| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0242/э |
| Дугаар | 254 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 20.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Б.Дэлгэрмаа, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатарт холбогдох эрүүгийн “1903000640102” дугаартай, 186/2019/0242/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Монгол Улсын Их сургуульд мужаан ажилтай, ам бүл , Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн оюутны 2 дугаар байр 427 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатар /РД:М367081231/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.Энь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруугийн Тэс петролиум шатахуун түгээх станцын хойд гарцан дээр Mitsubishi Colt маркийн 49-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч М.Сайраныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Д.Энь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хохирол төлбөрт 3 000 000 төгрөг бэлэн төлсөн.Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч М.Сайраны:..2019 оны 01 дгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд ээж Сайраны хамт гэрлүүгээ харих гээд Бөмбөгөр худалдааны төвийн урд автобусны буулаас автобусанд суугаад явсан. Тухайн автобус нь Шархад ордоггүй учраас дахин дамжиж явах гээд Баянбүрдийн 6 дугаар буудал дээр буугаад зам хөндлөн гараад Шарха д руу хойгуур нь явах автобусны буудал руу явж байсан. Tec петролиун шатахуун түгээх станцын гарцаар гараад явах гэж байтал хажууд талаас нэг цагаан өнгийн машин ээжийг мөргөөд газар унагаасан. Тэгэхээр нь би шууд ээжийн 80113042 дугаараас цагдаагийн байгууллагын 102 дугаар, түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 26/,
2.6.Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1208 тоот актын:
1.М.Сайраны биед зүүн өвдөгний арын чагтан холбоосны хэсэгчилсэн урагда, өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтзл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /хх-н 34/,
2.7.Тээврийн цагдаагийн алба №106 тоот актын:
1.Mitsubishi Colt маркийн 49-11 УБН улсын дугаартай автомашины жолооч Д.Энь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
-Явган зорчигч М.Сайран нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлтэй байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна. Цагдаагийн хошууч Б.Батзориг гэх дүгнэлт. /хх-н 48/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтаст хэргээс улсын яллагч:..3-8 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 22-23 дугаар хуудас хохирогч М.Сайраны мэдүүлэг, 26 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Е.Русланы мэдүүлэг, 34 дүгээр хуудас хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1208 дугаартай дүгнэлт, 48 дугаар хуудас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Энь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруугийн Тэс петролиум шатахуун түгээх станцын хойд гарцан дээр Mitsubishi Colt маркийн 49-11 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ акт болох Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар гарч явсан явган зорчигч М.Сайраныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Мөрдөн шалгах ажиллагааны үед насанд хүрээгүй хохирогч М.Сайраны:..2019 оны 01 дгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд ээж Сайраны хамт гэрлүүгээ харих гээд Бөмбөгөр худалдааны төвийн урд автобусны буулаас автобусанд суугаад явсан. Тухайн автобус нь Шархад ордоггүй учраас дахин дамжиж явах гээд Баянбүрдийн 6 дугаар буудал дээр буугаад зам хөндлөн гараад Шарха д руу хойгуур нь явах автобусны буудал руу явж байсан. Tec петролиун шатахуун түгээх станцын гарцаар гараад явах гэж байтал хажууд талаас нэг цагаан өнгийн машин ээжийг мөргөөд газар унагаасан. Тэгэхээр нь би шууд ээжийн 80113042 дугаараас цагдаагийн байгууллагын 102 дугаар, түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /хх-н 26/, Шүүхийн шинжилгээий үндэсний хүрээлэнгийн №1208 тоот шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт. /хх-н 34/, Тээврийн цагдаагийн алба №106 Цагдаагийн хошууч Б.Батзориг гэх дүгнэлт. /хх-н 48/, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Энхбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч М.Сайран нь шүүгдэгч Д.Энхбатараас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул бид хоёр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Энхбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, яллах дүгнэлтэд тусгагдаагүй хэрэгт хавсаргагдаж ирсэн Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатарын жолооны №960875 дугаартай үнэмлэхийг Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатарт буцаан олгохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарыг 450 /дөрвөн зуун тавин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Энхбаатарт оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Яллах дүгнэлтэд тусгагдаагүй хэрэгт хавсаргагдаж ирсэн Буурай овогт Доржсүрэнгийн Энхбаатарын жолооны №960875 дугаатай үнэмлэхийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ