| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0245/э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч П.Нямцэцэг, шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ше овогт Алтангэрэлийн Шинэбаярт холбогдох эрүүгийн “1911005650214” дугаартай, 186/2019/0245/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгайд оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ялаа эдэлж дуусгасан, Ше овогт Алтангэрэлийн Шинэбаяр /РД:МЮ77103070/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгай тоотод өөрийн гэртээ Ю.Сүхбатын цээжин тус газар нь хутгалж зүүн суганы доод хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч А.Шшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.Нэмж мэдүүлэх зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Сүхбатын:..2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би танил болох Шинэбаяртай золгохоор 13 цагийн үед гэр лүү нь орсон. Шинэбаярын гэрт ортол эхнэр Урнаа нь байсан бөгөөд миний араас Шинэбаяр орж ирсэн. Би 0,75 граммын архи авч очсон. Уг архийг Шинэбаяр, түүний эхнэр Урнаа бид 3 хувааж уусан. Ууж байх хугацаандаа сүртэй зүйл яриагүй. Шинэбаяр, Урнаа нар юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй маргалдаад байсан. Тэгж сууж байгаад нэг мэдсэн тасарсан байсан. Нэг сэртэл Цэргийн төв эмнэлэгт ирчихсэн зүүн суганы доод хэсэгтээ хутгалуулсан гээд оёдол тавиулсан байсан. Намайг хэн хутгалсныг санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-н 13/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Уранбилэгийн:..2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ ганцаараа байсан, хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, өдрийн цагаар Сүхбат манай гэрт орж ирсэн бөгөөд удалгүй араас нь Шинэбаяр орж ирсэн. Сүхбат цагаан cap болж байгаа гээд Шинэбаяр бид 2-т "Нутаг" нэртэй 0,75 гр-н архи авчирч өгөхөөр нь бид гурав уг архийг хувааж уусан. Миний хувьд архи ууж байгаад түргэн согтоод тасарчихдаг юм. Бид гурав сууж байхдаа Сүхбатад би Шинэбаяр гэртээ ирж хонохгүй хэд хоногоор гадуур дэмий тэнээд байгаа талаар хэлсэн. Тэгээд нэг мэдсэн тасраад унтчихсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь Сүхбатын зүүн талын суганаас цус гараад байхаар нь юу болсон талаар асуусан чинь Шинэбаяр ингэчихлээ гэж хэлэхээр нь би утсаараа түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,
2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2168 тоот актын:
1.Ю.Сүхбатын биед зүүн суганы доод хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий хатгах үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /хх-н 21/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтаст хэргээс улсын яллагч:..13 дугаар хуудас хохирогч Ю.Сүхбатын мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас гэрч Д.Уранбилэгийн мэдүүлэг, 21 дүгээр хуудас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, 34 дүгээр хуудас яллагдагч А.Шинэбаярын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч А.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслангийн задгай тоот дахь өөрийн гэртээ Ю.Сүхбатын цээжин тус газар нь хутгалж зүүн суганы доод хэсгийн хатгагдсан шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ю.Сүхбатын:..2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би танил болох Шинэбаяртай золгохоор 13 цагийн үед гэр лүү нь орсон. Шинэбаярын гэрт ортол эхнэр Урнаа нь байсан бөгөөд миний араас Шинэбаяр орж ирсэн. Би 0,75 граммын архи авч очсон. Уг архийг Шинэбаяр, түүний эхнэр Урнаа бид 3 хувааж уусан. Ууж байх хугацаандаа сүртэй зүйл яриагүй. Шинэбаяр, Урнаа нар юунаас болж хоорондоо маргалдсаныг мэдэхгүй маргалдаад байсан. Тэгж сууж байгаад нэг мэдсэн тасарсан байсан. Нэг сэртэл Цэргийн төв эмнэлэгт ирчихсэн зүүн суганы доод хэсэгтээ хутгалуулсан гээд оёдол тавиулсан байсан. Намайг хэн хутгалсныг санахгүй байна гэх мэдүүлэг. /хх-н 13/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Уранбилэгийн:..2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ ганцаараа байсан, хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна, өдрийн цагаар Сүхбат манай гэрт орж ирсэн бөгөөд удалгүй араас нь Шинэбаяр орж ирсэн. Сүхбат цагаан cap болж байгаа гээд Шинэбаяр бид хоёрт "Нутаг" нэртэй 0,75 граммын архи авчирч өгөхөөр нь бид гурав уг архийг хувааж уусан. Миний хувьд архи ууж байгаад түргэн согтоод тасарчихдаг юм. Бид гурав сууж байхдаа Сүхбатад би Шинэбаяр гэртээ ирж хонохгүй хэд хоногоор гадуур дэмий тэнээд байгаа талаар хэлсэн. Тэгээд нэг мэдсэн тасраад унтчихсан байсан. Унтаж байгаад сэрсэн чинь Сүхбатын зүүн талын суганаас цус гараад байхаар нь юу болсон талаар асуусан чинь Шинэбаяр ингэчихлээ гэж хэлэхээр нь би утсаараа түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг. /хх-н 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2168 тоот дүгнэлт. /хх-н 21/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч Ю.Сүхбат нь шүүгдэгч А.Шинэбаяраас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажилгааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Бямбатогтохыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Шнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 24.4 см урттай, бариул хэсэг нь 12.4 см урт, ажлын хэсгийн өргөн 2.5 см, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ше овогт Алтангэрэлийн Шинэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Шинэбаярт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч А.Шинэбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 24.4 см урттай, бариул хэсэг нь 12.4 см урт, ажлын хэсгийн өргөн 2.5 см, хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч А.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ