Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ээнжин овогт Лонжидпэлийн Бямбатогтоход холбогдох эрүүгийн “1911004920197” дугаартай, 186/2019/0243/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй , халх, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасган 5-34 тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ээнжин овогт Лонжидпэлийн Бямбатогтох /РД:УИ90041491/,

Холбогдсон хэргийн талаар;

 

        Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер бааранд Г.Батцэцэг, Г.Дэлгэрмаа  нартай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүгдэгч Л.Бнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Батцэцэгийн:.. миний биед учирсан гэмтлийг манай найз Уянгатай хамт ажилладаг Билгүүн гэх залуу бааран дотор Дэлгэрмаа бид хоёрын гар утас, цүнхийг өгөхгүй байснаас болж маргаан болж, маргалдаж байхад намайг түлхэж газар унагаад нүүрэн тус газар гараа атгаж байгаад 2-3 удаа цохисоны улмаас миний 2 нүдний дээд доод зовхи, хамар хэсэгт хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-н 9/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Дэлгэрмаагийн:.. миний биед учирсан гэмтлийг манай найз Уянгатай хамт ажилладаг Билгүүн гэх залуу бааран дотор Батцэцэг бид 2-ын гар утас, хувцасны өлгүүрийн номерийг өгөхгүй байснаас болж маргаан болсон, маргадаж байхад Батцэцэгийг зодоод байсан, намайг бас зодох гээд гар мар далайгаад байсан, өөрөөс нь холдохгүй л бол гар хүрчих гээд байхаар нь айгаад юм хумны араар ороод аргацаасан, тэгээд чи одоо болиочээ гэтэл над руу ирэхээр нь айгаад гараад гүйсэн чинь араас гүйж ирээд түлхэж унагаад нүүр лүү нэг удаа өшиглөчихөөд Уянгааг дагуулаад таксинд суугаад яваад өгсөн. Би түүнд өшиглүүлсний улмаас баруун нүд хөхөрсөн, одоо хөхрөлт нь арилсан боловч гараараа дарахаар бага зэрэг өвчтэй байна гэх мэдүүлэг. /хх-н 11/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Уянгын:...Билгүүн Батцэцэгийг элэгдэж унагаагаад нүүр лүү 2-3 удаа цохисон. Дэлгэрмааг болохоор гадаа элэгдээд, түлхэж унагаад нүүр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Би тасарчихсан байсан учир юу ч санахгүй байна. Манай найз Батцэцэгийн 2 нүд нь хөхөрчихсөн байсан, над руу зургаа явуулсан, Дэлгэрмаагийн баруун нүдний доор хөхөрсөн, хацрын шанааны яс нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Батцэцэгийн:..Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед найз Чинзаяа, Уянга нартай мөнгөн завъяа үйлчилгээний төвийн хажууд байрлах Бродвейд уулзаад бид нар Чинзаяагийн төрсөн өдрийг тэмдэглээд сууж байсан чинь 21 цагийн үед Уянгаагийн ажлын газрын залуу Билгүүн орж ирээд хамт сууж байгаад тэндээсээ 23 цаг 30 минутын орчим гараад барилгачдын талбайн хажууд байрлах Доргио бааранд орсон тухайн үед Чинзаяа би ажлынхаа газрын хүмүүстэй явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хэд хоорондоо юм яриад сууж байсан чинь баарны менежер залуу хүрч ирээд манай найз Дэлгэрмааг жаахан хоргоогоод байхаар нь бид нар за явцгаая гэж хэлээд гарах гэсэн чинь Билгүүн гэх залуу Уянга бид хоёрын гар утас цүнхийг авчихаад өгөхгүй байхаар нь алив утас цүнхээ авмаар байна гэсэн чинь Билгүүн гэх залуу Дэлгэрмаа бид хоёрыг зодчихоод Уянгааг чирээд гараад явчихсан. Дэлгэрмаа бид хоёр цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-н 12-13/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  Ц.Уянгын:.. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Чинзаяагийн төрсөн өдөр болсон. Тэгээд найзуудаараа уулзахаар болоод 19:00 цаг өнгөрч байхад Урт цагааны хажууд байдаг "Бройдвэй" ресторанд найз Чинзаяа, Батцэцэг, Дэлгэрмаа бид 4 уулзаад хүн хүний 4 пиво, пицца, шэйк захиалаад үйлчлүүлж байгаад 22:00 цагийн үед би танил Билгүүн рүү залгаад юу хийж байна, найз нартайгаа байна, хүрээд ирэх юм уу гэтэл тэгье гээд 30-40 минутын дараа Билгүүн ирсэн, ингээд тавиулаа үйлчлүүлж байгаад 00:30 цагийн үед тооцоогоо төлөөд гарцгаасан, найз Чинзаяа гэр лүүгээ явлаа гээд явчихсан. Харин Билгүүн манай найз бааранд ажилладаг, найз нь юмыг нь зохицуулна бүгдээрээ "Доргио" бааранд орох уу гэхээр нь бид гурав дагаад хамтдаа бааранд орсон. Бааранд ороод Билгүүн нэг шил виски захиалсан, тэгээд вискинээс нь 2-3 удаа уучихаад бүжгийн талбай дээр бүжиглэсэн, тэгээд нэг мэдэхэд баарны үүдэнд хувцасны өлгүүрийн хажууу ханыг налаад зогсож байхад найз Дэлгэрмаа Уянга сэргээч ээ гээд миний цээжин тус газар цохиод байсныг санаж байна дараа нь нэг мэдсэн таксин дотор суучихсан Билгүүн хажууд сууж байхаар нь хаашаа явж байгаа юм, манай 2 найз хааччихсан юм бэ гэтэл 2 найзыг чинь таксинд суулгаад явуулчихсан, чамайг гэрт чинь хүргэж өгөх гээд явж байна гээд гэртээ хүргүүлсэн, тэгээд маргааш еглөө нь манай 2 найз над руу яриад бааранд болсон асуудлыг ярьсан. Дэлгэрмээ ярихдаа Батцэцэг та 2-ыг бүжиглэж байхад Билгүүн манай найз бааранд ажилладаг, манай найзтай танилц гээд нэг залуу ирж суусан, тэгээд Билгүүнийг байхгүй байхад тэр залуу нь Дэлгэрмаагийн гар хөлийг элээд байсан гэсэн. Дэлгэрмаа уурлаад Батцэцэг бид 2-ыг явья гээд дагуулаад гарах гэтэл Билгүүн, Батцэцэг бид хоёрын утсыг авчихаад өгөхгүй, утсаа хувцсаа авъя гэтэл өгөхгүй байсан гэсэн. Тэгээд Батцэцэгийг элэгдэж унагаад нүүр лүү 2-3 удаа цохисон, Дэлгэрмааг болохоор гадаа элэгдээд, түлхэж унагаад газар уначихсан нүүр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Би тасарчихсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тэгээд манай 2 найз зодуулсан болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэж хэлсэн, Билгүүнд чи яагаад манай 2 найзыг зодсон юм бэ гэтэл би тэгэж хүн зодох хүн биш, танай 2 найз чинь харин чамайг харин зодох гээд байсан гэж хэлсэн, би бодохдоо намайг Дэлгэрмаа сэргээх гээд цээж рүү цохиж байхыг Билгүүн хараад буруугаар бодсон юм шиг байна лээ, тэгээд бараг чамайг хамгаалсан ухааны юм яриад байсан гэх мэдүүлэг. /хх-н  16-17/,

2.6.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1717 тоот актын:

1.Г.Батцэцэгийн биед зовхи, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт. /хх-н 22/,

2.6.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1818 тоот актын:

1.Г.Дэлгэрмаагийн биед баруун нүдний зовхинд цус хуралтай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт. /хх-н 31/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Хавтаст хэргээс улсын яллагч:..9 дүгээр хуудас хохирогч Г.Батцэцэгийн мэдүүлэг, 11 дүгээр хуудас хохирогч Г.Дэлгэрмаагийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Ц.Уянгын мэдүүлэг, 22 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1717 дугаартай дүгнэлт, 25-26 дугаар хуудас эмчилгээний баримт, 27 дугаар хуудас шинжээч эмч Н.Туяагийн мэдүүлэг, 31 дүгээр хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1818 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Л.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайгер бааранд Г.Батцэцэг, Г.Дэлгэрмаа  нартай маргалдан улмаар зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Батцэцэгийн миний биед учирсан гэмтлийг манай найз Уянгатай хамт ажилладаг Билгүүн гэх залуу бааран дотор Дэлгэрмаа бид хоёрын гар утас, цүнхийг өгөхгүй байснаас болж маргаан болж, маргалдаж байхад намайг түлхэж газар унагаад нүүрэн тус газар гараа атгаж байгаад 2-3 удаа цохисоны улмаас миний 2 нүдний дээд доод зовхи, хамар хэсэгт хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Дэлгэрмаагийн миний биед учирсан гэмтлийг манай найз Уянгатай хамт ажилладаг Билгүүн гэх залуу бааран дотор Батцэцэг бид 2-ын гар утас, хувцасны өлгүүрийн номерийг өгөхгүй байснаас болж маргаан болсон, маргадаж байхад Батцэцэгийг зодоод байсан, намайг бас зодох гээд гар мар далайгаад байсан, өөрөөс нь холдохгүй л бол гар хүрчих гээд байхаар нь айгаад юм хумны араар ороод аргацаасан, тэгээд чи одоо болиочээ гэтэл над руу ирэхээр нь айгаад гараад гүйсэн чинь араас гүйж ирээд түлхэж унагаад нүүр лүү нэг удаа өшиглөчихөөд Уянгааг дагуулаад таксинд суугаад яваад өгсөн. Би түүнд өшиглүүлсний улмаас баруун нүд хөхөрсөн, одоо хөхрөлт нь арилсан боловч гараараа дарахаар бага зэрэг өвчтэй байна гэх мэдүүлэг. /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ц.Уянгын:...Билгүүн Батцэцэгийг элэгдэж унагаагаад нүүр лүү 2-3 удаа цохисон. Дэлгэрмааг болохоор гадаа элэгдээд, түлхэж унагаад нүүр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Би тасарчихсан байсан учир юу ч санахгүй байна. Манай найз Батцэцэгийн 2 нүд нь хөхөрчихсөн байсан, над руу зургаа явуулсан, Дэлгэрмаагийн баруун нүдний доор хөхөрсөн, хацрын шанааны яс нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-н 16-17/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Г.Батцэцэгийн:..Би 2019 оны 01 дүгээр сарын 24-ний 18 цагийн үед найз Чинзаяа, Уянга нартай мөнгөн завъяа үйлчилгээний төвийн хажууд байрлах Бродвейд уулзаад бид нар Чинзаяагийн төрсөн өдрийг тэмдэглээд сууж байсан чинь 21 цагийн үед Уянгаагийн ажлын газрын залуу Билгүүн орж ирээд хамт сууж байгаад тэндээсээ 23 цаг 30 минутын орчим гараад барилгачдын талбайн хажууд байрлах Доргио бааранд орсон тухайн үед Чинзаяа би ажлынхаа газрын хүмүүстэй явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хэд хоорондоо юм яриад сууж байсан чинь баарны менежер залуу хүрч ирээд манай найз Дэлгэрмааг жаахан хоргоогоод байхаар нь бид нар за явцгаая гэж хэлээд гарах гэсэн чинь Билгүүн гэх залуу Уянга бид хоёрын гар утас цүнхийг авчихаад өгөхгүй байхаар нь алив утас цүнхээ авмаар байна гэсэн чинь Билгүүн гэх залуу Дэлгэрмаа бид хоёрыг зодчихоод Уянгааг чирээд гараад явчихсан. Дэлгэрмаа бид хоёр цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч  Ц.Уянгын:.. 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манай найз Чинзаяагийн төрсөн өдөр болсон. Тэгээд найзуудаараа уулзахаар болоод 19:00 цаг өнгөрч байхад Урт цагааны хажууд байдаг "Бройдвэй" ресторанд найз Чинзаяа, Батцэцэг, Дэлгэрмаа бид 4 уулзаад хүн хүний 4 пиво, пицца, шэйк захиалаад үйлчлүүлж байгаад 22:00 цагийн үед би танил Билгүүн рүү залгаад юу хийж байна, найз нартайгаа байна, хүрээд ирэх юм уу гэтэл тэгье гээд 30-40 минутын дараа Билгүүн ирсэн, ингээд тавиулаа үйлчлүүлж байгаад 00:30 цагийн үед тооцоогоо төлөөд гарцгаасан, найз Чинзаяа гэр лүүгээ явлаа гээд явчихсан. Харин Билгүүн манай найз бааранд ажилладаг, найз нь юмыг нь зохицуулна бүгдээрээ "Доргио" бааранд орох уу гэхээр нь бид гурав дагаад хамтдаа бааранд орсон. Бааранд ороод Билгүүн нэг шил виски захиалсан, тэгээд вискинээс нь 2-3 удаа уучихаад бүжгийн талбай дээр бүжиглэсэн, тэгээд нэг мэдэхэд баарны үүдэнд хувцасны өлгүүрийн хажууу ханыг налаад зогсож байхад найз Дэлгэрмаа Уянга сэргээч ээ гээд миний цээжин тус газар цохиод байсныг санаж байна дараа нь нэг мэдсэн таксин дотор суучихсан Билгүүн хажууд сууж байхаар нь хаашаа явж байгаа юм, манай 2 найз хааччихсан юм бэ гэтэл 2 найзыг чинь таксинд суулгаад явуулчихсан, чамайг гэрт чинь хүргэж өгөх гээд явж байна гээд гэртээ хүргүүлсэн, тэгээд маргааш еглөө нь манай 2 найз над руу яриад бааранд болсон асуудлыг ярьсан. Дэлгэрмээ ярихдаа Батцэцэг та 2-ыг бүжиглэж байхад Билгүүн манай найз бааранд ажилладаг, манай найзтай танилц гээд нэг залуу ирж суусан, тэгээд Билгүүнийг байхгүй байхад тэр залуу нь Дэлгэрмаагийн гар хөлийг элээд байсан гэсэн. Дэлгэрмаа уурлаад Батцэцэг бид 2-ыг явья гээд дагуулаад гарах гэтэл Билгүүн, Батцэцэг бид хоёрын утсыг авчихаад өгөхгүй, утсаа хувцсаа авъя гэтэл өгөхгүй байсан гэсэн. Тэгээд Батцэцэгийг элэгдэж унагаад нүүр лүү 2-3 удаа цохисон, Дэлгэрмааг болохоор гадаа элэгдээд, түлхэж унагаад газар уначихсан нүүр лүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Би тасарчихсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тэгээд манай 2 найз зодуулсан болохоор цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн гэж хэлсэн, Билгүүнд чи яагаад манай 2 найзыг зодсон юм бэ гэтэл би тэгэж хүн зодох хүн биш, танай 2 найз чинь харин чамайг харин зодох гээд байсан гэж хэлсэн, би бодохдоо намайг Дэлгэрмаа сэргээх гээд цээж рүү цохиж байхыг Билгүүн хараад буруугаар бодсон юм шиг байна лээ, тэгээд бараг чамайг хамгаалсан ухааны юм яриад байсан гэх мэдүүлэг. /хх-н  16-17/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1717  дугаар дүгнэлт. /хх-н 22/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1818 дүгнэлт. /хх-н 31/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Бямбатогтохыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Дэлгэрмаа, Г.Батцэцэг нар нь шүүгдэгч Л.Бямбатогтохоос нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бямбатогтохыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ээнжин овогт Лонжидпэлийн Бямбатогтохыг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.Бямбатогтохыг 500 /таван зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Бямбатогтоход оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Л.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бямбатогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ