нь хохирогчийн 3 дахь мэдүүлэгт дурдагдсан хуруу хийж, хөхнөөс илээд байгаа үйлдэл мэдэрсэн гэх мэдүүлэг боловч бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг хохирогч мэдсэн гэх цаг хугацаанаас хойш даруй 6 цагийн дараа гагсо гэх амлалт бичгийг шаардаад өгөхгүй болохоор цагдаа дуудсан, сэрсэн гэх 04.30 цагаас хойш гэрч нарын мэдүүлснээр хохирогч амралтын 109 тоот гэрийн хойморт суун нүүрэндээ маск тавьж пиво ууж, тамхи татаж, бэлэн гоймон Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ким Ман Сугаар чануулж идсэн зэрэг эргэлзээтэй үйл баримтууд байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвап түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой, эргэлзээтэй үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой атал нотлох баримтууд нь түүний эсрэг гэмт хэрэг хийсэн үйлдлийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Гагсо гэх баримт нь эрх зүйн үйлдлийг албажуулсан товч агуулга бухий баримт бөгөөд амласнаас биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн бичиг. Бусад бичиг баримтаас ялгагдах шинж нь /тухайлбал гэрээ хэлцлээс/ эрх зүйн харилцаанд оролцогч талууд гарын үсэг зурах шаардлагатай бол гагсо-д хариуцлага хүлээгч тал буюу амлалт өгч байгаа тал нь гарын үсэг зурдаг болно. Нэгэнтээ гагсо бичгийг хийсэн бол ямар ч амлалтыг биелүүлэхээс өөр сонголт байдаггүй амлалт бичиг ба Бүгд Найрамдах Солонгос улсад өргөн хэрэглэгддэг.

Хохирогчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө миний трико урагдсан байсан гэсэн атал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 5376 дугаар дүгнэлтэд трико буюу нимгэн дотуур өмд урагдаагүй болохыг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн шүүх хуралд гэрч С.Бат-Ирээдүй, Ц.Оюун-Ундрах, Д.Нацагтунгалаг нарын мэдүүлэгт 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө Д.Д- орж ирсэн энэ өндөр Солонгос хүн миний нүцгэн зургийг авсан байна гэж хэлсэн, хүчиндүүлсэн тухай огт хэлж яриагүй тухай тодорхой мэдүүлдэг зэргээс үзэхэд хүчингийн гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжгүйг харуулж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасны дагуу давхар зүйлчилснийг давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гарсан гэж зөвтгөж шийдвэрлэсэн гэх боловч Д.Д-ий 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “... Бэлэгээ ах чамд гараа ч хүргэж болохгүй шүү, миний дүү байгаа юм гэж хэлсэн, Юун Жэй Богийн амрах байранд хохирогч Д.Д- өөрөө унтаж үлдсэн зэрэг үйл байдлаас харахад шүүгдэгч нар урьдаас үгсэн тохиролцсон тохиролцоо байхгүй ба гэмт хэргийг санаатайгаар нэгдэж үйлдсэн үйлдлийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боловч хүчингийн гэмт хэргийн хувьд хүчиндэх үйлдлийг хөнгөвчлөх, хүн харах буюу бусдаас нууцлах, хохирогчийн ам, гар, хөлийг нь барих зэргээр бодитоор тусалсан эсэх байдлыг ойлгохоор хуульд заасан атал Д.Эрдэнэбэлэгтэй бүлэглэн хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд амаар болон бичгээр гаргасан мэдүүлэг, тайлбартаа Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Юун Жэй Бог, Д.Э-нарыг бүлэглэж оролцсон талаар огт мэдүүлээгүй, энэ талаар гомдол гаргаагүй, Д.Эрдэнэбэлэгийн хувьд тухайн өдрийн орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас өөрийгөө хянах чадваргүй байсан, Юун Жэй Богтой хохирогчийг үлдээх талаар ямар ч яриа яригдаагүй байсан, хохирогч Д.Д- нь амралтын 110 дугаар гэрт өөрөө унтаж хоцорсон зэргээс үзэхэд хүчингийн гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн гэх үйл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байхад прокурорын зүгээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгүйгээр давж заалдах шатны шүүхээс бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалга гэж анхан шатны шүүхэд буцаасан гэж ойлгож зүйлчлэлийг өөрчилж яллах дүгнэлт үйлдсэн талаар өмгөөлөгчид хэлсэн нь бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хамааралгүй гэдэг нь нотлогдож байна.

Яллагдагчийг хохирогчийн бэлэг эрхтэнд хуруу хийсэн гэх үндэслэлээр прокурорын яллах дүгнэлт үйлдэгдсэн, анхан шатны шүүхээс хохирогчийн бэлэг эрхтэнд хуруу хийсэн гэх тохиолдолд хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан эсэх байдлыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих яп шийтгэнэ” зүйлчлэлээр зөв зүйлчлэх, дээд шатны эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж байгаагийн хувьд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Өмгөөлөгч нарын зүгээс Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ю-нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шүүхүүд хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан, Юун Жэй Богийг гэм буруутай гэж үзэж байгаа бол хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж эрүүгийн хариуцлага яригдах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

Иймд хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлийг судлан үзэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах байдлаар Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ю-нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч нарт ашигтай байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Д.Эйн өмгөөлөгч Г.Ганбаатар, Д.Майцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “... шүүгдэгч Д.Э-нь Солонгос улсын иргэн Юун Жэй Богтой 2019 оны 10 сарын 31-ний 23.00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06.00 цагийн хооронд хамт байж түүнтэй урьдчилан тохирч гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Э-нь Юун Жэй Богийн хохирогч Дөлгөөний эсрэг үйлдэл хийсэн гэх цаг хугацаанд тухайн гэрт байгаагүй бөгөөд хамт байсан Юун Жэй Бог, Ц.Оюун-Ундрах, Н.Бат-Ирээдүй, Ким Ман Су нартай ямар ч асуудлаар урьдчилж тохиролцоогүй байхад шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамжигч нь урьдчилан амласан санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхыг хуульчилсан бөгөөд Д.Эрдэнэбилэгийн хувьд хэн нэгэнд гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амласан дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийгээгүй юм.

Хохирогч Дөлгөөн тухайн гэрт байх үедээ Солонгос улсад тоглодог /хожигдсон нь архи уухаар шийтгүүлдэг/ тоглоом гэрт байсан хүмүүст зааж өгч өөрөө оролцон тоглосон бөгөөд энэ үедээ тоглоомд хожигдон архи ууж эхэлсэн байдаг. Тухайн үед гэрт байсан гэрч Оюу-Ундрах, Бат-Ирээдүй шүүгдэгч Д.Э-нар нь түүнийг архи хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж архи уухыг нь удаа дараа хориглсоор байхад хохирогч Д.Д- нь би зүгээрээ өөрийгөө мэдэж байна хэмээн архи үргэлжлүулэн хэрэглэсээр байсныг гэрчүүд мэдүүлдэг. Тухайн үед уг тоглоомд Д.Э-оролцоогүй бөгөөд учир нь босч зогсоод тоглодог тоглоомыг тоглож чадахгүй босохоор толгой эргээд их согтсон байсан учир тоглоогүй гэдэг. Улмаар хохирогч Д.Д- нь би жоохон амарлаа хэмээн хэлж 110 тоот гэрийн баруун орон дээр хэвтсэн, үүнээс арван тав орчим минутийн дараа шүүгдэгч Д.Э-мөн тухайн гэрээс гарч эргэж ирэхээр хот явсан Баттулга руу утсаар залгах гэж байгаад андууран эхнэр Нацагтунгалаг руу залгасан байдаг тэр өөрийгөө хаана, хэнтэй байгаа, хэнтэй ярьж байгаагаа ойлгох чадваргүй байсан учир би хүүтэйгээ хамт урд өдөр нь захиалсан амралтын газар дээрээ байгаа байх хэмээн таамаглан очиход Д.Э-маш их согтуу байж байсан хэмээн гэрчээс мэдүүлсэн. Энэ бүхнээс харахад Д.Э-тухайн гэрт байх үедээ архи их хэмжээгээр хэрэглэн согтсон байсан учир шүүгдэгч Юун Жэй Богтой ямар нэг байдлаар урьдчилан тохирч санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн байх боломжгүй юм. Мөн хохирогч Д.Д-ийг архи хэтрүүлэн хэрэглэж бие хамгаалах чадваргүй болсон гэдгийг Д.Э-мэдэх боломжгүй юм учир нь Д.Д-ийг амарлаа хэмээн хэвтэх үед Д.Э-хажуугийн гэрт орж амраарай гэхэд ахаа би удахгүй босоод орноо хэмээн хэвийн байдалтай өөрийнхөө хийж байгаа үйлдлийг бүрэн мэдэрч харилцаж байсан учир жоохон амарч байгаад хажуу гэрт орох юм байна хэмээн бодсон гэдэг. Хохирогч Д.Д-ийг архи ууж согтуурсанд шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Д.Э-түүнийг шахаж шаардаж архи уулгаагүй, тухайн үйл явдал болсоны маргааш өглөө нь хохирогч Д.Д- нь пиво үргэлжлүүлэн ууж Солонгос улсын иргэн Юун Жэй Богоос амлалт бичиг хийлгээд өг гэж шаардаад байсан нь түүний хувийн зан байдал төдийгүй утас дээр байгаа зургийг хуулбарлан авсан зэрэг нь түүнд ашиг сонирхол байсныг үгүйсгэхгүй байхаар байна. Энэ нь шүүгдэгч Юун Жэй Богийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Дөлгөөн нь сэрүүн байх шиг байсан, зураг дарах үед татгалзаагүй болон хохирогч Д.Д- эхний мэдүүлэгтээ Юун Жэй Вогийн үйлдлийн талаар тодорхой санахгүй байна гэж мэдүүлдэг харин эрх зүйн туслалцаа авсны дараа бэлэг эрхтнээр нь оролдсон гэж мэдүүлэг нь өөрчлөгдсөнд шүүх дүгнэлт хийсэнгүй.

Хэргийн бодит болсон байдлын талаар үнэн зөв мэдүүлэх үүргийг шүүх анхааран үзсэнгүй.

Хохирогч Дөлгөөний биеэ хамгаалж чадахгүй болтлоо архи уусан эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Дөлгөөний мэдүүлснээр 23.00-00.00 цаг хүртэл амрахаар хувцастайгаа хөнжил нөмрөөд хэвтсэн хирнээ Юун Жэй Богийн хийсэн гэх үйлдлийг сандаг мөн утсыг нь сэжигтэй харагдахаар нь шалгаж үзсэн гэж мэдүүлээд байгаа нь эргэлзээтэй байна.

Мөн тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-д ямар хор уршиг учирсан нь тодорхойгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүнд ямар нэгэн гэмтлийн зэрэг тоогтоогдоогүй үрийн шингэн илрээгүй, эдийн болон сэтгэл санааны хохирол учирсан талаарх хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хохирогч Дөлгөөн 25.000.000 төгрөг авсан байна.

Мөн хохирогч Д.Д-ий мэдүүлснээр /миний дээгүүр өмссөн хар өнгөтэй цамцыг үлдээгээд бусад бүх хувцсыг тайлж нүцгэлсэн байсан./ гэснээс дүгнэхэд хувцасыг тайлсан нь тогтоогдоогүй. Ю-нь би тайлаагүй гэдэг. Гэрт байсан Бат-Ирээдүй, Оюундрах, Эрдэнэбэлэг, Ким Ман Су нар нь Юун Жэй Бог, Дөлгөн нарыг тус тусдаа хувцастайгаа тухайн гэрт үлдсэн талаар мэдүүлдэг. Гэтэл Юун Жэй Богийн мэдүүлснээр ус уучихаад буцаад ирсэн чинь миний орон дээр хүн хэвтэж байсан гэж мэдүүлдэг. Хохирогч Д.Д-ийг шүүгдэгч Юун Жэй Богийн том орон дээр хэзээ, хэн, хэрхэн яаж хэвтүүлсэн зэрэг олон эргэлзээтэй үйл баримтууд байсаар байхад шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шийдвэрлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянуулахаар хяналтын шатанд гомдол гаргаж буйг хүлээн авч шийдэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч өмгөөлөгч Н.Мандах гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хэрэг авагдсан баримтуудаас харахад Юун Жэй Бог, Д.Э-нар нь энэ гэмт хэрэгт хэрхэн бүлэглэж оролцсон нь эргэлзээтэй. Учир нь хохирогч, шүүгдэгч нар, гэрчээр оролцсон гурван хүний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байхад хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүх хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. Харин хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилвэл шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч өмгөөлөгч Г.Ганбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Д.Э-нь Солонгос улсын иргэн Юун Жэй Богийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг хохирогч Д.Д- өөрийгөө хянах чадвараа алдсаныг мэдсэний дараа тухайн гэрт орхиж гарсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хохирогч Д.Д- нь эрхийнхээ хүрээнд согтууруулах ундааг тодорхой хэмжээнд хэрэглэсэн ба 110 тоот гэрийн зүүн талын орон дээр “жаахан согтоод байна, амарлаа гэж хэлээд гутал, хувцсаа тайлж хэвтсэн” гэж мэдүүлсэн байдаг. Энэ цаг үеэс хойш хохирогч Д.Д-тэй ямар нэгэн байдлаар харилцаж ярилцахаар дуудсан, татсан үйлдлүүд болоогүй бөгөөд 10 минутын дараа бүгд гэрээс гарч явсан байдаг. Тиймээс Д.Д-ийг өөрийгөө хянах чадваргүй болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Миний үйлчлүүлэгчийн аль үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх шаардлагыг хангахгүй байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Юун Жэй Бог, Д.Э-нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин прокурорын яллах дүгнэлт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийг хүчиндэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан атлаа хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Юун Жэй Бог, Д.Э-нар нь бүлэглэн Д.Д-ийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Харин шүүгдэгч Ю-нь биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж эрхшээлдээ байгааг далимдуулан түүний хувцсыг тайлах, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийх зэрэг байдлаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг, шүүгдэгч Д.Э-нь Юун Жэй Богтой урьдчилан харилцан тохиролцож хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж орхиж, гэрт байсан хүмүүсийг гаргаж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон үйл баримт тогтоогджээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч Юун Жэй Богийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийн үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, эрүүгийн хариуцлагын зарчимд нийцүүлэн, гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай ял оногдуулсан өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч, Д.Э-нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд хууль хэрэглээний алдааг зөвтгөж, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, энэхүү шийдвэрийг биелүүлэхэд ямарваа нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр, ойлгомжтой бичигдсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Ю-нь өөрийн найз Ким Ман Сугийн хамт  Монгол улсад жуулчлах зорилгоор ирж, 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Чин чандмань” жуулчны баазын 110 дугаартай гэрт хонохдоо орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан Д.Д-ийг архи уун согтуурч, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байдлыг далимдуулан түүний өмд, дотуур хувцсыг тайлж, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,

 

Шүүгдэгч Д.Э-нь тухайн шөнө согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан Д.Д-ийг зориудаар Юун Жэй Богийн хонох гэрт үлдээж, Юун Жэй Богийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг зориуд бий  болгосон идэвхтэй үйлдлээр дээрх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

 

Мөн тухайн хэргийн гэрч М.Бат-Ирээдүйг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор 100.000 төгрөгийн шан харамж амлаж, хууль бусаар нөлөөлсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгчдийн нь үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, учруулсан хор уршигт тохирсон байх гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

Энэхүү хэргийг мөрдөн шалгаж, хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад тогтоогдоогүй болно.

 

Согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон хохирогч эмэгтэйн бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн шүүгдэгч Юун Жэй Богийн үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Харин хохирогч эмэгтэйг нүцгэлж, дотуур хувцсыг нь тайлж бэлэг эрхтнийх нь зургийг авсан үйлдэл нь хохирогчийн бэлгийн халдашгүй байдлыг зөрчсөн үйлдлийн илрэл мөн боловч хохирогчийг  тохуурхан, доромжилж хүчиндсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч Д.Э-нь хохирогч Д.Д-ийг зориудаар хамт үлдээсэн нь хохирогч Д.Д-ий “... Д.Э-ах “авчирсан охидууд онцгүй охидууд байна. Ю-чамайг Дөлгөөнөө хөөрхөн гээд “би энэ миний хайртай дүү, халдаж болохгүй шүү” гэж хэлсэн миний дүү санаа зоволтгүй, асуудал байхгүй хөгжөөгөөд тоглоом тоглоод өг” гэхээр нь хамт орсон” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Оюу-Ундрахын “... орчуулагч охин тасраад унтахаар нь энэ охиныг яах ёстой бол гэсэн чинь Д.Э-ах энд хонох юм гэхээр нь за за гээд явсан. Солонгос ах бас тэр гэрт хонохоор болсон”, “... орчуулагч Д.Д- унтсаны дараа Эрдэнэбэлэг ах хоёр Солонгост хандаж “энэ хоёр хүүхний алийг нь сонгохоо өөрсдөө мэд” гэсэн чинь жижиг биетэй солонгос над руу харж инээгээд Д.Э-ах чамайг энэ жижиг нь сонгосон байна гэсэн. Миний найз Бат-Ирээдүй “би яах юм бэ” гэхэд Д.Э-ах чи санаа зоволтгүй мөнгөө авна, энэ солонгос нь Дөлгөөнтэй үлдэнэ гэнэ. Хэдүүлээ энэ гэрээс гарч өөр гэрт хононо” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч М.Бат-Ирээдүйн “... орчуулагч охин тасраад орон дээр унтсан. Бүгдээрээ гараад Солонгос ах орчуулагч охинтой үлдсэн. Бид нарыг Д.Э-ах 110 дугаартай гэрээс дагуулж гарсан” гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Эрлэнэбэлэг нь хүчиндэх гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хамжсан нь хөдөлбөргүй нотлогджээ.

 

Мөн шүүгдэгч Д.Э-нь тухайн хүчингийн гэмт хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн гэрч М.Бат-Ирээдүйг худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь мөнгөн шан харамж амлан, хууль бусаар нөлөөлсөн болох нь эргэлзээгүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд “... шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцоогүй, бүлэглэн үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож шүүгдэгч нарт ашигтайгаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” тухай шүүгдэгч Юун Жэй Богийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав нарын болон шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийн өмгөөлөгч Г.Ганбаатар, Д.Майцэцэг нарын “... шүүх Д.Эрдэнэбэлэгийн Юун Жэй Богтой урьдчилан тохирч гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Д.Э-архи их хэмжээгээр хэрэглэн согтсон байсан учир Юун Жэй Богтой ямар нэг байдлаар урьдчилан тохирч санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх боломжгүй, хохирогч Дөлгөөнийг архи хэтрүүлэн хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй байсныг Д.Э-мэдэх боломжгүй, гэмт хэргийн улмаас Д.Д-д ямар хор уршиг учирсан нь тогтоогдоогүй” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан ба давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1482 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ю-ийн өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийн өмгөөлөгч Г.Ганбаатар, Д.Майцэцэг нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧ                                                 Ч.ХОСБАЯР

 

                                                             Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                             Б.ЦОГТ

 

                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН